Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр, Н.Алтанхуяг 2-ын мэдэгдэл бүрэн эхээрээ

2014-10-22
0
ЖИРГЭХ

энхбаяр алтанхуягАН-ын дарга Н.Алтанхуяг:

    Сүүлийн хоёр гурван хоног АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний талаар нэлээн их яригдаж байна. Ялангуяа манай АН-ын гишүүдийн дунд энэ гэрээтэй холбоотой, гэрээний зүйл заалттай  холбоотой ойлголтууд зөрөөтэй байна. Зарим нь гэрээний зарим заалтыг өөрөөр ойлгож тайлбарлаж байна. Тиймээс АН-ын дотоод эв нэгдлийг хангах, дотоод ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр бид энэ гэрээгээ нэг мөр ойлгодог болъё гэж шийдсэн. ингээд МАХН-ын даргатай яриад гурван зүйлийг та бүхэнд мэдэгдэх гэж байна.

Нэгдүгээрт, энэ гэрээ намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.

Хоёрдугаарт, бид гэрээний зүйл заалтуудаар нэгдмэл ойлголттой байхгүй байгаа учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, засч сайжруулах асуудлаар хоёр намаас ажлын хэсэг гарган хамтарч ажиллахаар тохирлоо.

Гуравдугаарт, энэ ажлын хэсэг хамтарч ажиллаад гэрээний талаар, зүйл заалтын талаар нэг мөр ойлголттой болсны дараа намуудын холбогдох удирдах байгууллагуудаар оруулж батлуулъя гэж тохирлоо.

Төгсгөлд нь хэлэхэд, сүүлдээ энэ гэрээ хоёр намын хооронд байгуулсан гэрээ биш хоёр хүний хоорондох асуудал юм шиг гүтгэлэг, цуурхал их тараах шинжтэй боллоо.

Өчигдөр гэхэд Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаж хуурамчаар эвлүүлээд, энэ хоёр нөхөр ийм нууц гэрээ байгуулсан байна, гэрээний хавсралт нь ийм нууц зүйл байна гэсэн мэдээлэл цацлаа. Иймэрхүү гүтгэлэг хэрээс хэтрэх хандлагатай байгаа учраас үүнийг хэн хуурамчаар эвлүүлж тарааж байгааг тогтоохын төлөө хууль хяналтын байгууллагад хандана.

Баярлалаа. 

энхбаяр алтанхуяг
МАХН-ын дарга Н.Энхбаяр:

МАХН-ын даргын хувьд Ерөнхий сайдын хэлсэн санааг дэмжиж байгаагаа  илэрхийлье.

Дээр нь нэмээд ганц хоёр зүйлийг та бүхэнд хэлье.

Нэгдүгээрт, энэ гэрээ яагаад байгуулагдсан бэ гэхээр та бүхэн ойлгож байгаа байх. 2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид маань аль нэгэн нам дангаараа Засгийн эрх авах боломжгүй, Засгийн газар байгуулах боломжгүй, өөрөөр хэлбэл, намууд хамтран ажиллахыг шаардсан санал өгсөн. Энэ утгаараа Ардчилсан нам манай намд хандаж, хамтран ажиллах саналыг өөрт олгогдсон эрхийнхээ дагуу тавьсан. Бид саналыг хүлээж авсан, хамтран ажиллаж байна.Энэ хамтын ажиллагаагаа улам боловсронгуй ойлгомжтой, тодорхой бичиг баримтаар хамтын  ажиллагааны үйл ажиллагаа зохицуулагдсан байх нь зөв гэж үзэж энэ гэрээг байгуулсан гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Түүнээс биш Засгийн газарт хамтраагүй хоёр нам гэнэт гарч ирээд байгуулсан гэрээ огт биш.

Гэрээний тухай асуудал нэлээд хэрэн сар яригдсан. Гэхдээ Ардчилсан намын зарим нөхдүүдийн шүүмжлэлийг би эергээр хүлээж авч байгаа. Зарчмын хувьд буруу биш гэж хэлэхгүй ч зарим зүйл заалтыг өөрчилье, засъя, баяжуулъя, улам тодорхой болгоё гэж ажил хэрэгчээр хандаж байгаа гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд, намын даргын хувьд ийм санал гаргасныг манай нам дэмжиж байгаа. Гэрээ гэдэг бол аль болохоор олон хүний санал зөв зүйтэй туссан, тэр утгаараа хэрэгжих магадлал өндөр байж байж сайн гэрээ болох учиртай. Тийм учраас ажлын хэсэг байгуулъя. Ажлын хэсэг дээрээ энэ гэрээг баяжуулах, нэмэх, өөрчлөх саналуудыг судлаад энэ гэрээгээ тэрний дараагаар хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэх ажилдаа оръё гэж гэсэн зарчмыг манай нам дэмжиж байгаа юм.

