Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага монгол төгрөгөөр гүйлгээ хийдэг байх тухай мөн бүлгийн хурлаар ярьжээ. Гаалийн тариф болон НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар өргөн барьсан. Үүнийг шинэ төрлийн үйлчилгээний хэлбэр гэдэг талаасаа дэмжихээр болсон байна. “2015 оны төсөв дээр концефцийн шинж чанартай томоохон өөрчлөлт бол хөрөнгө оруулалт зардлыг үнийн дүнгээр нь батлаад орон нутагт нь өгье. Орон нутаг нь хуралдаад тухайн аймгийнхаа салбарууддаа өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталдаг байхыг дэмжсэн” талаар бүлгийн дарга хэллээ.
Мөн тус бүлэг цалин тэтгэвэрийг 25-30 хувь нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох ёстой гэв. Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар ярилцсан байна. Олон нийтийн радио телевиз болон арилжааны бусад телевизийн эфирт гарч байгаа уран сайхны хөтөлбөрийн хувь хэмжээн дотор уламжлал, түүх соёлоо илүү түлхүү тусгах шаардлагатай гэсэн байр суурьт нэгджээ. Ялангуяа хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт цагийн 60-аас доошгүй хувийг үндэсний зүйлүүд эзлэх маягаар хуульчлах ёстой гэсэн санал орж ирсэн байна.
Мөн Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэдэг байр суурьт нэгдсэн гэлээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)