Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр “хулигааны” хорлонтой яриа

2014-10-23
0
ЖИРГЭХ

  бат-үүл хүрэлсүхЗурагтаар Ардчилсан намын Э.Бат-Үүл, Ардын намын У.Хүрэлсүх хоёр ёс зүйн тухай ярьж байхыг харлаа. Нэг нь хотын мээр. Нөгөөх нь УИХ-ын гишүүн байгаад хүн зодсон тул ичихдээ энэ суудлыг орхиод гарсан нөхөр л дөө. Хоёулаа улстөрчид хэмээх нэрийг зүүж явсан уу гэвэл явсан. Харин одоо улстөрчид биш. Манийхаа адил сонгогчид. Энэ хоёр одоохондоо улстөрийн шийдвэр гаргадаг хүрээний гадна яваа хүмүүс учраас ингэж нэрлэлээ. Улстөрийн тогоон дотор буцлах бус харин гадна талд нь гал түлж яваа нөхдүүд л дээ.

   Энэ хоёрт ингэхэд адилхан юм бий. Хоёулаа улстөрд хамтдаа явж байсан, хоёулаа хар залуугаараа улстөрийн тэмцэлд оролцсон гээд л. Ингэж оролцох цаг хугацааны хувьд ч азтай хүмүүс байв. Гэхдээ эсрэг тэсрэг намд. Мөн хоёулаа жаахан “хулигаандуу” зантай.

  Тэд улстөрийг авах юм байхгүй бохир хэмээн хос дуучин шиг шагширч байна. “Ээ дээ залуус аа, битгий та нар тийшээ ороорой, нэгэнт ийм заваан юмтай зууралдсанаараа бид хутгалдаад дуусья” гэх ухааны юм ярьж байхыг харав.   Энэ хоёр нөхрийнхөөр бол улстөр гэж гэр хорооллын айлын ухсан жорлон маягийн юм байдаг бөгөөд улстөрчид гэхээр түүн дээр шавах ногоон ялаатай төстэй юм уу даа, янз нь. Ухаандаа бид бүхний өмнөөс хамгийн бохир ажил хийж туйлын ихээр зовж ирсэн хүмүүс бололтойгоор зүйрлэн ойлгож болохоор зүйлийг ярьсан юм.

  Энэ бол зальтай хүмүүсийн алсыг харсан үг гэдгийг шуудхан хэлье. Улстөр гэдэг бохир зүйл огтхон ч биш. Улстөрчид гэхээрээ ч жорлонгийн ногоон ялаа шиг хүмүүс байдаггүй. Би дэлхийн нийтийн жишгийг хараад хэлж байгаа болохоос биш Монголын улстөрийн талаар энд өгүүлэх гэсэнгүй. Монголын улстөрд ч үнэхээр улстөрч хэмээн хэлэгдэхээр эрхмүүд үеийн үед байсан гэдгийг энэ завсар хэлэх байна. Яагаад гээч. Улстөрчид гэдэг ойлголт ганцхан ардчиллын гэгдээд байгаа үед ч гарч ирсэн юм биш. Социализм түүний өмнөх үед ч байсан. Ер нь Монгол хэмээх улс оршин тогтнож байсан бүх үед улстөр, улстөрчид байсан учраас бид өдий зэрэгтэй улс орныхоо нэрийг бүтэн авч явна.

  Ний нуугүй хэлдэхэд эдгээр нөхдүүд эдүгээ шатахуунаа дууссан машин шиг болсон тул дахин улстөрийн тогоо руу өнгийх магадлал тун бага. Бараг байхгүйтэй адилхан. Ухаандаа залуучуудын зүрхийг үхүүлж, өөрсдийнхөө замаас тэднийг нэлээд эртнээс зайлуулж эхлэх нь л дээ. Тийм учраас, “За миний дүү нар тэр улстөр гэдэг чинь хүн дурлахаар юм биш үү. Ах нар нь нэгэнт өнгөрснөөрөө ингээд дуусъя” ухааны юм ярьж явна шүү дээ. Энэ нь болж өгвөл тийшээгээ дахиад нэг орчих юмсан гэсэндээ зүгээр нэг балай яриа биш. Харин арга заль. Э.Бат-Үүлийн хувьд энэ удаа ямар заль хэрэглэхийг бүү мэд. Тэрбээр тун олон “мэхтэй”. Харин Ухнаагийн хүүгийн хувьд Зүүний хүчний залуучуудаа дахин бөөгнүүлж, жагсаалтаар УИХ-д эргэж орно доо хэмээн бодож суугаа гэдэгт эргэлзэх юм алга. Одоо тэд зөвхөн олбогоо бэлтгэж байна. Тун удахгүй түүн дээр сандлаа тавина. Тэгээд дээр нь гарч суухын тулд үзэж тарна. Ингэхийн тулд л Монголдын улстөр ихээхэн бохирын дээр ёс зүйгүй хүмүүсээр дүүрсэн тухай хоршин дуулав.

