
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, байгаль орчны 30 гаруй төрийн бус байгууллага, иргэд, эрдэмтэн судлаачдын саналуудыг нэг бүрчлэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн хуулийн төсөлтэй холбогдуулан 42 зарчмын зөрүүтэй санал, найруулгын шинжтэй 34 санал, төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн зургаан хуулийн төслийн 10 зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсныг байнгын хороонд УИХ –ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар хуулийн төслийн зарчмын зөрүүтэй олон саналыг шинэчилсэн найруулгын төсөл болгон хэлэлцэе хэмээн үзэж түр хойшлууллаа.
Сэтгэгдэл (1)