Бид ямар нэгэн байдлаар Засгийн газрыг, Ардчилсан намыг эвгүй байдалд оруулъя гэсэн буруу зөрүү санаа байхгүй. Угаасаа хамтарч ажиллаж эхэлсэн, цаашдаа ч хамтарч ажиллая гэсэн саналыг илэрхийлж байгаа. Энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсад маань намуудын хамтын ажиллагаа ийм соёлтой, гэрээнд дээр тулгуурласан, хоёр гурван  хүнээс шалтгаалдаггүй байх нь зөв. Гэрээ бол өөрөө улстөрийн  соёлыг баталгаажуулж байгаа бичиг баримт юм.

Намуудын санхүүжилтыг төсвөөс олгоё, намууд бизнесмэнүүд, олигархуудаас их шалтгаалдаг болсон, бизнесийнхэн маань намуудад санхүүжилт өгч байгаа нэрээр эргээд төр, засгийг шахаж янз бүрийн шийдвэр гаргуулах гэж нөлөөлдөг, энэ нөлөөллөөс ангид болж хээл хахуультай дорвитой тэмцье гэсэн заалт энэ гэрээнд орсон байгаа. Эдгээр заалт болон бусад шинээр орж ирэх, баяжих заалтууд Монгол Улсын улстөрийг, намуудын харилцааг илүү соёлтой, хариуцлагатай, эзэнтэй болоход  том алхам болно гэж найдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • HEHE (202.5.196.170)
    ENKHBAYAR UU EEDEE
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (103.11.193.10)
    naad 2 chini uursduu evluuleg hiij taraasan ch baih magad
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.141.206)
    Жүжигчин Энхбаяр хаашаа явна Тэнд хэрүүл болно
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Д. Наранөөд (103.9.91.40)
    хоёр нам битгий хэл хорь гучин ч нам гэрээ байгуулж ажиллаж болно,Ардчилсан нам,МАХН-ын гэрээ бол гэрээний төсөл гэж ойлгож байгаа,хоёр намын бүх гишүүд болон үндэсний зөвлөлдөх хороогоор хэлцэж байж хүчин төгөлдөр болно гэдгийг учираа мэдэх хүмүүс ойлгох байхаа,хоёр намын даргын асуудал биш гэдгийг гэрээг төсөөлсөн хүмүүс мэдэж байгаа шүүдээ,өөрсдөөс нь асуулдаа,юмны нарийн ширйн учирыг ойлгоогүй,хүлээцгүй битгий ханд,Алтанхуяруу л дайрх,янз бүрээр элдэв долоон төрлийн зүйлээр шахаж хавчихаа тавал яасан юм бэ? наад хүн чинь ерөнхий сайд болчоод зүгээр огт суугаагүй хийсэ ажилтай,бүтээсэн гавьяатай,хяналт шалгалттай тэнцүүртэй сайд лдаа,хүн ажиллаж байж бага зэрэг алдана,зүгээр суугаад дүр эсгэсэн ишгэрэгсэд ямарч алдаа гаргахгүй улс оронч хөжлийн шатанд алхам урагшлахгүй,харинч хоёр алхм хойш явах биздээ,бүтээн байгуулсан ,гавьяатай хүндээ бүү саад хийлдээ,харин дэмжээч,шүүмжилж,янз бүрээр нийтэд суртачилгаа явуулаж байгаа хүмүүс Алтанхуяг сайдтай нөхөр журмийн талаар уулзаж энэ тухай болон бусад өө гаргаж байгаа талаар ярилцаж зөвөлсөн юм болвуу??? бодож үзээд нэг үг дуугарсан бол гэмгүй биздээ,засгийн газрыг огцруулах шаардлагагүй,мөн энэ хүнээр даажигнаад буснуулаад,тоосжуулах шаардлагүй буйзаа
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    10 цаг 59 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 44 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    12 цаг 2 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 10 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    12 цаг 53 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК