
Манай улсад мөрдөж буй стандартын бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэхээр ажиллаж байна. Одоо мөрдөж байгаа 9717 стандартын нэгжид шүүлт хийж, 500 орчим стандартыг хүчингүй болгожээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй 70 гаруй асуудлаар төлөвлөгөөт бус шалгалт хийхийг зогсоож, 2014 оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт шалгалтын тоо 30 гаруй хувиар буурчээ. Мөн худалдан авах ажиллагааны газар цахим тендер нэвтрүүлж буй нь иргэд, аж ахуйн нэгжийн талархлыг хүлээж байна. Тус газрын “Нэг цэгийн үйлчилгээний төв” -өөр 32 мянган иргэн үйлчлүүлээд байгаа ажээ.