
Өнөөдөр таван байнгын хороо хуралдах байсан. Гэвч байнгын хороодын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Уг нь өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас эхлээд зарим сайд нарыг томилох зэрэг асуудлыг хэлэлцэх байсан юм. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас хууль бусаар 4 орчим тэрбум төгрөг шилжүүлж авсан Г.Дэнзэнгийн асуудлыг ч мөн хэлэлцэх байв. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар байнгын хороодын хуралдаан үдээс хойш болж магадгүй аж.
Т.Энхэлээ