УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг тавьсаар, харин тэр нь ямар нэг хүчин зүйл, нөхцөл байдлаас болж хойшлож эсвэл буцаагдсан билээ. Гэвч тэрбээр Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө УИХ-ын даргыг түр орлож байгаа Р.Гончигдоржтой уулзаад өргөн барихаар төлөвлөөд байгаа сурагтай.Магадгүй түүний уг төслөө дахин өргөн барих гол шалтгаан нь намын дарга Н.Энхбаяр нь байж мэдэх юм. Учир нь Х.Тэмүүжинг огцруулах асуудлаас болж МАХН-ын дарга Н.Энхбаяр, О.Баасанхүү нар хоорондоо зөрчилдөөнтэй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ нь нэг талаасаа Н.Энхбаяр ирж байгаагаа ч, буцаж байгаагаа ч О.Баасанхүүд мэдэгдээгүйгээс тод томруун харагдаж байгаа юм. Юутай ч АН, МАХН хоёр хамтын ажиллагааны гэрээ хийж нэг фракц үүсгэхээр оролдож байгаа энэ үед Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг өргөн барих нь Н.Энхбаярт ч, Н.Алтанхуягт ч таалагдахгүй нь ойлгомжтой. Тиймээс О.Баасанхүү гишүүнд аль аль талаас нь багагүй “ятгалаг” ирээд байгааг ч үгүйсгэхгүй юм. Гэвч тэрбээр тогтоолын төслөө өргөн барихаар болоод багагүй ажлыг амжуулаад байгааг баттай эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn





















































Сэтгэгдэл (3)