Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Зүмбэрэл: Шүүх таасан шийдвэр гаргаад байна

2014-10-29
0
ЖИРГЭХ

    Snapshot_2014-10-29_140732Сүүлийн үед Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилж, цалинг нь нөхөн олгох шийдвэрийг шүүхээс гаргасан гэх мэдээлэл цацагдах болсон. Харин уг мэдээллийг Дээд шүүхээс үгүйсгэж, анхан шатны шүүх хурал болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Шүүх хурал ч болоогүй байхад шүүхийн шийдвэр гарсан мэтээр мэдээлэл цацаж байгаа нь олон хардлагыг дагуулж буй. Шүүх, шүүгчийн шийдвэрт хэн нэгэн нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн харж ч болно. Тэгвэл уг асуудал хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэгдэх ёстойг хариуцагч талын өмгөөлөгч  А.Зүмбэрэлээс тодрууллаа.

-Т.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилсон гэх мэдээлэл цацагдаад буй. Гэтэл шүүхийн байгууллага үүнийг үгүйсгэсэн. Юу болоод байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна л даа?


-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Т.Билэгтийг ажилдаа буцаан томилогдсон гэх мэдээлэл тараад байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Анхан шатны шүүх хурал ч болоогүй байгаа. Өнгөрсөн нэг дэх өдөр шүүх хурал хуульд заасан үндэслэлээр хойшлогдсон. Шүүгчийн захирамж тавьчихаад албан ёсоор шүүгчийн захирамж гарсан мэтээр олон нийтэд худлаа мэдээлэл тарааж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ нь шүүгчийн хараат бус, шүүхийн биеэ даасан байдалд халдах гэсэн оролдлого хардлагыг төрүүлж байна.

-Т.Билэгтийг томилсон гэх албан бичиг нь шүүгчийн гарын үсэг, тамга тэмдэгтэй байсан?

-Мэдээллийн хэрэгслээр тарсан албан бичиг бол гомдол хэлэлцсэн шүүгчийн захирамж. Энэ захирамжийг ч бас хууль бус гэж хариуцагчийн зүгээс гомдол гаргаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн хүн үндэслэлгүй халагдсан нь тогтоогдох юм бол буцаад ажилдаа орж, цалингаа нөхөж авдаг зохицуулалттай. Гэтэл тухайн хүн ажилдаа эргэж орох тухай шаардлага гаргаагүй байхад шүүхээс энэ хүн ажилдаа эргэж орно гэж таасан шийдвэр гаргачихаад байгаа юм.

-Тэгэхээр шүүхийн өмнөөс хэн нэгэн ажиллаад байна уу? Эсвэл шүүх тухайн хүнд үйлчлээд байна уу?


-Хэн нэгэн ажиллаж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ их ээдрээтэй маргаан. Засгийн газрын тогтоол актын хувьд захиргааны хэргийн харьяаллын юм шиг хэрнээ ажлаас халсан асуудал нь иргэний хэргийн маргаан болчихоод байгаа. Иргэний хэргийн үүднээс нь авч үзвэл нэхэмжлэгчийн шаардлага зөвхөн захиргааны актыг хүчингүй болгох биш ажилдаа эргэж орох уу, үгүй юу гэдэг нь тодорхой байх ёстой. Түүнээс шүүхээс энэ хүн ажилдаа орно, орохгүй гэж өөрсдөө тааж шийдвэр гаргаж болохгүй. Нөгөө талаар төрийн онцгой үүрэгтэй албан тушаалд хэнийг ч томилуулахгүй гэж шүүхээс битүүмжлээд байгаа нь өнгөрсөн үйл явдлыг буцаасан, логикийн хувьд ямар ч үндэслэлгүй зүйл. Тэр хүнийг ажлаас халснаар тухайн эрхзүйн харилцаа дуусгавар болж байгаа юм. Хэрвээ үндэслэлгүй халагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулиар буцаад ажилдаа томилогдоно, үндэслэлгүй бол тэр чигтээ халагдана.

-Т.Билэгтийн нэхэмжлэл бол ажилдаа эргэж орох тухай бус хууль бусаар халсан шийдвэрийг хүчингүй болгох биз дээ?

-Нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэсэн байгаа. Шүүхээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосны дараа ажилдаа эргэж орох эсэх нь тухайн хүний өөрийнх нь сонголт. Тэгээд ч Т.Билэгт ажлын байраа хадгалахыг хүссэн үгүй нь одоо ч тодорхойгүй байгаа.

-Тэгэхээр шүүх бол Т.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох тухай бус Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох эсэх дээр л ажиллана гэсэн үг үү?

-Тийм ээ. Иргэний хэргийн шүүх Засгийн газрын тогтоол үндэслэлтэй эсэхийг шалгаж, шийдвэр гаргана.

-Засгийн газрын тогтоол Т.Билэгтийг ээлжийн амралттай байх үед нь гарсан гэж яригдаад байгаа?

-Ийм мэдээлэл нь шүүхэд шийдвэрээ захиалаад байгаа мэт харагдаж байгаа. Бас олон нийтэд ийм мессежийг өгөөд байна. Энэ нь бас нөгөө л шүүх, шүүгчийн биеэ даасан байдалд нөлөөлөх гэсэн оролдлого. Нөгөө талаас хариуцагч талд шүүхийн шийдвэрийг ийм үндэслэлээр гаргуулах гээд захиалаад байгаа мэт хардлагыг төрүүлж байна.

-Та сая Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд хэнийг ч томилуулахгүй гэж битүүмжлээд байгаа гэлээ. Уг нь Ц.Баатаржав даргаар нь томилогдчихоод байгаа биз дээ?


-Энэ бол тухайн хүнийг ажилд томилсноор дууссан харилцаа. Гэтэл шүүхээс ийм шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Нөгөө талаар ЦЕГ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Энэ хэрэг сунжраад хэдэн сар, жил болвол яах уу? Хэн ч томилогдохгүй байгаад байвал ажил алдагдуулсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуулт гарна. Шүүхээс  хариуцлагыг Т.Билэгт үүрнэ гэсэн сануулгыг өгсөн гээд байгаа. Гэтэл тэр хүн зөвхөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, Т.Билэгт нэхэмжилсэн цалингаа авчихаад би ажилдаа орохгүй гэвэл ЦЕГ даргагүй байсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн ойлгомжгүй байдал үүсээд байна.

В.Бат
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.22.137)
    одоо энэ билэгтийг болиочээ, удаа дараа ингэж мэдээлэл өгсөөр байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого биздээ.
    2014 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    9 цаг 2 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 47 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    10 цаг 6 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 13 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    10 цаг 56 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК