
Төсвийн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг дуусч чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд тавилга авах, бараа бүтээгдэхүүн авах зардлыг өсгөхгүй байхаар, төрийн гурван өндөрлөгөөс бусдын гадаад дотоод томилолтын зардлыг 50 хувиар багасгасан зэрэг хэмнэлтийг дэмжиж байсан ч төсвийг захиран зарцуулах эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх санааг эсэргүүцэж байсан юм. Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, харин дагалдан орж ирсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтын дүн 50:50 хувиар тэнцсэн юм. Ингэснээр байнгын хорооны хурлаар дэмжлэг аваагүй хуулийн төсөл УИХ –иар хэлэлцэгдэх боллоо. Хуралдааны эцэст Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.