
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Байнгын хорооноос төмөр замын нарийн царигтай байх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр өнөөдрийн үдээс хойшхи чуулганаар тус хуулийн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.