
УИХ –ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ –ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг ”Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн барилаа. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага буюу MIGA нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад санхүүгийн бус эрсдэлийн баталгаа гаргаж ажилладаг юм байна. Дэлхийн банкны гишүүн - Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид Монгол Улс 1991 оны зургадугаар сарын 14 -ний өдөр гишүүнээр орсон.