Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН Засгийн газартаа өрөөлийн хүслээр биш өөрсдийн санаачлагаар хариуцлага тооцохоор болжээ

2014-10-23
0
ЖИРГЭХ
АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээ нь улстөрийн реалити шоуг улам сонирхолтой өрнүүлж байна.
    АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээ нь улстөрийн реалити шоуг улам сонирхолтой өрнүүлж байна. Гар гараасаа атгалцаад тамга тэмдэгээ дарсан хоёр маань Өглөө киноны Богдын дүр шиг “Тэнгэр минь би юу хийчих вэ?” гэж амаа барих боллоо. Ганц хүний МАХН ч яахав. “Уучлаарай найзуудаа та нарт эвгүй байгаа бол дахиад ярилцая даа” гэж “Джентльмен” зан гаргав. Харин хэд хэдэн намын цуглуулга, хэдэн мянган хүний нэгдэл болсон АН-ын партизанууд жинхэнэ оволзож эхэллээ. АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж энэ үйл явдалд зориулж “Игзаар” хэмээх шинэ үгийг хэлний сангаасаа танилцуулсан бол Улсын баатар Э.Бат-Үүл “Эргэлзэх зүйлгүй байлдана” гэдгээ зарлаж орхисон. Ийнхүү МАН-ын фронтын ширүүн дайралтанд хэд хэдэн удаа тэсч гарсан Н.Алтанхуягийн арми цаашаа явах уу? бууж өгөх үү? гэсэн асуултын тэмдэгийн өмнө тулж ирлээ.

Засгаа аврах АН-ын бүлгийн шийдвэрийг 16 гишүүн л дэмжсэн байна

   ан бүлэг Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын “ган бат найрамдал” бүлгийн шүүхээр оржээ. Ингээд гэрээг Үндэсний Зөвлөлдөх хороогоор  /ҮЗХ/ хэлэлцүүлнэ гэсэн шийдэлд хүрчээ. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар “Нөү шүү” гэдэг шийдвэрийг гаргасан гэнэ. Гэвч энэхүү хуралд АН-ын 35 гишүүнээс 19 гишүүн оролцож 16 гишүүн л түүнийг энэрэн нийгүүлэх үйлсэд нэгджээ. Харин үлдсэн хуралд оролцоогүй 16 гишүүнд Н.Алтанхуяг “Игзаар” санагдаад жихүүцээд явж байгаа сурагтай. Мөн хуралд оролцосон 19 гишүүний 16 нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг аварч үлдэх санал гаргасан бол 3 гишүүн түүнийг дэмжихгүй байгаа болж таарав. М.Зоригт, Ж.Батзандан...? Тэгэхээр АН-ын бүлгийн шийдвэр гишүүдийнхээ олонхийг илэрхийлэхгүй бололтой. “Одоо л шийдэхгүй бол өвчин цаашид даамжирч архагшин аминд халтай болно” гэсэн суртал ухуулга АН-ын гишүүдийн амнаас ам дамжин яригдах болсон гэнэ. “Хэрвээ намайг огцруулбал 1996 давтагдана шүү” гэж сануулах Ерөнхий сайдын үг танхимын талдаа хүрээд “паг” болж байгаа сурагтай. АН-ын гишүүдийн дунд ҮЗХ-гоо яаралтай хуралдуулья гэсэн саналыг олонхи нь дэмжиж байгаа гэнэ. Хэрвээ ҮЗХ хуралдвал энэ нь Н.Алтанхуягт том шалгуур болно гэдгийг эх сурвалж онцолж байна.

    Ардчилсан намынхан өрөөлийн намын хүслээр биш өөрсдийн санаачлагаар Н.Алтанхуягт хариуцлага тооцохоор ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардах болжээ. Өмнө М.Энхболдын Засгийн газрыг АН хэд хэдэн удаа огцруулах санал гаргаад бараагүй. Харин МАН-ынхан их хурлаа хийж намын даргаа солиод М.Энхболдыг С.Баяраар сольж 2008 онд ялж байсан туршлага бий. Энэ арга АН-г аврах эцсийн хувилбар болсон гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлжээ. “Аяа цаашаа явцгүй болсон, Ая яа яа яая даа түүнийг”...

Хээрийн сургуулилт

   энхбаяр алтанхуяг “Бантсан хүн, хүн ална” гэгчээр Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар гэрээндээ нэмэлт тайлбар өгөн дахин тайзнаа хөтлөлцөн гарч ирлээ. Зэрэгцэж зогсох тоолонд нь хордлого өгч бөөлжөөд байгаа хүмүүсийн дургүй нь улам их хүрчээ. Өнгөрөгч хагассайн өдөр байгуулсан гэрээгээ АН-ын дарга Н.Алтанхуяг “2012 онд ҮЗХ шийдсэн. Түүнийг л тодруулсан явдал” гэж тайлбарласан. Харин ҮЗХ, МАХН-тай хамтарч засаг барь гэсэн виза өгсөн болохоос ээлжит сонгуульд эвцэлдэн хээлтэх шийдвэр гаргаагүй.  2016 онд сонгуульд хэрхэн оролцохоо АН-ын ҮЗХ шийднэ. Харин Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын гэрээ ёсоор бол хамтарч орно, хамтардаггүй юмаа гэхэд нэгэндээ шавар хаахгүй шүү, цаашлаад хэн нь ч ялж чадахгүй бол хамтарч Засгаа байгуулна шүү гэж тохирчээ. Товчхондоо Монголын ирэх 10 жилийн улстөрийн амьдралыг зураад өгчихөж. Үүнд эгдүүцсэн АН-ын жихадистууд ариун дайн эхлүүлж, мэдэгдлээр галлаж эхлэв.
 
    Мэдэгдлээр галлуулаад ухаан балартсан уу? яасан Н.Алтанхуяг “Энэ гэрээг ҮЗХ-гоор хэлэлцэнэ” гэж мэдэгдэв. Портнертойгоо хөтлөлцөж зогсоод “албан ёсны эцсийн гэрээ биш” тайлбарлав.

    Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга, Монгол төрийн гурван өндөрлөгийг хашсан Н.Энхбаяр нарын гарын үсэг зурж тамга дарж байсан бүхэн эцсийн биш бололтой.

    Аливаа байгууллага, хувь хүн хоорондын гэрээ тамга дарж, гарын үсэг зурснаар л “бандан тас” болдог. Тэгдэггүйсэн бол тамга, гарын үсэг гэж байхын хэрэг юусан билээ. Мөн дээрхи гэрээ нь гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэсэн заалттай байсан. Тэгэхээр мань хоёр гэрээгээ жинхэнэ биш гээд байна уу? эсвэл өөрсдийгөө жинхэнэ биш гээд байна уу? эсвэл тамгаа жинхэнэ биш гэх гээд байна уу? хийсэн үйлдлээ хээрийн сургуулилт гэж тайлбарлаж байгаа нь тун сонирхолтой. Тамгалсны дараа дахиж ярьдаг жишгээр Н.Алтанхуяг улсаа удирдаж байгаа бол Засгийн тамганд итгэх аргагүй болжээ. Энгийн хүмүүс компаний захирлууд тамга дарж, гарын үсэг зураад, тохиролцлоо гэж гар барьдаг бол эгэлгүй хүмүүс, тамга дарж гарын үсэг зурж, гар барьсаныхаа дараа гэрээгээ нягталдаг ажээ.

Жинхэнэ түгжил хэн бэ?

   Untitled-1 Өнгөрөгч долоо хоногоос эхэлж АН-ынхан “Түгжил”-ийн эрэлд гарсан тухай нийтлэлч Б.Цэнддоо шог бичжээ. Тэрээр “Өчигдөрхөн л Энхбаяртай тэмцсээр байж арай гэж ялж засгийн эрхэнд намаа гаргаад дотор онгойн унтсан АН-ын гишүүд өглөө нь “Энхбаярын талын хүн” болчихоод сэрэв. Хамгийн шинэ түгжил болсон нам, засгийн удирдагчийн хажууд муу Батзандан бол хуурамч Дамбийжаа, түгжилдэх гэж зүгээр л гурилддаг гар аж” гэж АН-ынханы дунд болоод байгаа үйл явдлыг ёжлов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Нийслэлийн засаг дарга, Улсын баатар Э.Бат-Үүлд хандаж “найз минь битгий намайг Түгжилдээрэй” гэж хэлээд авсан. Ингэсэн даруйд л Э.Бат-Үүлийг АН-ын Түгжилээр тодруулжээ. Ийнхүү АН-ын дотор М.Зоригт, Ж.Батзандан нарын түгжил дээр нэмэгдэж Э.Бат-Үүлийг түгжилээр нэрлэх аян эрчээ авчээ. Гэтэл гэнэт салхи эргэж ер нь хэн нь хэнийгээ түгжил болгоод байгаа юм бэ? гэсэн асуултыг тавьцгаах болов.

    Намаа худалдаж байгаа Н.Алтанхуяг түгжил юмуу? Намаа хамгаалж байгаа Э.Бат-Үүл түгжил юмуу? Ингээд АН-ынхан жинхэнэ түгжил хэн бэ? гэсэн асуултын хариуг хайж эхлэв.


0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (106.170.45.233)
    Ardchilal gej iim baidag yumuuu , bugd ogtsorvol taarna , ALTANHUYAGIIN zasgiin gazar ard tumnee yaduugiin yaduu bolgoj elegerren molhuuloj bgaagaa medej baina uuu
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Монгол хүн (150.129.143.212)
    Одоо байгаа хамууд бүгд Түгжилээс долоон дор. Түгжил ганц бол эд нар түмэн Түгжил болсонд учир байгаа юм .Чаддагсан бол бүгдийн зайлуулах юмсан
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (176.9.192.148)
    ALTANHUYG BOL MASH GAIHAMSHIGTAI MUNDAG HUN HERBEE TER UGUI BOL MONGOL ULS BUDAA TUUN SHIG AGUU SAI DAAS SALJ BOLOHGUI TER BOL STALIN CHOIBALSANGAAS CH ILUU DENDUU AGUU HUN
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (176.9.192.148)
    ALTANHUYG BOL MASH GAIHAMSHIGTAI MUNDAG HUN HERBEE TER UGUI BOL MONGOL ULS BUDAA TUUN SHIG AGUU SAI DAAS SALJ BOLOHGUI TER BOL STALIN CHOIBALSANGAAS CH ILUU DENDUU AGUU HUN
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (176.9.192.148)
    ALTANHUYG BOL MASH GAIHAMSHIGTAI MUNDAG HUN HERBEE TER UGUI BOL MONGOL ULS BUDAA TUUN SHIG AGUU SAI DAAS SALJ BOLOHGUI TER BOL STALIN CHOIBALSANGAAS CH ILUU DENDUU AGUU HUN
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.226)
    2000 онд АН- ялагдаад юу ч үгүй хоцроод шинээр нам байгуулаад тэдний толгойд хэрхэн гарч суух вэ? гэдэг бодол болон суухдаа Алтанхуяг тэргүүтэй нэр бүхий хүмүүс Энхбаяраас тусламж хүсч алтан гадас фракц байгуулахдаа ерөнхий сайд Энхбаяртай хамтарч, түүний гарын хүн намдаа нөлөө бүхий УИХ- гишүүн .. нарыг үүсгэн байгуулагч болгоод удирлагадаа оруулав.Алтан гадас хүчээ авч АН- ялах бүрт, 2004 онд Н.Алтанхуяг сангийн сайд,2008 онд С.Баярцогт сангийн сайдын сэнтийд тухлав.2012 онд харин Алтанхуяг өөрөө намын дарга Ц.элбэгдоржийн сэрэг хөдөлж,Намын даргын суудлыг аваад Шадар сайд болов.Алтан гадасыг халуун амиараа хайцайлж байсан Бат-үүл одоо л ухаан сууж гэнэ.Н.Энхбаяр гуай 13 жил Алтан гадасыг тэжээснийхээ хариуг л нэхэж байна.Тэгээд л тэр.Алтан гадасыг үүсгэн байгуулагч ,удирдаггч нар үргэлж өрөм хамж дагалдагч нар л дэд сайд одоо бүр Тагнуулын дарга болсон.Хамгын гайхалтай нь Улс орны тусгаар тогтнол, гадаад тагнуул,аюулгүй байдлыг хянах ёстой байсан ТЕг - нь сэтгүүлч хүүхнүүдийн шалгадаг болсон.Үнхээр гутам шиг.Нэн яаралтай ТЕг -г ерөнхий сайдын харьяалалаас гаргаж, Ерөнхийлөгчийн харьяалад өг.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Yo (115.70.169.167)
    Altanhuyg bol naad taliin hymyyst yzegdej bui utsan hyyheldei, ard ni altan gadas gej adgiin shunalt hulgaich nar hor nairuulaad suuj bgaa gedgiig hymyys harj bna yy? Altan gadsaasaa salaagy tsagt Ardchilsan Nam hezee ch uudluhgy.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin (58.141.98.122)
    nuguu 2 ch yahav Bat-Uul darga ene 2-toi niilsend jaahan haramsaj bna
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.119.98)
    ochij ochij enhbavrtai niilehdee vah be.oor hun oldoogui vm baih da.hamaa aitanhuvgaas hurdan salgaj abahgui bol shuud hudaldalaa shuu naad nohorchin,gonchigdorjtoi niilj duusgalaa,erdenbat omoorood baigaa basl no bii de.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.42.189)
    алтанхуяг шиг мулгуу худалч ёс зүйгүй ёс- д монголд байхгүй. энхбаяраас дутахгүй хаан боллоо. сайдын суудлаас зулгаасаар 2 жил өнгөрлөө. .хороон даргад яг тохирно.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • asa (202.131.228.51)
    hahaha shog bichjee
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Irgen (182.160.38.65)
    AN ER NI YUM HIIJ IRGED BIDNII TOLOO SHIIDVER GARGAJ CHADAHGUI BOLCHIHSON YUM UU HORSNOOS ARCHIGDAH ESVEL ZALUU HUMUUSEE GARGAJ NAMAA SHINECHILIE
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.70.38.94)
    алтанхуягас илүү Монгол улс АН-ханд хэрэгтэй биш юм байхдаа.Алтанхуяг тийм чухал хүн үү.АН-хан 1 хүнийг тахин шүтдэг нам юм байна лдөө.Ардчлал гэдэг үгийг зүгээр л намынхаа өмнө наасан болохоос жинхэнэ утга агуулгаыг нь мэддэггүй юм байна лдөө.Төрөөс Ан-хан зайлдаа.Зайлтал нь тэмцье Монголчуудаа.Элбэгдоржтой нь хамт зайлуулье.АН-гаа хамгаалаад байгаа төрийн тэргүүнээр яах юм.Элбэгдоржид нам нь чухал юм бол намаа хөгжүүлээд явах хэрэгтэй.Ард иргэд улс орон хэрэгтэй хүнээр төрийн тэргүү сонгое.АН-н үнэртэй хүн болгоныг төрөөс зайлуулах цаг болсон байна шүү Залуучуудаа.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (210.102.204.80)
    Игзээр- Баруун монголоор зэвүү хүрэх, эгдүүцэх гэсэн утгатай.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • иргэн (103.9.91.146)
    Игзээр- гэдэг нь үнэхээр дургүй хүрмээр гэсэн утгатай баруун монгол хэллэг. Игзээр хүрмээр, игзээртэй гэдэг дээ..
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • шаабар (202.126.89.199)
    Асуудлын гол нь Алтанхуягтаа биш байж мэдэх л юм. Өөр сайн гарц байгаа юм уу. АН-ынхан тэрийгээ гаргаад хэрэгжүүлээч. Нэг хүнийг ч юм уу, Засгаа бүхэлд нь солиод ирэх сонгууль хүртэл олигтой үр дүн гарах болов уу. Тийм итгэл, хар хайрцагны бодлого байгаа бол задлах цаг болсон доо. Ямар боловч ҮЗХ-оо хуралдуулж сайн хэлэлцэх нь хамгийн эхний гарц. Тэгээд олон фракц, бүлэглэлээ түр царцаавал яасан юм.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.179.23.170)
    энэ Батүүл болимоор юм хотоор явах машинаас 50,000 авах энэ чинь ардчилал юмуу элдэв янзын татвар татаас энэ чинь ардчилал юмуу малчид ямар хүмүүс юм бэ ямар ч татвар татаас байхгүй энэ чинь ардчилал юмуу ардчилал чинь та нарын өмч юмуу худлаа ардчилал ярьсан дээрэмчид
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin (182.160.32.62)
    Алтанхуяг гэж нэг ***** ард олоныг ядууруулж,төрийг самарч дууслаа одоо зүгээр мөрөөрөө зайлаад өгсөн нь дээрдээ.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.11.162)
    TUgjilhuyag
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.160.55.2)
    Ene Bat uul gej neg alia salbadai bolimoor yam chi uuriiguu niisleliin ovgor ni bolson gej bodood baigaa yam uu ene chini 21r zuun shuu malaa
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • janik (49.0.131.187)
    Altanhuyagaa orgodloo ogoochee .shahuulj baisnaas ooroo ogvol ner tsever.Tsaana chin Oyutolgoi bolohoo bliloo.Batbayar ta hoer unah ni todorhoi bolchood bhad guriigeed bdag sonin baagiinuud yum daa
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • irgen (112.72.11.110)
    aniihan ta nar odoo dotroo hagaraldaj manii togloom bolvol oiriin 20 jild tur barina gej baihgvi shvv.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.11.110)
    ard tvmnii negdel nyagtraliig avay gelee yagaad bolohgvi gej
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • зочин (202.179.20.248)
    АН-ыг арчаагүйгээр худалдаж байгаа АЛТАНХУЯГ жинхэнэ дүрээрээ Түгжил шүү дээ.ЭНЭ АРЧААГҮЙ, ЗЗАЛЬ МЭХТ АЛТАНХУЯГ ОДОО БАС ҮЗХ-ГООРОО ХОР НАЙРУУЛАХ ЮМ БАЙНА Л ДАА. ЯМАР ОГИУДАС ХҮРГЭМ ХҮН БЭ? АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЮУГ Ч ЗОЛОИСЛОХОД БЭЛЭН БАЙНА НААД ХҮН ЧИНЬ.ЧОНОО ЧОНО
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin (112.72.13.189)
    Ene zasgiin gazar yavakhgui gedeg n todorkhoi bolloo shuu dee.Gol n ard tumen khoosorloo esregeer oorsdoo bayjij baigaa baikh.Daraagiin sauudal olon ulsad Mongoliin zasgiin gazar gej naidvargui gesen mesej baina shuu dee.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    10 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 43 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    12 цаг 1 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 9 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    12 цаг 52 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК