Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Чулуунбат: Арван жил хамтран ажилладаг улс төрийн хүчин гэж хаана ч байхгүй

2014-10-22
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат бүтцийн өөрчлөлтөөр Н.Алтанхуягийн засгаас гарч “Жийгдэж” буй хүмүүсийн нэг.
чулуунбат            Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат бүтцийн өөрчлөлтөөр Н.Алтанхуягийн засгаас гарч “Жийгдэж” буй хүмүүсийн нэг. Гэсэн хэдий ч тэр Засгийн газрын үйл ажиллаагааны талаар шулуухан хэрнээ хатуухан үгийг хааяа нэг ч болов хэлж суусан цөөхөн хүмүүсийн нэг. Түүгээр ч барахгүй өөрийн ажиллаж буй салбарын сайдтайгаа хүртэл бодлогын тал дээр маргалдсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн хоёр жилийн турш ярьж, хэлж, маргалдаж, сануулж, ирсэн О.Чулуунбатын эдийн засгийн прогнозууд өнөөдөр Монголын эдийн засагт биелэлээ олж эхлээд байна гэлтэй.
       Тэгвэл ойрын үед хэсэг чимээгүй байсан О.Чулуунбатын нэгэн хэвлэл ярилцлага өгсөн нь олны анхааралыг ихэд татаж байна. Тэрээр ярилцлагадаа АН, МАХН хоёр 2024 он хүртэл хамтарч ажиллахаар гарын үсэг зурсан байдлыг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ. О.Чулуунбат хэлэхдээ  “Дэлхийн туршлагыг харахад улс төрийн намууд нэг сонгуулийн хугацаанд л хамтарч ажиллаад тэр үр дүнгээ дараагийн сонгуулиар шалгуулдаг. Харин арван жил хамтран ажилладаг улс төрийн хүчин гэж хаана ч байдаггүй. Хувийн компаниуд арван жилийн гэрээ хийж болдог практиктай шүү дээ. Үүнийг манай хоёр дарга мэдээгүй юм болов уу. Хэрвээ 2016 оны сонгуульд ард түмэн өөр сонголт хийх юм бол тэртэй тэргүй хоёр намын дарга хариуцлага хүлээж шинэ удирдлагад эрх мэдэл шилжинэ шүү дээ” гэжээ. Түүний үг яах аргагүй үнэн юм. Манай түүхэнд лав сонгуулийн дөрвөн жилийн дотор л хамтарч ажиллаж байсан тохиолдлууд бий. О.Чулуунбат “ДНБ жилийн зургаа юм уу, 13 хувийн өсөлттэй байна гэдэг бол бид нэг алхам ухарч байгаагийн илрэл. Үнэндээ үүнээс инфляциа хасвал бидэнд ямар ч өсөлт харагдахгүй байна. Уг нь гадаад орчин сайн байгаа нөхцөл эдийн засаг сайжрахгүй байна гэдэг бол бидний чадваргүйн гай. Дэлхийн хоёр том зах зээлийн төв болсон орнуудын Ерөнхийлөгч ирээд “Та нарын хүсч хүлээгээд байгаа төслүүдийг хэрэгжүүлье” гэж хэлээд явлаа. Гэтэл бид явсных нь дараа дотроо хэл амаа ололцохгүй, бужигнаад байгаа нь ажиллаж чадахгүй гэдгээ л баталж байна” гэжээ. Шинэчлэлийн засгийн газрын хийсэн хамгийн зоригтой шийдвэр бол олон улсын зах зээлд бонд гаргах байлаа. Ерөнхий сайд өөрийн санасандаа хүрч “Самурай”, “Чингис” гэх хоёр ч бондын мөнгийг эдийн засагтаа татаж чадсан. Харамсалтай нь эдийн засаг сайжирсангүй. Харин ч бүр эсрэгээрээ доройтсон. Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд үргэлжлүүлэн засгийн газраас авсан бондын талаар “Чингис бонд бол маш хатуу нөхцөлтэйг санах хэрэгтэй. Үүнийг төлөхгүй бол бид шууд гараа мушгиулна. Цалин тэтгэвэрээ хасч өрөө төл гэдэг шаардлагыг тавина. Үгүй гэвэл Монгол улсын бүх өмчийг дэлхийн дуртай газар нь барьцаална. Монголын валютын нөөцийг дуртай газар нь барьцаална. Ийм л хатуу нөхцөлтэй шүү дээ” гэсэн байна. Хэрэв түүний хэлсэнээр уг бондуудын мөнгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл манай улсын эдийн засагт жинхэнэ сүйрэл ирнэ.