  Үнэн хэрэгтээ Монголын улстөрийг бохирдуулсан хүмүүсийн шилдэг төлөөлөгчид нь энэ хоёр шүү дээ. Түүнээс биш улстөр хэмээх ойлголт нь өөрөө бохир юм огтхон ч биш. Дутуу идсэн чононууд сэгээн дээрээ заавал эргэж ирдэг гэж яах аргагүй үнэн юм байна хөөе..
Н.Халиун
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (202.179.11.66)
    өнөөгийн улс төр үгдсэн хуулиас эхлэх ёстой. эсвэл мөхөл уруугаа дөхсөөр л байх болно.
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (27.123.214.2)
    энэ халиунд алтанхуяг хэдийг өгсөн бол
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • зочин (202.126.91.159)
    Алтанхуягийг шүүмжилсэн Бат-Үүлийн эсрэг юм бичих хэрэгтэй болсон болоод энийг бичиж гэж ойлголоо.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.143.38)
    өөр бичих юум олдохгүй бн уу Халиунаа
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Баяр (103.229.122.84)
    2uulaa l amidrahiin tuluu l argaa barj yavaa uls. Edniig tomoojihiig ard tumen min harahgui baihoo
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.141.80)
    Жүжигчин Энхбаяр хаана явна Тэнд хэрүүл болноо
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • kkkk (150.129.142.135)
    altanxuyagaa boli Zaxialagt bichleg baina
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.143.245)
    Хэнийг ч онцлох хэрэггүй дээ.Бүгд адилхан.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • ZOCHIN (150.129.141.4)
    INGEED NEG HUN SHIG YUM BICHVEL ASHTAI YU
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (180.149.97.77)
    Энэ халиун гэдэг чинь сэмүүний нууц нэр биш үү, яг ижилхэн үг үсэгтэй адилхан юмнууд шааж явахын, сэмүүн бол алтанхуягаас захилга авсан худалдагдсан амьтан шдээ. дандаа тархи угаана
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • наран (103.229.121.232)
    Хүрэлсүх гэгч этгээд улс төрд эргэн орохдооо дэндүү гэмээр хуучинсаг үзэлтэн гэдэг нь харагдаж байна.энэ хоёр нам ер нь улс төр гэгч ихээхэн бохирджээ.ард түмэн их л сайн ялгаж салгах хэрэгтэй юм байна даа.өөрсдийн үзэл бодлоо нэгтгэхдээ мөрөөрөө яваа хүмүүсийн амьдралыг сүйт гэх хэрэггүй л байдаг юм шүү дээ.т эглээ гээд өөрсөддөө дайсан л бэлдэж байгаа юм шүү дээ
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin (103.229.122.251)
    muuhai yumnaas tegeed yavbal yasan yum be?Ard tumend uhaantai uls turch heregtei...Huligaan baisan hun yaj humuujiltei baih ve dee...Jujigleed yavj baisnaa terniigee martaad tenegtej baigaa ni ineedtei...
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • ------№№№№ (124.158.91.83)
    ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ТАНЫ ХУВИЙН ҮЗЭЛ БОДОЛ СЭТГҮҮЛЧЭЭ
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • baagii (108.200.49.127)
    Үнэхээр Хүрэлсүх Батүүл хоёр тийм утгатай зүйлийг ёс зүй ярихдаа хэлнэ лээ.Хэрэв Монголын улс төр тийм бохир юм бол харин ч залуучууд улс төрд орж бохирыг нь цэвэрлэх хэрэгтэй.
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.51)
    mash todorhoi l yumig unen turhuur ni bichsen bna sh dee hu, bat uuliin hudlaa amlalt u shiggui zuil hurungu oruulah, niislel; barilgaas hun unaj uheh umnuhuus ussuniig yu geh be. leninii hushuug buulgaad baatrin hushuug barih geed jaahan sanaa ni zobj in zohiolchiin hushuug zuuguud huuchin gazrig ni zarj l yabaa hun shuu dee ene chini. hogni uut, tsetsg geed hugiin buteen baiguulalt ih sh dee
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.11.193.10)
    Бат-Үүлийг Засгийн эсрэг дуугарахаар шүүмжлээд байж болохгүй ээ. Шүүмжлэх байсан юм бол Нийслэлийн засаг болоход нь сэгэн дээрээ ирлээ гээд бичих ёстой басан. Бүгдээрээ нэгнийгээ ойлгож тайван сайхан амьдарья
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.118.162)
    Юу бичиж байгаагаа ч ойлгож байгаамуу, аргаа барсан Дамбийжаагийн тоодгор оо
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    10 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 43 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    12 цаг 1 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    12 цаг 9 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    12 цаг 52 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК