
УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д нэг хоног, хоёр өдрийн албан ёсны айлчлал хийгээд өчигдөр ирлээ. Уг нь тэрбээр гурван хоног, дөрвөн өдрийн айлчлал хийхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас айлчлалынхаа хугацааг богиносгосон гэдгийг албан эх сурвалжууд хэлж байна. Тодруулбал, энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 28 гишүүний Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх учраас спикер ийнхүү айлчлалынхаа хугацааг богиносгосон бололтой.
Сэтгэгдэл (2)