          Өнөөдрийн ийм нөхцөл байдлыг үүсгэж, эдийн засгийн хямралыг зогсоож чадахгүй байгаа засгийн газар болон Эдийн засгийн хөгжлийн яамны бодлогын талаар “Өнгөрсөн хугацаанд манай яам макро биш микро асуудлын араас хөөцөлдсөн нь үнэн. Үүний үр дүнд ч улс төрийн шийдвэр гаргаж байх шиг байна. Хар л даа, таван мянган машин явдаг замаа засахгүй хэрнээ өдөрт тавхан машин явдаг газар үнэтэй засмал тавьж байна. Ийм хөрөнгө оруулалтай байхаар чинь эдийн засгийн үр дүн муу байлгүй яахав дээ” гэсэн юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • zochin (103.229.120.214)
    хүнии мэдлэг мэргэжил туршлага ямар үнэ цэнэтэйг харуулсан үг хэлжээ
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • MAH daa irgeed irdee CHUKAA (103.229.122.60)
    chuka namdaa ergeed iree. naad 2 nam chin yamar ch ireeduigui bolson. terniig edyn zasag ch ta medej baigaa. irekh 2-3 jild edyn zasag budaa bolson. damouursan. uu ch hiij chadakhgui ee.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • jv (180.149.97.2)
    Дэд сайд байгаад юу хийсэн юм бэ?. Бас албан тушаалын төлөө зүтгэдэг баагий байна. Ийм хүн хань болохгүй:
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Irgen (150.129.143.155)
    Shangun said bolgohoor hun. Iim humuusiinhee medleg chadvariig ashiglah heregtei.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • etugen (103.229.123.74)
    za chuka ah uneheer jiigjee tugjildej ehellee.er hun uhantai yum bol ta chimegui bsan n deer dee.olon yum gomdolwol uuruu bur hench bish l bno ta ch ene zasgin gazrin neg ded said n bsan shuu de.haaya ng changahan duugardag bsan n zgr l show tim l sain yum bol alban tushaalaa orhiod garahgui yasin be.chadahgui l bga biz de
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.180.220.35)
    Ажлыг нь хийлгээгүй л дээ, сайн кадруудыг хэрэгтэй газар нь аваачихгүй байна
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.94)
    Jimseeteigee l hol yav
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • зочин (103.9.90.82)
    Яг л зөв хэлж дээ. Ер нь энэ хүнийг Сангийн сайд болгоод ажлыг нь хийлгэх хэрэгтэй шүү дээ.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.106.250)
    Урдын цагт улсын мөнгө идсэн энэ ***** их хуцаж байж у/т-өөс бүрмөсөн жийгдэх нь.Ер нь энэ амьтнаар м онголын у/т дутагүй,у/т-ийн байр суурьгүй ийм амьтнаар орлогч сайд хийлгэсэн МАХН буруутай, одоо харин дутагдлаа засч түүнийг лааз өшиглүүлж байгаа нь сайшаалтай.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (182.160.38.62)
    Монголын хамгийн чухал эдийн засагч - О.Чулуунбат. Таван машин явахгүй газар гэж хаана зам тавьсан юм болоо, архангай байх л даа, тийм үү.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (202.21.106.250)
    MANDAA BUTSAJ OCHIH ZAMAA ZASCH EHELLEE. TERBISHDAGVA ENE 2 HYUMDORJIIN NUURIIG YAJ HARNA DAA. ICHDEGGUI NOVSHNUUD,HYAMDORJ NEG URVASAN KHUN 2,3 DAHI UDAAGAA URVADAG GEJ ARGAGUI UNEN KHELJEE. ARGAGUI L MONGOLIIN ULS TORIIN HATUU SAMAR YUM DAA
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.141.206)
    Жүжигчин Энхбаяр хаашаа явна Тэнд хэрүүл болноо
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.233.174)
    chiil dutav gej
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Jimsee (150.129.140.94)
    Jimsee gi
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.70.38.94)
    Зөв хэлсэн байна.МАХН-с гарах хэрэгтэй дээ.МАН-даа байсан бол зүгээр байх байлаа.хүмүүс намаа солиод байх юм ахиад МАН-даа орвол болох л байлгүй.МАХН бол хувийн нам.байнга дарамт шахалтанд байна даа.Энхбаяр байгаа цагт тайван байхгүй гэдэг маш үнэн үг шүү Чулуунбатаа санахад илүүдэхгүй дээ.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • irgen (192.86.100.80)
    Eostoi unen dee. Ded said gesen yamar erh medelgui suudal ogood ene hunii hamag medleg, chadvariig ashiglaj chadahgui bid odii hurlee dee. Chukag idsen uusan gej eserguu yum bichdeg humuus zondoo l baidag. Harin mongoliinhoo makro ediin zasgiig ene hun shig 10 huruu shigee meddeg hun unendee alga l baina. Manai toriin nud sohroo yu daa gemeer l baina. Chuka shig biznes setgelgee saitai hun mashin barag yavdgui gazar zam barihguigee medne shuu dee. Hamgiin turuund ashig ogoh, ashigtai baih tosold mongo horongo oruulhaa medehteigee hun dee. bid iimerhuu humuusee ashiglahgui yum bol odoo yamar huneer ediin zasgiin bodlogoo udirduulah geed baigaa yum bol doo.
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.123.232)
    MAN daa butsaad och doo,chuka
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.169.54.117)
    Harin ch duugui suugaagui bh shvv. Yostoi helii gesnee helsen shg helseer irsen gants hvn shvv
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (202.131.225.141)
    iim yumyg medseer baij duugui suugaad bsan n yamar uchirtai yum ve. Ded said chin bas l erkh medeltei hun bus uu
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    11 цаг 0 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 44 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    12 цаг 3 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 11 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    12 цаг 53 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК