Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улайдаг, улайдаггүй ХАМЕЛОН

2014-10-30
0
ЖИРГЭХ

    64d268f30861ca9dbigМАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд яг 17 хонов. Түүнийг ирээд буцсан энэ ахархан хугацаанд Н.Энхбаяр гэж хэн юм бэ, ямар хэмжээний манлайлагч, улстөрч вэ гэдгийг олон хүн харж, хүссэн эс хүссэн сүрдэв, хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөв. Нөгөө талаар Н.Энхбаяр өөрийн тойрон хүрээлэгчидийнхээ хэн нь хэн бэ гэдгийг бас таньсан явдал болов. Товчхон түүх сөхье.

    Н.Энхбаяр МАХН-ын нэрийг дахин сэргээж, үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд МАН хэмээх нүсэр аппарат яахаа мэдэхгүй мэгдэж, түүний толгой улстөрчид хувийн шийдвэрээ гаргах эгзэгтэй цаг үетэй нүүр тулсан билээ. Энэ үед Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нарын олонд танигдсан улстөрчид МАХН-ын батлахаа сэргээж, Н.Энхбаярыг түшихээр ирснээ зарлаж, хэвлэлийнхэнд амьсгаа өндөртэй мэдэгдэж байв. Энэ бол чухамдаа Н.Энхбаярыг Төрийн ордонд 300 хуудас баримт дэлгэж хэвлэлийн хурал хийсний маргааш үүрээр дамжлан ачсан 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны шөнөтэй давхцдаг. Тэд МАНАН-гийн засаглал яаж ялзарсныг харснаа хэлж, хувь хүнийхээ болон улстөрчийнхөө хувьд  Н.Энхбаярыг дагаж, МАХН-ын батлахаа сэргээж байна, энэ үеэс улс төрд шударга ёсыг тогтоох тэмцэл эхэллээ хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед олон нийтийн зүгээс дээрх нэр бүхий улстөрчдийг дараагийн сонгуульд өндөр сэнтийд залрахын тулд өнгө зүсээ хувилгаж байна, удахгүй зангаа таниулна, Д.Тэрбишдагва ч тэр, Ч.Улаан ч тэр ХАМЕЛОН гэцгээж байсныг өнөөдөр санах нэг нь санаж байгаа биз ээ. Ямартай ч эл үйл ядвлын дараагаас МАХН хэмээх улс төрийн хүчин дээрх эрхмүүдийн удирдлагад шилжиж, шат шатны сонгуульд Н.Энхбаяр гэсэн ганцхан нэрээр нүүр тахалж, тэр нь ч үр дүнгээ өгсөн гэхэд өнөөдөр үгүйсгэх хүн бараг гарахгүй. Сайн эцгийн нэрийг арав хувааж иддэг гэдэг шиг Н.Энхбаярын буянаар Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн, Шадар сайд болсон бол Ч.Улаан УИХ-ын гишүүн, Сангийн сайдын өндөр сэнтийд давхар дээлтэй халууцаж суух ямбыг олж авсан хувь заяаны шоглоом ингэж эхэлсэн түүхтэй.

    Н.Энхбаяр намаа төвхнөхийг, бэхжиж, тогтворжиж, цар хүрээ нь тэлэх тэр үед эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорив. Эзэнгүй үлдсэн энэ намыг Д.Тэрбигдагва, Ч.Улаан нарын хүмүүс авч явах үүргийг давхар хүлээх нь угаас илэрхий зүйл байлаа. Н.Энхбаяр ч тэдэнд сайдын сэнтий, гишүүний суудал бэлдэж өгсөн хүний хувьд намаа амаар нь шороо үмхүүлэхгүй, ардуур урдуур нь хор гүйлгэхгүй шиг аваад явчихана гэж найдсан биз. Харамсалтай нь Н.Энхбаярын эзгүй хоёр жилд МАХН яг ямар байдалд орсон юм бэ?

