Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд: Эрчим хүч экспортлох, импортлох ерөнхий хэлэлцээр байгуулах шаардлагатай

2014-10-28
0
ЖИРГЭХ

 Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд /2014.10.27/ бараалхах үеэр хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: “Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой” гэсэнтэй миний бие санал нэг байна
JAV_7693
 УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.27/ БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед Эрхэмсэг ноён дарга Тантай дахин уулзах завшаан тохиож буйд баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танд халуун дотно мэндчилгээг дамжуулж буйг уламжлая. Энэ оны наймдугаар сард Таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Душанбе хотноо болсон Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалтын үр дүнд Монголын тал сэтгэл хангалуун байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, эдүгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хөгжиж байгаад баяртай байна. Таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд таны хэлсэнчлэн, “Хятад, Монгол хоёр улс бие биедээ тустай сайн хөршүүд, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түншүүд, хоёр улсын иргэд үргэлж харилцан зочилсон сайн найзууд болох ёстой” гэсэнтэй миний бие санал нэг байна.

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Хоёр улсын парламент, улс төрийн намуудын харилцан солилцоо, хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж байна. Монголын талаас дэвшүүлсэн хоёр улсын парламентын хооронд байнгын уулзалтын механизм байгуулах тухай саналыг хятадын тал хүлээн авч, энэ удаагийн айлчлалын үеэр “санамж бичиг”-т гарын үсэг зурж буйдаа баяртай байна гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд: БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Иймд татвараас чөлөөлж өгөхийг хүсье.

Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд хандан, Монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр Хятадад экспортлох нөхцөл бүрдүүлэхийг хүсч байна. Нүүрсний худалдаа нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлж буй. Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Тиймээс нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлт тавьж байна хэмээн уулзалтын үеэр хэллээ.

Мөн нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл болгохоор төлөвлөж байна. Манай тал мөн “Синопек” корпорацитай синтетик газ экспортлох урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байна. Монгол Улсын нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгааныг Хятадад экспортлох, Монголд ашиглаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Үүний тулд юуны өмнө цахилгаан экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах шаардлагатай байгааг УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга З.Энхболд: "Талын зам санаачилгын хүрээнд баруун чиглэлийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг судлаж үзэхийг хүсье  

Мөн тэрээр хэлсэн үгэндээ, Монгол-Хятад-Оросын төрийн тэргүүн нарын уулзалтаар гурван талын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж их байна. Хятадын талаас дэвшүүлсэн “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг монголын талаас дэвшүүлж буй “Талын зам” санаачилга болон оросын талын санаачилгатай уялдуулах талаар зарчмын тохиролцоонд хүрлээ.

“Талын зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төмөр зам, авто зам, байгалийн хий, эрчим хүч, газрын тос зэрэг чиглэлүүдийн дотроос нөхцөл, боломж сайтай нэгээс хоёр томоохон төслүүдийг юуны өмнө хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал Хятад, Оросын хооронд тавихаар төлөвлөж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих саналыг бид олон жил тавьж ирсэн. “Зүүн чиглэл”-ийн  хоолойг барихтай холбоотой хэлэлцээг Хятад, Оросын холбогдох аж ахуйн аж ахуйн нэгжүүд хийж байгаа. “Баруун чиглэл”-ийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг хамтран судлах саналыг дахин тавьж байна.  

УИХ-ын дарга З.Энхболд: 2016 оны АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болно

Хэдхэн хоногийн өмнө Милан хотноо болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтаас 2016 оны Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрх өгснийг дуулгахад таатай байна. Хятадын тал энэ асуудалд анхнаасаа дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье хэмээн УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр онцлов.

С.Ламбаа:  Бодит үр дүнд хүрэх, чухал ач холбогдолтой уулзалт боллоо

УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа  энэхүү уулзалтын талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “Монгол Улсын  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тавьсан санал, гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийг ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхэд энэхүү уулзалтын ач холбогдол оршиж байна.  Нүүрс хийжүүлэх төслийн талаар “Синопек” корпорацитай хамтран ажиллахын өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл хэрэгжүүлэх саналыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасныг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэмжиж буйгаа илэрхийллээ.  Мөн Си Зиньпин дарга, БНХАУ-д Монгол Улсаас үхэр болон хонины махыг экспортлох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Монгол Улс, Хятад улстай цахилгаан, эрчим хүч экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах саналыг дэмжлээ” хэмээн онцлов.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар: Хамтран ажиллая гэсэн чин эрмэлзэл хоёр орны харилцаанд тогтлоо

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурдахдаа,  Хоёр орны дээд хэмжээний уулзалтууд сүүлийн үед  тогтмолжиж байна. Энэхүү уур амьсгалыг бүрдүүлэхэд БНХАУ-ын удирдлагын зүгээс хөрш орнуудтайгаа, тэр дундаа Монгол Улстай ойр хамтран ажиллая гэсэн чин эрмэлзэл, бодлого барьж буй нь хамтын ажиллагаанд түлхэц болж байна. Энэхүү чин эрмэлзэл нь манай хоёр орны харилцаанд тогтлоо хэмээн дүгнэлээ.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн,  Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    9 цаг 56 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 41 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    11 цаг 0 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    11 цаг 7 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    11 цаг 50 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК