
УИХ –ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хурлаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан. Чуулган завсарлага 14 цагт дуусах бөгөөд бусад хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.