
УИХ –ын чуулганы завсарлаг дуусч, үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойшхи хурлын эхэнд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд ээлж дараагаараа Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас асуулт асууж байна.