
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын дарга З.Энхболд нар яг одоо Төрийн ордонд уулзаж байна. Тэд улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж байгаа аж. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч хуралдааныг гэнэт хойшлуулсан. Учир нь уг асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хуралдаж зөвшилцсөн юм. Үүний дараагаар Төрийн гурван өндөрлөг уулзсан нь энэ. Ерөнхий сайдын асуудал тэднийг уулзуулах гол шалтгаан болсон нь лавтай юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)