
Үдээс өмнөх чуулганы хуралдаан 10 цагт эхэлж таван асуултыг хэлэлцэх ёстой байлаа. Харин АН бүлгийн хуралдаан тараагүй байсан учраас нэгдсэн чуулган хуралдсангүй завсарлалаа. Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ гэж УИХ –ын дарга З.Энхболд мэдэгдэж байгаа ч АН –ын бүлгийн хуралдааныг тарахыг хүлээх нь ойлгомжтой. Ардчилсан намын бүлгийн хуралдаан олон чухал асуудлыг хэлэлцэж байгаа учраас нэлээд сунжирах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээллээ.