
Ардчилсан намын бүлгийн хуралдаан түр завсарлалаад байна. Хаалттайгаар хуралдаж буй уг бүлгийн хуралдаанаар улс төрийн чухал шийдвэрүүдийг гаргах байх гэж таамаглаж байгаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ерөнхий сайдыг Ардчилсан намын дүрмээ өөрчлөөд намын даргын суудлаа өгөх нь гэсэн "бор шувуу" нисч буй аж. Ийм таамаг гарах шалтгаан нь өчигдөр Их тэнгэрт болсон дарга нарын нууц уулзалттай холбоотой. Түр завсарлаад байгаа АН –ын бүлгийн гишүүд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. АН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш дахин үргэлжилнэ.