Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Ж.Батзанданг хөөх тухай яриагүй

2014-10-27
0
ЖИРГЭХ

er0507УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн амралтын өдрөөр М.Зоригт гишүүний туслахыг мессежний асуудлаас болоод ТЕГ дуудаж байцаасан гэх мэдээлэл байна. М.Зоригт гишүүн ч энэ талаараа хэлсэн. АН-ын бүлэг энэ асуудлыг шалгав уу?

-М.Зоригт гишүүний туслахыг ТЕГ дуудсан талаар бид мэдээлэл авсан. Ганцхан М.Зоригт гишүүний туслахтай уулзсан юм биш. Хэд, хэдэн гишүүний туслахтай уулзаж ирсэн мессэжний талаар  тодруулга авсан. Тэгэхээр энэ бол тийм ч ноцтой асуудал биш юм.

-М.Зоригт гишүүн өнөөдрийн бүлгийн хуралдаанд суусан уу?

-Өнөөдөр бүлгийн хуралдаанд суугаагүй. Гэхдээ шалтгаан нь энэ асуудалтай холбоогүй. Өчигдөр Баруун-Уртын авто замын нээлтэд оролцоод үүрээр ирсэн учраас бүлгийн хуралд оролцож чадахгүй нь гэдгээ надад утсаар мэдэгдсэн.

-Ерөнхий сайдыг огцруулах АН-ын 15 гишүүн байгаа гэж яригдаж байсан. Гишүүдийн тоо дахиж нэмэгдсэн гэсэн мэдээлэл бас гараад байна?

-Өглөөний сонин дээр тэр гишүүдийн нэр нь гарчихсан байна лээ, та  нар очоод өөрсдөөс нь асуучих.  Өнөөдөр бүлгийн хурал дээр Б.Болор гишүүн “Намайг тэр Ерөнхий сайдыг огцруулах саналд нэгдсэн гэсэн мэдээлэл гарсан байна, би гарын үсэг зураагүй. Ийм мэдээлэл хаанаас гараад байгаа тааар шалгуулмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр ингэж худал мэдээлэл цацах сайн зүйл биш. Нам доторх үл ойлголцол юунд ч хүргэж болно. Асуудал цаашаа яаж үргэлжлэхийг би мэдэхгүй байна.

-Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх шаардлагыг орон нутгийн намын удирдлагууд тавиад байгаа. Тийм эрх зүйн орчин бий юу, энэ талаар бүлэг дээр яригдсан уу?

-Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх асуудал бүлэг дээр яригдаагүй. Ямар нэг байдлаар намаас хөөх дүрмийн зөрчлийн асуудал үүсээгүй. Тийм учраас бүлгийн хуралдаанд зүгээр оролцоод л явж байгаа.

-2015 оны Төсвийн төслийг хэлэлцэх хуулийн хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна. Үлдсэн хугацанд хэлэлцэж амжихааргүй боллоо гэж зарим гишүүд мэдээлж байна? Үүнд дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Төсөв хэлэлцэх хуулийн хугацаа бол 11 дүгээр сарын 15-ны өдөр. Төсвийг хэтрүүлж хэлэлцэнэ гэдэг хуулийн санкц байхгүй. Хугацааны хувьд маш тулгуу байгаа.  Би анхнаасаа л хэлж байсан. Гэхдээ хугацаанд баригдаад түүхий төсөв хэлэлцэх эрх УИХ-д байхгүй гэж ойлгож байна. Асуудал үүсэж байгаа бүх зүйлийг ярилцаад цаашаа явна.

-Ирэх оны төсөвт царцаасан нийт 400 гаруй обьектод хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн. Гэтэл зарим гишүүд нэн түрүүнд царцаасан барилгуудыг үргэлжлүүлэх ёстой гэсэн мэдээллийг бас хийгээд байна?


-Нэг талаасаа зардлаа танах тухай ярьчихаад нөгөө талаасаа царцаасан барилгуудад хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байна гэдэг бол ярьсан зүйлээ үгүйсгэж байгаа хэрэг. Ер нь энэ царцаасан барилгууд 2012 оны сонгуулийн өмнө УИХ-ын өчнөөн гишүүд ямар ч хяналтгүй дур зоргоороо баахан обьект барьж эхлээд түүнийгээ санхүүжүүлэх эх үүсвэргүй болоод зогссоноос үүссэн юм. Энэ үлдэгдлийг нөхөж хийхэд хоёр их наяд төгрөг хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгө санхүүгийн боломж байхгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Өрийн таазыг нэмэгдүүлэх талаар бүлгүүдийн байр суурь өөр, өөр байх шиг байна л даа?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гишүүдийн гуравны хоёроор батлагдах ёстой. Олонхи нийлээд гуравны хоёрыг бүрдүүлж чадахгүй байгаа. Бид МАН-аас олон удаа гуйж байгаа. УИХ-аас бид өөрсдөө таван тэрбум долларын бонд босгох шийдвэр гаргачихсан. 1.5 тэрбум ам.долларыг нь босгосон, үлдсэн 3.5 тэрбум ам.долларыг авья гэхээр УИХ-д зөрчил үүсээд байгаа юм. Тиймээс улс орныхоо эдийн засгийн бодоод эрүүлээр ярья гэхээр МАН үгүй гээд байгаа юм. Нэгэнт үгүй гээд байгаа бол бид өөрсдийнхөө бололцоог ашиглая гэж байгаа юм. Үнэндээ улс төрийн энэ тогтворгүй байдлаас болоод гадаадын зээл, хөрөнгө оруулалт хүлээлгэнд орчихоод байна. Манай улсад хөрөнгө оруулахгүй гэсэн хүн байхгүй. Харин ганцхан улстөрийн тогтворогүй байдлаас болоод л хүлээлт үүсээд байгаа юм.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (94.112.196.215)
    ENE DANHAR TOLGOI TAMHINAAS UUR YM BODODGUI DUNHUU BAS NEG ALTANHUYGIIN URUUSUN
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Zochin (150.129.143.213)
    Yg unen ene hun bol nam alaach iim archaagui uls turiin soyolgui buduuleg heleh ch muu ug olddoggui um arai oyunlag zuv tsaraitai hunee olchihooch dee
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Д.Эргүүбат (103.14.38.2)
    Энэ зөнөг өвгөнийг зайлуулахгүй бол манай нам өнгөрлөө, Н.Алиасалбадайн баруун гар Д.Эргүүбат л ганцаараа Засгийн газрыг сайн ажиллаж байгаа гэж тэнэгтээд байгаа биз дээ. Д.Эргүүбат их баяжсан, ард түмэн их ядуурсан болохоор аргагүй л дээ.
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    9 цаг 59 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 44 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    11 цаг 3 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 10 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    11 цаг 53 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК