Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын хотын бүлэглэлийг дууриаж АН-д хотын фракц байгуулагдлаа

2014-10-27
0
ЖИРГЭХ
МАН-д хотын гэгдэх тодорхойлолттой намын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгчдийн айхтар фракц бий.
    энхболдМАН-д хотын гэгдэх тодорхойлолттой намын дарга М.Энхболдыг тойрон хүрээлэгчдийн айхтар фракц бий. Хэдийгээр албан ёсоор ийм фракц байхгүй гэдэг ч МАН-ын хамгийн гол шийдвэрийг гаргаж, эрх мэдлийг атгалцаж явсан нэлээд эрхмүүд хотын удирдлагуудыг тойрсон хүрээллээс гаралтай байдаг. Том ахдаа үнэнч л бол ажлын чадвар сайн муу байх нь огт хамаагүй гэсэн зарчмаар эрх мэдэл албан тушаалыг хуваарилдаг тэднийг улстөрийн мафи гэж нэрлэх нь ч бий. МАН-ын 27-р Их Хурлаар тэд намын даргаар өөрсдийн толгойлогчоо сонгуулж дөнгөсөн. Энэ нь тэд нам доторх дэмжлэг сайтай гэхээсээ илүүтэй тамирдаж сарнисан намдаа цорын ганц зохион байгуулалттай бүлэглэл байж чадсантай нь холбоотой. Хотын фракц МАН-ын ялагдлын гол шалтгаан болсоор ирсэн хэрнээ  МАН-ын гол эрх мэдлийг үргэлж атгасаар ирсэн. Гэвч сүүлийн үед хотын фракцын байр суурь нам дотроо ганхаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллэж байгаа. Учир нь тэднийг холбож, эрх ашгийг нь нэгтгэж ирсэн Улаанбаатарын хотын хөрөнгө мөнгө, эрх мэдэл АН-ын гарт орсон. Хотын бүлэглэлийг бэхжүүлж байдаг эрх мэдэл, албан тушаалын бүтэц үгүй болсноор тэднийг эрх ашгаар нэгтгэх хөшүүрэг үгүй болж байна. Хэрвээ дараагийн сонгуульд нийслэлд МАН ялагдвал хотын фракц гэгч бүлэглэл тарж бутарна гэдгийг улстөрийн зурхайчид зөгнөх болсон. Мөн тус бүлэглэлийн толгойлогч М.Энхболдын эсрэг Н.Багабанди, С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх, Б.Дашёндон нар нэгдэл эрчимтэй хөдөлж эхэлсэн нь МАН дахь хотын фракцын байр суурийг улам ганхуулахад хүргээд байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар У.Хүрэлсүх дараагийн намын даргын өрсөлдөөнд хэдийн сэтгэл шулуудсан бөгөөд түүнийг хамгийн ихээр дэмжиж байгаа хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажээ. “У.Хүрэлсүх шиг зоригтой, эрсдэл хийх чадвар хүнд л найдвар бий” гэсэн битүү мессеж тусгаар тогтнолын ордноор нисэх болов.

    МАН-д хотын фракцын хувь заяа ийнхүү бүрхэг болж байгаа бол харин АН-д шинээр хотын фракц мэндэлж байгаа ажээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг дэмжигчид тойрон хүрээлэгчид өдрөөс өдөрт хүчээ нэгтгэн намынхаа бүх эрх мэдлийг гартаа оруулах зохион байгуулалттай хэлбэрт шилжиж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Үүнээс дүгнэхэд Улаанбаатар хотыг захирах эрх мэдлийг гартаа авсан нөхөд нам дотроо хүчтэй бүлэглэл болж чаддаг нь тогтолцооны шинжтэй үзэгдэл бололтой. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Э.Бат-Үүлийн тэргүүлсэн “Нийслэл фракц”-ыг албан ёсоор зарлаж магадгүй байгаа гэнэ. Энэхүү фракцад НИТХ-ын дарга Д.Баттулга, Н.Гантөмөр, С.Очирбат тэргүүтэй хотын томоохон эрх мэдэлтнүүд нэгдэх болсон гэнэ. Э.Бат-Үүлийн нийслэлд авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээ олон нийтээс нэмэх оноо цуглуулаад байгаа. Хэдийгээр хогны уут зэргийн шүүмжлэл дагуулсан олон асуудал дэгддэг ч түүний нэр хүнд гүн гүнзгийн унаагүй, тодорхой хэмжээнд рейтинг нь унавч эргээд маш хурдан сэргэдэг улстөрч гэдгийг судлаачид тайлбарлаж байна. Э.Бат-Үүлийн хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил амжилттай хэрэгжиж чадвал тэр 2016 онд нийслэлд дахин тугаа мандуулж, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх визаа олж авна. АН-д 2017 оны марафон эхэлж түүнд хөтлөгдсөн лидерүүд нь нэгнээ хатгаж, шөвөгдөөд эхэлсэн. Харин Э.Бат-Үүлийг 2017 оны марафонд сойх нийслэлийн фракцынхан нам дотроо нэлээд жинтэй, үүрэгтэй болон томорч болзошгүй байна. Нийслэлийнхэн юуны өмнө Н.Алтанхуягийг намын даргаас авч хаях хөдөлгөөнийг оройлон манлайлах болсон. Түүний дараа шинэ Ерөнхий сайд, Намын дарга хэн байх вэ? Гэдэг дээр нь нэгдмэл зохион байгуулалттай оролцохоор байна.

    Ийнхүү МАН-д хүчээ алдаж, эсэргүүцэлтэй тулж байгаа хотын фракц АН-д хүчээ авч, даль жигүүрээ дэлгэн нисэхэд бэлэн болжээ.
 


0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (150.129.143.4)
    ЖҮЖИГЧИН ЭНХБАЯР ХААНЯ ЯВНА ТЭНД ХЭРҮҮЛ ӨДНӨ
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Иргэн (124.158.109.78)
    Нусан пулеметууд оорсдийнхоо уйл ажиллагааг хунийх руу чиглуулж МАН-ыг болж огвол бутаргачих санаатай бол одоо даанч онгорсоон?! Дээр нэр дурьдсан партизануудын уе онгорсоон. Юу хийж чаддаг юуг хийж бардаггуйг нь ч бид мэднээ. У.Хурэлсух бол дэндуу гэнэднээ?! Харж байгаа биздээ?! Оноодор МАН-ын нэр хунд ямар байгааг! Уунийг ганцхан М.Энхболд л ийм болголоошдээ?! Одрийн хоолонд эзэн олон гэдэг бодлого барьж асуудалд ханвал харинч том гарз тохионо гэдгээ эрх биш дээр нэр дурьдагдсан эрхэмууд ойлгох байлгуй дээ?! Том эрх ашиг бол ард тумний эрх ашиг шуудээ?! АН-д дандаа л фракцуудын эрх ашиг байдаг тул АН хотын фракцтай болоход болохгуй зуйл гэж байхгуй лдээ?"
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.229.121.81)
    Ene songinii namd baisan hamar gantomor gej neg sonirholtoi mahan tolgoi bainaa. Ene tend baingiin urbaj sharbaad l yabj baih ym
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.11.42)
    Za ta nar boli Duuraigaad baixdaa yax ve dee Namiin dargiinxaa aldaag shirvvxen shvvmjilsneeree frakts bolchixdog yum uu AN bol MANgaruud shig darga nariinxaa doxio zangaagaar ajilladag utsan xvvxeldeinvvd bish boloxoor il tod shvvmjlel urnuulj aldaagaa zasaad yavdag nam
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Olon frakts hereggui (124.158.91.33)
    Odoo boliyoooo, onigootoi yum. Yun dahin neg frakts vee, bagadaagui l bailtai bileeee
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • бандааш (202.70.42.98)
    Алтанхуягын бандаашыг тайлах гээд байгаа хүн нь Бат үүл шүү дээ хөөрхий дөө Зориг шиг шууд сүхдэж чадахгүй бандаашыг нь тайлаад байгаа байхгүй юу
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.140.155)
    ишигний эвэр ургасан байх ч эхийгээ мөргөх эсэх нь тэдний сэтгэл төдий юм даа хүний хувьд бат үүлийг хэн тэгж их дэмжээд байгаан хөөргөж баЙГААД УНАГАХ АРГА БАЙЛГҮЙ ДЭЭ
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • irged (202.70.46.205)
    Ene utaa toos shoroogoo bagasgah yum yarihgui bj hotiin frakts gj balairad bhimdaa.neg l udur ene hotiin irged boslogo garguul yah ged bgan ajilgui orloggui irgedig tooj bga hun bnu.
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.158)
    Ганц ч гишүүн байхгүй байна. Хөөрхий индүүчин мэргэжилтай хамар Гантөмөр, хятад цусны Баттулга, өвчигнүүр маанаг Очирбат гээд цоохор баг. Ёстой нохой ч тоож шиншлэх юм алга.
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    9 цаг 59 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 44 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    11 цаг 3 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 10 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    11 цаг 53 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК