Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намаа буудах уу, улс төрөөс арчигдах уу

2014-10-30
0
ЖИРГЭХ

012_1Шинэчлэлийн Засгийн газрын, Ардчилсан намын хувьд эмзэг өдрүүд үргэлжилж байна. Н.Алтанхуягийг огцруулах тухай МАН-ын 26 болон МАХН-ын Л.Цог, АН-ын Ж.Батзандан нарын өргөн барьсан тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцэх байв. Гэвч хуралдаан болсонгүй. Юу болоод өнгөрснийг Байнгын хорооны дарга нь ч “ойлгоогүй” гэнэ. Гишүүд танхимд цуглаагүй, хуралдаан эхлээгүй. Зүгээр л хурал хойшилсон тухай мессеж гишүүдэд очсон гэх. АН-ын нэгэн гишүүн “Манай нам тав хоногийн завсарлага авсан” гэсэн мэдээлэл өглөө. АН-ын энэ алхам ойлгомжтой юм. Тус намын удирдлагууд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан, шууд зарлаагүй ч товчлуур дарахаар зэхэж буй нөхдүүдтэйгээ тулж ажиллаж дуусаагүй аж.АН дотроос Ерөнхий сайдыг огцруулахаар 15 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл тэдний олонх нь “Би гарын үсэг зураагүй” хэмээн үгүйсгэсэн. Энэ бол АН-ын удирдлагын “ухуулга” үр дүнд хүрсэн гэсэн үг. Харин үүнд автахгүй, “шийдчихсэн” хэдэн нөхөр байгаа нь байдлыг эвгүйдүүлжээ.

З.ЭНХБОЛДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“Ерөнхий сайдыг огцруулах товчлуур дарна гэдэг нь АН-ыг буудахтай адил” гэж УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь мэдэгдсэн. Тэгэхээр З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцынхан намаа буудах сонголт хийх гэж буй бололтой. УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ руу айлчлал хийхээр мордсон атал төл өвлөсөн хугацаанаасаа өмнө, уржигдар орой хүрээд ирсэн. Эзгүй үед нь улс төр өрнөчих гээд, төлөвлөгөө нь нурчих гээд байсан бололтой. З.Энхболдын амбийц олон жилийн өмнөөс эхтэй. Намын даргын төлөөх марафонд өрсөлдөж, Ерөнхий сайдын суудал руу тэмүүлдгээ ч нуудаггүй. Өнгөрсөн зун дээрх фракцынхан Буйр нуурын эрэг дээр хуралдахдаа шинэ Засгийн газрын бүрэлдэх үүнээ бараг тодруулчихсан гэдэг. Гагцхүү түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй байсан учраас эгнээгээ тэлж, “МоАХ”-аас Д.Ганбат, Зүүн хойд Азиас Л.Болд, МҮАН-аас Д.Батцогтыг элсүүллээ. Одоо “Шонхор” УИХ-д 10 гишүүнтэй. Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 28 хүн дээр тэднийг нэмбэл 38 болно. Дээрээс нь М.Зоригт, Х.Баттулга, Р.Бурмаа гурав балиашиглана. Тэд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Ингээд л Н.Алтанхуягийг унагах санал элбэг хүрэлцэх нөхцөл бүрдчихжээ. Үүний дараа З.Энхболд хамтрагчаараа МАН-ыг сонгох магадлал хамгийн өндөр. Буйр нуурын эрэгт болсон хуралд нь МАН-ын зарим гишүүн оролцсон тухай мэдээлэл ч гарсан юмдаг. Засгийн газарт орохоор зүүдэлж буй МАН-ын зарим гишүүний амбийцийг “Шонхор”- ынхон ингэж биелүүлнэ. Гэтэл хүрээнээс шахагдаж үлдэх Н.Энхбаярын цэргүүд зүгээр суух болов уу. Тун удахгүй З.Энхболд өөрийг нь огцруулах бичиг хүлээн авах вий.

Н.АЛТАНХУЯГ БИШ, НАМ НЬ ЧУХАЛ БАЙМААР

Үнэндээ Н.Алтанхуягийг огцруулах уу, үгүй юү гэдэг нь асуудлын гол биш. Түүнийг сольчихож болно. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилж, нөгөөх нь багаа бүрдүүлэхэд бас багагүй хугацаа орно. Тэр зуур улсын төсөв батлах ажил хүссэн хүсээгүй хойш тавигдана. Улсын төсөв батлаагүй байхад доод шатны байгууллагуудын ажил өрнөх тухай ярих ч хэцүү. Угаас долоон сайд чөлөөлснөөс хойш яамдад ажил шат шатандаа гацаанд орсон. Түүхэндээ анх удаа Сангийн сайдгүйгээр төсөв хэлэлцэж, “гиннес”-т орох шахаад байгаа улс. Тогтворгүй байдал улс оронд сайн зүйл дагуулж байгаагүй. Томоор харах юм бол ийм сөрөг дагавартай. Арай явцуу утгаар харвал “Шонхор”- ынхны ийм алхам Ардчилсан намыг улс төрөөс чөлөө хүсэхэд хүргэнэ. З.Энхболдын сонгосон хамтрагч нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө АН тэднийг хаяад Засгаас гарсан шиг үйлдэл хийвэл яах вэ. Тэгдэггүй юм гэхэд МАХН-ынхан З.Энхболдыг зүгээр суулгахгүй. Засгийн газрууд хэдэн сарын зайтай солигдож, улс орон зутарсан явдал давтагдах вий гэсэн хар төрөөд байна. Ингэвэл АН ял хүлээж, 2016 оны сонгуулиар “хусагдана”. Ийм хариуцлагагүй намыг дахин сонгох тэнэг сонгогч байхгүй.

1998 онд Ц.Элбэгдоржийн танхимыг намынх нь 13 гишүүн сөрөг хүчинтэй хамтарч огцруулсан явдлыг сүүлийн өдрүүдэд хэвлэлээр зүгээр ч нэг сануулаагүй байх. 2000 онд АН УИХ-д ганцхан суудал авсан. Дахин эрх барихын тулд тус намд 12 жил шаардагдсан юм. Энэ жишгээр бол АН 2024 он хүртэл өндийхгүй нь. Тэр үед одоогийн амбийцтай, жижиг эрх ашиг хөөцөлдсөн улстөрчдийн үе хэдийнэ дуусаж, залууст халаагаа өгөх болсон байх биз. Эндээс зөвхөн МАН, бас МАХН хожно. Ийм сонголт АН-ын гишүүдэд таалагдахгүй нь мэдээж. Үүнийг ойлгосон учраас Ерөнхий сайдыг огцруулах бодлоо цөөнгүй гишүүн өөрчилсөн болов уу. Юутай ч АН-ынхан фракц хоорондын яриа, тохиролцоогоо үргэлжлүүлж байна, Засгийн газраа аварч үлдэхээр хичээж байна. Харин З.Энхболдын цэргүүд ямар сонголт хийх бол. Намаа буудах уу, сайд болох мөрөөдлөө биелүүлээд улс төрөөс арчигдах уу.

С.ТУУЛ
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.91.104)
    2016 OND AN-IIG HEN SONGOHIIM BEEE
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.13.216)
    Алтан хуягийг огцоруулаад эдийн засаг дээрдэх үү одоогийн энэ эдийн засгийн хүндрэл бэрхшээл бол өнөөгийн засгийн газраас хамааралгүйгээр олон зүйлээс нөхцөлдөж бий болсон хямрал шүү дээ Яахав Алтанхуягийн засгийн газарт олон алдаатай зүйл бий л дээ гэхдээ оносон эерэг тал нь илүү байх Одоо ардчилсан намынхан засгаа унагавал олон дэмжигчээ алдана шүү Үүнийг л ардчилсан намын мөнхийн өрсөлдөгч нар хүсэж байгаа шүү дээ Үүнийг л ардчилсан намынхан дээр дооргүй ухаараасай ***** гэж
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    9 цаг 2 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 47 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    10 цаг 6 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 13 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    10 цаг 56 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК