
Дөнгөж сая Төрийн ордонд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдээлэл хийлээ. Тэрээр “2005 оны улстөрийн намуудын тухай хуулийн дагуу Ардчилсан нам бүх аймаг, дүүрэг, сумдад намын нэгжээ байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн Удирдах ажилтны зөвлөгөөнд 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн АН-ын дарга төлөөллүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд оролцон хуралдаж байна. Энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөн бол төлөвлөгөөт ажил. Өнгөрсөн хавар, зун, намрын турш 84 суманд ажиллаж, сумын чуулган хийсэн. Энэхүү чуулгануудад 10 гаруй мянган гишүүд оролцож, төлөвлөгөөт сургалтуудад хамрагдаж, хэлэцүүлэг өрнүүлсэн" хэмээв.
Сэтгэгдэл (1)