Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өрөнд хураагдсан 13 обьектыг үнэгүйдүүлэх нь хэнд ашигтай байсан бэ, С.Эрдэнэ сайд аа

2014-10-24
0
ЖИРГЭХ

    ЭрдэнэУИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэг зүйлд гаршаад буй. Тэр нь мань эрхэм томилогдож очсон газар бүртээ өөрийн гэсэн баг бүрдүүлэх ажлыг тун гарамгай зохион байгуулж, богино хугацаанд С.Эрдэнийн гэсэн тодотголтой вант улсыг бий болгож чаддаг агуу авьяастан юм. Түүний энэ овсгоо, самбаа, авьяасыг чуулганы танхимд “чи би”-гээс хэтрэхгүй хэрэлдэж суудаг ангийнх нь нөхөд хүртэл алмайран гайхаж, шагшин ярьцгаадаг. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр өөрийгөө тойрон хүрээлэгчид болон хамаатан садан, ахан дүүсээсээ бүрдсэн багийг бөөн бөөнөөр нь гадаадад зугаалуулсан гэх “ялд” унасан. Энэ тухай цахим хуудсаар дүүрэн шуугиж, С.Эрдэнийн хамаатан садан, найз нөхөд хэний мөнгөөр зугаалсныг АТГ-ынхан шалгах ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна билээ. Мөн энэ асуудлаар С.Эрдэнийн ангийн андууд нь хэлэлцүүлэг өрнүүлж “С.Эрдэнэ болих хэрэгтэй шүү дээ. Ямар шуналтай юм” хэмээх нь ч дуулдсан. Ер нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ суусан газрынхаа шороог эрдэнэ болгохдоо хэнийг ч дагуулахгүй.  Үүнд нь мэдээж түүний  ивээлдээ авсан багийнхан их нэмэр болдог гэх. Тухайлбал, тэрбээр 1996-2000 онд Баянгол дүүргийн Засаг даргын албыг хашиж байв. Энэ хугацаанд тэрбээр тус дүүрэгт томоос том эдлэн газартай болсон төдийгүй түүн дээрээ “Тамир”-аар овоглосон өөрийн эзэмшлийн дунд сургууль, зочид буудал, зоогийн газрыг хүртэл байгуулж чадсан юмдаг. Мэдээж энэ том газрыг, тэр том бүтээн байгуулалтыг барихад  С.Эрдэнийн хүч нөлөө, эрх мэдэл ганцаараа хүрнэ гэдэг юу л бол.

     Мөн тэрбээр 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын албыг хашиж байв. Энэ суудалд залрах хугацаандаа тэрбээр өөртөө ашигтай, хөрөнгө бэлжих наймаа олныг хийсэн гэх бөгөөд энэ нь ч 2006 онд УИХ-аас тавьсан хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлт зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалтад аудитынхны хийсэн тайлангаас харагддаг юм. Тухайлбал, С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арижааны банкуудад байршуулж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь ил болж байжээ. Тодруулбал, УНДЕГ-ын 2005 оны арванхоёрдугаар сарын байдлаар “Зоос”, ХААН, Монгол шуудан тэргүүтэй хэд хэдэн банкинд 5.2 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж болгон байршуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан “Сангийн хөрөнгийг зориулалтын бус чиглэлээр байршуулах, ашиглахыг хориглоно”, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн даатгалын байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх журамд заасан “Нийгмийн даатгалын байгууллага нь СЭЗ-ийн сайдын тусгай зөвшөөрөлгүйгээр төрийн сангаас гадуур банк болон санхүүгийн байгууллагад данс нээхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөнийг аудитынхан тогтоож байж.

     Үүнээс гадна Нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгдөж байгаа талаархи нэгдсэн мэдээлэл байхгүй, Нийгмийн даатгалын сангийн бусад орлогод сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулснаас олсон хүүгийн орлого голлох хувийг эзэлж байгаа. Төрийн сангийн газар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2005 онд хүүгийн орлого олох боломж 789.9 сая төгрөгөөр алдсан гээд тоочоод барахааргүй юм. Түүнчлэн энэ эрхмийн төрд халгаатай, өөрт ашигтай ажилладаг болохыг баталсан бас нэг баримтыг аудитынхан дэлгэж байсан нь Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт бараа, обьектыг өндөр үнээр үнэлж авснаас Нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учирж байсныг нотлох бичиг. Энэ баримтыг сийрүүлбэл, 1997-2001 онд Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хурааж авсан 1421.7 сая төгрөгөөр үнэлэгдэх 13 обьект болон бараа бүтээгдэхүүнийг тэрбээр УНДЕГ-ын дарга болсныхоо дараахан буюу 2005 онд эрх бүхий байгууллагууд болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр 858.7 болгон анхны үнэлгээнээс 51.9 хувиар бууруулж байжээ. Үүнээс болж Нийгмийн даатгалын санд 683.6 сая төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд дээр обьектуудад ямар ямар бүтээн байгуулалт багтаж байсан, тэдгээрийн хувь заяа хэрхэн эргэснийг сонирхвол яах аргагүй анхаарал татах юм.  Иймээс өрөнд хураагдсан 13 обьектыг үнэгүйдүүлсэн нь хэнд ашигтай байсан бэ, С.Эрдэнэ сайд аа гэж асуумаар байгаа юм.