    Намын нарийн бичгийн даргаар Г.Шийлэгдамба сонгогдов. Нийтдээ МАХН чиглэл тус бүрийг хариуцсан найман нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулж, бусад улс төрийн хүчнүүдийн нэгэн адилаар намын үйл ажиллагаа, цар хүрээг тэлэх, хөдөө гадаа дахь хөл гараа бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийж, хирэндээ л хөдөлгөөнтэй байв. Гэхдээ алсад суугаа Н.Энхбаярын хувьд хангалтгүй санагддаг зүйл байсан биз, байсхийгээд л МАХН-ын удирдлагууд Солонгос ниснэ, монголд буух тоолондоо ямар нэг гэнэтийн үйлдэл гаргана. Энэ нь өөрөө гэрийн эзнийг эзгүй хойгуур итгэл өгсөн зарми хүмүүсийн ил далд гар хөлнөөс ч үүдсэн байхыг үгүйсгэхгүй. Ингэсээр хоёр жил ч өнгөрөв. Харин хоёр давхар цагаан байшингаас хоригдож одсон Н.Энхбаяраар нүүр тахлан байж төрийн сэнтийд заларч авсан улайдаггүй Улаан, улайдаг Дагва хэмээх хоёр сайдын сураг гаралгүй, усанд хаясан чулуу, ууланд төөрсөн ишиг шиг юм болов. Юу яасан намын дэд дарга, хэний юуны гишүүн мишүүн. Энэ байдал намын эгэл жирийн гишүүдийн уур бухимдлыг ихэд төрүүлээд зогссонгүй яг хоёр жилийн өмнө намын батлах горьдож зогссон харцны цаана албан тушаалын атгаг санаанаас өөр юу ч байхгүй дээ гэсэн таамгыг баталчихсан хэрэг болов. Сүүлийн нэг жилийн хугацаанд МАХН Шударга ёсны хуралдай бүсчилсэн зөвлөлгөөнийг зохион байгуулсан байдаг. Гэтэл энэ зөвлөлгөөнүүдэд шар чихний хэлтэрхий, улаан даавууны өөдөс ч олж хараагүй намынх нь гишүүд бүр ч их эгдүүцсэн нь ойлгомжтой. Олон хүүхэдтэй айлын авгай шиг Шийлэгдамба л шаварт унасан шарын эзний үлгэрээр нарийн бичгийн дарга нартайгаа хөдөө гадаа явж намынхаа гишүүдэд чихээ дөжиртөл загнуулж,  Н.Энхбаяр даргыг  нэхүүлсэн байдаг юм билээ. Нэг үгээр Н.Энхбаяр ирснээр албан тушаалдаа ташуурч одсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан мэтийг чөдөрлөж, бас зөв тийш нь ташуурдана гэсэн гишүүдийнх нь итгэл үнэмшил баттай оршиж байсан гэдгийг өнөөдөр илэрхий харж байна.

    Н.Энхбаяр ч ирлээ. Тэр өөрөө хүссэн эс хүссэн МАХН хэмээх айлын эцэг хүний хувьд гэр доторх асуудлаа цэгцэлж, олон мянган гишүүд дэмжичгдийнхээ санал шүүмжлэлийн дагуу тодорхой шийдвэрүүдийг гаргах нь тодорхой зүйл. Түүнд гишүүдийнх нь зүгээс хамгийн ихээр захиж, анхааруулж хэлсэн зүйл бол мөнөөх л намын нэрээр төрийн өндөр албан тушаалд гарчихаад намаа мартчихдаг зарим нэг хүмүүстэй хариуцлага тооцох тухай байв. Нөгөө талдаа угаас Засгийн газрын бүтэц нүсэр гэсэн шүүмжлэл дагуулж, зарим сайд нарыг цомхотгох, бүр тэдгээр хүмүүсийн нэр дуулдаж эхэлсэн.
 МАХН-ын даргын хувьд хэн энэ намд юу гийгүүлсэн хоёр жил байсан юм бэ гэдгийг дүгнэж, хэнийг яах вэ гэдэг нүүдлийг эртнээс тооцоолсон нь ойлгомжтой. Тэр угаасаа улс төрд энэ олон жил оршин тогтнож, нэр нөлөөгөө өнөөдрийг хүртэл хадгалж ирэхдээ шагнал зэмлэл хоёрыг өөрийн хүмүүстээ оновчтой өгч чадсаар ирсэн нэгэн. Тиймээс энэ тухай асуудал МАХН-ын XI дүгээр бага чуулганы халуун сэдэв болох нь ойлгомжтой байв. Нөгөө талаар нэгэнт Засгийн газрыг хамтран барьж байгаа хоёр нам урьд нь байгуулсан Хамтын ажиллагааны гэрээгээ урт хугаанд үргэлжүүлэх, зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах талаар өмнө ярьж байснаа баталгаажуулах магадлал өндөр байсны зэрэгцээ, тус хоёр намын нэгдүгээр эгнээнийхэнд энэ мэдээлэл ойлгомжтой байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч эхнээсээ жиг жуг хийгээд амжив.

    Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг харин энэ үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва сүүлээ гэнэтхэн шарваад БНСУ руу зугатчихав. Уг нь бол намын дэд даргын хувиар Д.Тэрбишдагвыг Н.Энхбаяр их л хань болно гэж найдсан ч өнөөх нь сурсан занг сураар боож болдоггүй гэдэг шиг ахиад л өнгө зүсээ хувилгаад зугатсан нь тэр. Хоёр нам ч Хамтын ажиллагааны гэрээгээ байгуулав, МАХН ч Бага чуулганаа хуралдуулав. Хэрэг явдал нэгэнт туусангуут сэргэлэн шар маань их л ягаавтар царайтай “Зүүн Азийн паралимпийн нээлтэд тамирчдаа дэмжиж, урам өгсний ачаар тэд арван алтан медальтай ирлээ дээ” гэсэншүү юм  яриад сууж байхав. Ер нь бол мань эр энэ үйлдлээрээ өөрийгөө Шадар сайдын болоод намын дэд даргын суудалд ямар их хайртай байгаагаа харууллаа. Өөрийнх нь сэнтий ганхаад эхлэнгүүт суудлаа хамгаалахын төлөөх арга саам сэдэхдээ Солонгос хүртэл явж жүжиг дэглэх вэ дээ. Хэрэв тийм биш юм бол намынх нь дарга нь ирж байхад, дэд даргын хувьд хамтарч улс төрийн ажлаа ярилцаж, мөн шийдэлцэх хамгийн чухал хүн нь явж явж өөр хэн ч биш Тэрбишдагва. Гэхдээ нэг л бишээ Дагва, намынхаа даргатай битүүхэн дайн зарлаад төлөвлөсөн ажилд нь тус дэм болсонгүй. Олны үг ортой гэж тэр үнэхээр МАХН гэдэг айлын эзний орыг булаахаар санаархсан ч байж мэдэх. Н.Энхбаяр МАХН нэрийг сэргээж улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй бол МАН-д мажийх гэж байсан Дагва кадрт Шадар сайд битгий хэл шалдан гишүүний суудал олдох улс төрийн ямар ч таамаг, тооцоо тухайн үед байгаагүй. Тийм ч болохоор тэр намаа сольж, батлахаа сэргээсэн гэдэг нь өнөөдөр Шадар сайдлын сэнтийгээс дүүжлэгдээд ч болов салахгүй гэж улайрч байгаагаас нь тод харагдаад байх юм. Түмний нэрийг барьж төрийн хэргээр түвчигнэдэг дуракууд мөн ч их юм. Мартсанаас илжиг их дэлдэн амьтан.

    Харин Ч.Улааны хувьд Сангийн сайдын суудал нэгэнт өөрөөс нь холдсоныг гадарлаад УИХ-ын чуулганы танхимаас “Намайг манай нам суудлаа өг гэлээ” гэсэн товчхон үгийг хэлээд өөрийгөө цэвэрхэн авах гэж үзэв. Тэр бүү хэл эдийн засгийн хүндрэл валютын ханшийн галзуурлаас болж 7000 аж ахуй нэгж дампуурч хаалга барьсан гэсэн мэдээлэл байна. Мөн улсын гадаад өрийн хэмжээ 19,2 тэр бум төгрөгт хүрч ДНБ-тэй харьцах харьцаа 63 хувьд хүрсэнээс гадна өргөн хэрэглээний хүнсний бүтээгдхүүний үнэ ханш 24-87 хувиар өссөн гэсэн судалгаа Сангийн яамтай ямар нэг байдлаар хамаардаггүй, Улаан сайдад падгүй гэж хэлэв. Эцэст нь сайдын суудлаас сугарахдаа хүрэхдээ намынхаа нэрээр нүүрээ хамгаалаад үлдэх аргад шилжив.

    Хүлгийн сайныг унан байж мэддэг гэх билээ. Морь байсан бол энэ хоёр эрхэм хээр явгалах унаа байж. МАХН-д матрын нулимс унагаж ирсэн эл хоёр эрхэм эцэст нь хоёулаа уснаас хуурай гарах арга замыг эрж ийнхүү өнгөө хувиргав. МАН-аас МАХН руу анх орсон шалтгаан, одоо МАХН-аа манжлаад арьсаа хамгаалж байгаа энэхүү үйлдэл нь ч магадгүй тэдний улс төрд өнөөдрийг хүртэл явж ирсний нууц байх. Улааны нэр нь улаан гэх өнгийг заах боловч тэр улаан биш шар хүн. Тэрбишдагвын хувьд шав шар хүн атал улайх нь тун амархан.  За тэр ч ямар хамаа байхав, хүний эрээн дотроо, могой эрээн гаднаа гэдэг үнэн юм.
Н.БАТАА
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.20.213)
    Enhbayar jinhene Lider
    2014 оны 10 сарын 31 | Хариулах
  • Адгийн 2 шаар (103.14.38.2)
    Энэ 2 хөгшин өвгөн ингэж ч зөнөглөх гэж дээ, ёстой үл бүтэх 2 хулгайч байгаа юм, адгийн шаарнууд нь ялгарч байгаа нь энэ. Албан тушаалын болон мөнгө төгрөгний шуналтнууд.
    2014 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    9 цаг 4 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 49 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    10 цаг 8 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 15 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    10 цаг 58 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК