Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сү.Батболд гишүүн Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

2014-10-28
0
ЖИРГЭХ

    Snapshot_2014-10-28_141050МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс санаачлан ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсох, ахуй амьдралтай танилцах, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэлээр хангах, тэдний санал бодлыг сонсч үйл ажиллагаандаа тусгах зорилго бүхий “ Иргэдийн цаг” хэмээх аяныг  эхлүүлсэн билээ. Аяны үйл ажиллагаа энэ сарын 13-наас Дорноговь, Говьсүмбэр аймгаас эхэлсэн. Харин нийслэлд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдийн саналыг сонсч эхэллээ. Өчигдрийн хувьд УИХ-ын гишүүд  гурван багт хуваагдан, Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.
Сү. Батболд гишүүнээр ахлуулсан багийнхан Сүхбаатар дүүргийн таван хороонд ажиллаж иргэд, оюутан залуус, худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм. Эрхэм гишүүний хувьд  олон жилийн өмнө  тус  дүүргээс сонгогдон төрийн түшээ болж байсан, тус дүүргийн иргэдийн зовлон жаргалыг багагүй гадарладаг болохоор ч тэр үү гишүүнийг ажиллах сургаар иргэд олноороо  цугласан байв.

Тэд хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр дэлгүүрийн хойд талд 22  дугаар байрны иргэдтэй уулзлаа. Энэ хавийн байрууд Улаанбаатарын дахин төлөвлөлтөд орсон хэдий ч одоо хүртэл хэрхэн яаж шийдэгдэх гэж байгаа нь тодорхойгүй байгаа тухай учирлаж байлаа. Мөн иргэд энэ тойргоос сонгогдсон гишүүд огт харагддаггүй, ядахдаа зөвлөх, туслах гэсэн хүмүүсээ явуулаад тойрогтоо юу хийж байгаа, иргэд нь хэрхэн амьдарч байгаа талаар танилцаж болно доо гэх шүүмжийг ч дайгаад авна лээ. Харин тус тойргооос сонгогдоогүй ч гэсэн УИХ-д сууж байгаагийн хувиар иргэдтэйгээ уулзаж, бодит байдалтай танилцаж буйд баяртай байгаа иргэд харин олон байлаа. Хүн бүр л зовлон бэрхшээлээ ярих гэж гишүүний хажууд дараалал үүсгэж байсан юм. 22 дугаар байрны оршин суугчдаас гарч байгаа саналын дийлэнх нь дахин төлөвлөлттэй холбоотой гомдол байв. Тус байрыг иргэдээс маш хямд үнээр худалдан авч байгаа хэрнээ дахин шинээр баригдах байрнаас олгохдоо зах зээлийн ханшаар өгнө гэсэн байна. Тэгэхээр тус байрны оршин суугчид шинэ байрнаас авах боломж тун хомс болж байгаа аж. Түүнээс гадна энэ байрыг акталж нураах Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан тул гаднаас интэрнэт ашиглах, кабелийн телевиз үзэх боломжгүй болжээ. Энэ хавийн айлууд зөвхөн сансар кабелийн сувгийг үзэх хязгаарлагдмал байдалд орсон байна. Энэ мэтчилэн олон санал хүсэлтийг эрхэм гишүүнд уламжиллаа.

Сү.Батболд гишүүн  Сүхбаатар дүүргийн  зургадугаар хорооны иргэдтэй уулзсаны дараа  Оюутны хотхоны дунд ирж, оюутнуудтай уулзсан юм. Оюутан залуус УИХ-ын гишүүнтэй уулзаж санал хүсэлтээ ярих гээд цагийн өмнөөс цугласан гэнэ. Оюутнуудын хувьд аав, ээжийнх нь цалин нэмэгддэггүй хэрнээ сургалтын төлбөр өсөөд байдаг, сургалтын төлбөр өссөн байгаа хэрнээ сургалтын чанарт ахиц гардаггүй гаж тогтолцоо байгааг ам уралдан ярьсан. Үүнээс гадна оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг  сургалтын голч оноогоор өгнө гэсэн нь тэнцвэргүй байна. Гэтэл улсын сургуулиудын үнэлгээ тун өндөр, харин хувийн сургуулиудын үнэлгээ бага байдаг. Мөн сар бүр олгох ёстой мөнгийг улиралд нэг л удаа олгодог талаар гомдоллож байсан. Үүнд Сү.Батболд гишүүн ”  Сургалтын голч оноогоор тэтгэлгийг олгохыг дэмжиж байгаа. Учир нь оюутан залуус хариуцлагатай, тэмүүлэлтэй байх ёстой. Харин бүр байхгүй болгоно гэвэл торгууль болно. Тэдэнд торгууль биш, урамшуулал хэрэгтэй. Харин голч онооноос дээгүүр байвал хувь тэнцүүлсэн хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэсэн зарчим баримтлах ёстой “ гэснийг оюутнууд дэмжиж байлаа. Мөн оюутны байрны гаднах орчин тохижилт сайтай, биеийн тамирын талбайтай, хичээлээ давтах номын сантай, нэг ёсондоо оюутны цогцолбортой болохыг хүсч буйгаа ч илэрхийлж байсан. Ер нь оюутны нэгдсэн цогцолбортой болох нь оюутнуудын хөгжилд тун хэрэгтэй гэдгийг Сү. Батболд гишүүн тодотгож байв. Түүнчлэн хүүхэдтэй оюутнууд их байдаг. Гэтэл хүүхдийг нь харах хүнгүйгээс үүдэн сургуулиасаа чөлөө авч, завсардах явдал их гардаг гэнэ. Тиймээс оюутны хүүхдүүдийг хардаг сургууль, цэцэрлэгтэй болох  гэхчлэн оюутны нийгмийн асуудлыг цааш нь УИХ-д уламжилж өгөөч гэсэн хүсэлт оюутнуудаас их гарч байсан юм.

 УИХ-ын гишүүн Сү.Батболдтой уулзаж, уулзалтын зорилго ач холбогдлын талаар лавлахад”  МАН-аас ард иргэдтэйгээ уулзах уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Салбар салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсох нь их чухал. Өнөөдөр оюутны  байранд амьдарч  буй оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа. Улс орны хөгжлийн хамгийн том гарц бол өндөр боловсролтой, чадварлаг ард иргэдтэй байх явдал. Хөгжлийн хамгийн том гарц ч гэж хэлж болно. Тэр ч утгаараа би  боловсролын салбарт их ач холбогдол өгч ирсэн. Цаашдаа ч  боловсролын салбараа бид тогтвортой, ойлгомжтой, хөгжлийн ирээдүйг харсан, улс орны хөгжлийн нэгэн адил авч үзэх ёстой юм байна гэдэгтэй оюутнууд санал нэг байна ” хэмээн ярьсан юм.

Оюутнуудтай уулзсаны дараа иргэдтэйгээ уулзахаар алхацгаалаа. Гудамжаар Сү.Батболд гишүүнийг алхаж явахад нас насны хүмүүс хүрэлцэн ирж, гар барьж мэндчилэн, ажилд нь амжилт хүсч байсан нь нүднээ содон тусах. Багийнхан алхсаар 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр байгаа иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Сү.Батболдыг автобусны буудал дээр ирэхэд олон хүн бүчиж авлаа. Тэд шууд л “ Ард иргэдийн амьдрал хүнд байна. Өмнө нь өрхийн амьжиргааны орлогоо тухайн сардаа төлөвлөөд ажил амьдралаа яах уу гэдгээ бодож чаддаг байсан бол харин өнөөдөр өдөр хоногоо хэрхэн өнгөрөөхөө мэдэхгүй болж байна” хэмээн дор бүрнээ хэллээ. Харин ахмадууд “ Бидний тэттгэврийг нэмсэн нэртэй ч бараг нэмээгүй. Тэгээд ирэх оноос автобусанд үнэгүй суухыг болиулна гэх юм. Тэтгэврийн бид автобусанд үнэгүй сууж байгаа нь илүү харагдаж л дээ” гэх гомдлын үг ч дайх аж. Ер нь иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед огцом өссөн нь амьдралд маш хүн туссаныг гишүүнд хэлж, ирэх оны төсвийг иргэдэд ээлтэй, амьдралд нөлөөлөхүйц наалдацтай болгоход анхаарч ажиллахыг хүсч байлаа. Мөн эдийн засгийн ядуурлаас гадна оюун санааны ядуурал их байна. Улс орноо удирдаж байгаа хүмүүс нь оюун санааны ядууралтай байхад жирийн иргэд, хүүхэд залуус ямар байх билээ дээ гэж халаглах хөгшчүүл ч  харагдаж байв. Залуу гэр бүлийг орон сууцжуулах, найман хувийн зээлийг тун хэрэгтэй бодлого гэж сайшаах иргэд ч байлаа.Гэвч энэ зээлийн шалгуур өндөр байгаагаас үүдээд залуу гэр бүлүүд бараг хамрагдаж чадахгүй байгаа аж. “Чингис”, “Самурай “ бонд зэрэг ард түмнийг өрөнд оруулан байж авсан тэр их мөнгөний урсгал яаж, ямар арга замаар юунд зарцуулсан бэ  гэж бухимдах нэг нь ч байлаа.

Дараа нь багийнхан Жоби барилгын дэлгүүрийн хойд талд байрлах 10 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Хамгийн их бухимдалтай байсан иргэд энд байсан гэхэд хилсдэхгүй байх. Хүн амрах зайгүй шахам тус дүүргийн талбайд зогсоо зайгүй барилга барьж, нэгэн иргэний хэлснээр амьсгалах агаар ч алга хэмээн зүйрлэсэн нь хэдийгээр инээдтэй сонсогдсон ч бодит байдал нь ийм л байсан. Гэх мэтчилэн очсон газар бүр асуудал ихтэй байлаа. Энэ удаагийн уулзалт зохион байгуулалтайгаар биш байсан болохоор ч тэр үү их энгийн уур амьсгалтай болсон.   Уулзалтын  ерөнхий явцыг харахад иргэдийн амьдрал  гундуухан болжээ.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hvvree (188.64.247.13)
    yu hiigeed hudlaaa ***** yvnaaa bayr metiin tonuulchid ene dvvrgiig mallaj hudlaa hulhidaj hutsaj ulij garaad unuudur yg heveereee . almasaaa zailaa
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    9 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 48 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    10 цаг 6 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 14 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    10 цаг 57 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК