
УИХ –аас гаргасан хуваарийн дагуу өчигдөр байнгын хороод хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах болон шинээр томилогдох сайдуудын талаар ярилцах байсан. Гэвч тодорхойгүй шалтгаанаар байнгын хорооны хурал хойшилсан юм. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Их хурлын дарга З.Энхболд нар их тэнгэрийн аманд өдөржин хуралдсан гэнэ. Өнөөдөр АН –ын бүлэг хуралдаж дуусаад Ерөнхий сайд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн. Өөрийг нь огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж буй энэ үед Н.Алтанхуяг ямар мэдэгдэл хийх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Мөн гурван дарга чухам юун тухай нухацтай ярилцсан нь тодорхой болох биз ээ.
Сэтгэгдэл (9)