     Тэгвэл С.Эрдэнэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэсэн өөрт ашигтай, үр өгөөжтэй үнээнээсээ одоо ч салаагүй. Учир юу гэвэл тэрбээр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд гэсэн нүсэр ажлынхаа хажуугаар Нийгмийн хамгааллын үндэсний зөвлөлийн даргын албыг давхар хашдаг аж. Тус зөвлөлд С.Эрдэнээс гадна, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаяр, Монгол ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа, “Кассандра Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр нар багтдаг ажээ. Харин олон нийтийн зүгээс дээрх гишүүдийн заримыг шүүмжилж, хууль зөрчин томилогдсон хэмээж байна. Тодруулбал, МАОЭНХ-ны захирал Х.Ганбаатар нэг бус удаа “Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд ажил олгогчдын төлөөллийг МАОЭНХ санал болгож УИХ-д өргөн барих ёстой. Урьд өмнө ч ингэж явж ирсэн. Бид долоон хүнийг санал болгосон. Гэтэл бидний санал болгосноос нэг ч хүнийг оруулаагүй атал “Кассандра Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр, Монголын албан бус эдийн засгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа нарыг болгосон. Гэтэл эдгээр хүмүүс нь даатгал төлөгч ажил олгогчдыг төлөөлж ажиллах боломжгүй хүмүүс” хэмээж бухимдаж байж. Түүний ийн бухимдсан шалтгааныг сүүлд тодруулахад “Кассандра Монголиа” ХХК нь 2012 оны зургадугаар сард нийгмийн даатгалд дансаа нээлгэж, найман хүнээр даатгалын шимтгэл төлдөг бол С.Эрдэнийн ойрын хүн гэдэг Д.Үүрийнтуяагийн толгойлдог гэх Албан бус эдийн засгийн холбооны гишүүд нь нийгмийн даатгалд нэг ч төгрөг төлдөггүй болж таарсан юм. Хэрэв уншигчид санаж буй бол Д.Үүрийнтуяа нь өдгөө Ашигт малтмалын газрын дэд даргын албыг хашдаг бөгөөд өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын албаны даргаар ажиллаж байхдаа С.Эрдэнэтэй хамт гэмт хэрэгт холбогдон шалгуулж байсан юм. Түүний хувьд 2004-2008 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн, 2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах, 2008-2012 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж 2012 оны УИХ-д Ардчилсан намаас нэр дэвшсэн юм билээ. Харин С.Эрдэнийн зүтгүүлсэн “Кассандра Монголиа” ХХК-ийн захирал Ж.Батбаяр нь гоо сайхны үйлчилгээ, гэр ахуйн зөөлөн эдлэлийн худалдаа эрхэлдэг бөгөөд найман хүний нийгмийн даатгал төлдөг компани ажээ. Энэ бол УИХ-ын гишүүн С.Эрдэнийн УИХ-ын гишүүн, сайдын суудалд суусныхаа дараа төрд шахсан шахааны нэг хэсэг нь бөгөөд түүний талаархи өөр олон баримтыг цувралаар хүргэх болно.


0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (46.188.123.136)
    Эрдэнэ эрдэнэ эрдэнэ
    2014 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.41)
    Эрдэнэийн нэрийг гутаах зорилгоор бичсэн нь илт байна.
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • irgen (150.129.141.112)
    MAH avligachidyn huuli busaar avsan obiyktuud baina shuu dee?
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Zochin (150.129.143.213)
    Olon jil idsen garshsan BAH
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.227.102)
    ene hunees mash ih ym garna uneheer shuu
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • shohngin hadaas (202.180.220.72)
    ene neg iim l amitan sh dee. namin ner baastsan *****.
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.106.101)
    Ер нь холоос шидэж эртнээс бэлтэгсэн чулуу боолтой.Гаршил нь мэдээж М...Бүтэл муутай Оюутолгойн гэрээний талаар бүтэлтэй юм олоод бич эсвэл луйварыг гаргаач Нэг талыг бүү барь??
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.143.170)
    ашгүй дээ овоо ш дээ ухаалаг хүн юм ингэж л хийхгүй бол юу ч хийлгэхгүй ингээд л ***** ухаад байна биз дээ энэ хүн ч нилээн цочирох мессеж өгөх гэж хичээж тэхдээ бусдын орхиод байдаг даанч тийм дээ
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • hn (202.72.247.139)
    turuus tursun terbumtan8 turiin albiig turliin alba bolgogch8 shimegch HORHOI8 UTER TURGEN TONIL
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    9 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 43 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    11 цаг 2 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 9 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    11 цаг 52 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК