АН –ын дарга Н.Алтанхуягийг МАХН –тай хамтарсан гэрээ байгуулсанд намын нөхөд, намын шат шатны байгууллагууд эсэргүүж, буруутгаж байгаа. Эхлээд Хотын дарга, Нийслэлийн АН –ын дарга Э.Бат – Үүл намын даргаа буруутгаж шүүхэд хандана нь гэж мэдэгдсэн. Уг шуугиан намжаагүй байхад МоАХ -ны Өвөрхангай аймгийн салбар зөвлөл, Өвөрхангай аймгийн Ардчилсан нам, Дархан – Уул аймгийн Ардчилсан нам, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас Нийслэлийн ардчилсан намыг дэмжиж мэдэгдэл хүргүүлээд байсан. Энэ удаа Хэнтий аймгийн Ардчилсан холбоо намын удирдлагууддаа мэдэгдэл ирүүлжээ.
