Өнгөрөгч долоо хоногийн пүрэв, баасан гарагт АН-ын бүлгийн хурал хаалттай хуралдаж улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар нэлээд нухацтай ярилсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй түр завсарлаад байгаа. Нээлттэй АН-ынханы хаалттай хурал нийгмийн анхаарлыг ихэд татаж байгаа ч ордны А танхимын хамгаалалтыг чангатгаж ойр орчимд нь сэтгүүлчдийг байтугай энгийн ажилтнуудыг ч ойртуулахгүй байсан. Ямар ч байсан нийт 35 гишүүнээс 33 нь оролцсон ийм өргөн хэмжээний хурал хуралдалгүй удсан гэдгийг онцлоод, асуудлаа дотооддоо нээлттэй ярилцсан, санал шүүмжлэлээ солилцсон үргэлжлүүлээд ч хуралдана гэсэн мэдээллийг бүлгийн гишүүд нь өгөөд байгаа. Уг хурлаас УИХ-ын дарга З.Энхболдыг намын даргаар томилж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа үргэлжлүүлэн хийхээр тохирсон гэсэн мэдээлэл ч тараад байсан. Тэгвэл хэвлэлийнхэний таамаглаж байгаа шиг шийдэл тохироонд тэд хүрч чадаагүй байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар АН-ын гишүүд дотроо хэдэн хэсэг болон хуваагдаж, улстөрд үүсээд байгаа нөхцлийг хяналтандаа авахад улам хүнд болсон гэнэ. Намын дарга Н.Алтахуягийн тэргүүлдэг “Алтангадас” УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хяналтанд байдаг “МоАХ” Д.Зоригт, Ц.Баярсайхан нарын гишүүдийн төлөөлж буй “МҮДН” гэх мэт фракцууд бүгд дотроо хэдэн хэсэг болон талцах болсон байна.
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт хуваарийн дагуу УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилж намууд зөвшилцлийн ширээний ард суусан гэх мэдээлэл саарал ордноор тараад байв. Гэвч төд удалгүй байнгын хорооны хуралдаан хойшлох болсон гол шалтгаан тодорхой болж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар их тэнгэрийн аманд нууц уулзалт хийж байгаа нь тодорхой болсон.
АН-ын дарга Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн гэрээг АН-ын гишүүд тэр чигтээ эсэргүүцэж, намын даргаа огцрохыг шаардаж байгаа. Гэвч АН-ын гишүүд МАН-ын өргөн барьсан үндэсллээр Ерөнхий сайдаа огцруулж болохгүй, харин АН-ын гишүүд өөрсдөө санаачлага гаргаж намын даргадаа хариуцлага тооцох ёстой гэсэн санааг тэд хүндэтгэж үзэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлсэн бололтой. Энэ уулзалтаас УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар сонгож, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа үргэлжлүүлэн хийхээр тохироо хийсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллэх болсон. Ингээд төрийн гурван өндөрлөг тохирсон ёсоороо бүлгийн гишүүдээрээ шийдвэр гаргуулах гэтэл харин ч санаанд оромгүй явдал болжээ. Учир нь АН-ын бүлгийн гишүүд өөрсдийнх нь хувьзаяаг гуравхан хүн нийлж суугаад шийдэх гэсэнд маш их дургүйцэж ил, хатуугаар төрийн гурван өндөрлөгрүү дайрсан байна. “Та гурав ер нь хэн юм бэ? АН-ын асуудлыг та гурав ярьж суугаад л шийдчихдэг юм уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид одоо АН хамаагүй, хуулиараа ч намын харьяалалгүй хүн, гэтэл АН-ын асуудалд ингэж хутгалдаж байгаа нь буруу” гэж шүүмжлэх гишүүд ам уралдан тэднийг зэмлэжээ. Энэ нь АН-ын хувьд төрийн гурван өндөрлөгийн байр суурийг сөрж байгаа анхны тохиолдол юм. Ер нь төрийн гурван өндөрлөгийн нэгдсэн шийдвэрийг сөрж зогсож байсан түүх үгүй. Гэтэл АН-ын гишүүд тэр гурвынхаа заавар дохиог дагахгүй гэдгээ мэдэгдэж, асуудлаа өөрсдөө шийднэ гэж байгаа нь тус намд байдал ямар хурц түвшинд хүрснийг нотолсон явдал болж байна. “Бид хэсэг цөөн дарга нарын гаргасан шийдвэрийг намын бодлого гэж сохороор дагадаг МАН биш, хэрвээ ийм замаар асуудлаа шийдэж байгаа бол АН-д ардчилал үгүй болно” гэсэн шүүмжлэл олонхийн дэмжлэгийг авч асуудлыг төрийн гурван өндөрлөгийн зурсан зургаар биш бүлэг дотроо шийддэг зарчмаараа шийдэхээр тохирсон байна.
АН-ын дотоод асуудлыг бүлэг фракцуудын тохироо шийдчихнэ гэж олон нийт, сөрөг хүчнийхэн харж байсан. Гэтэл тэгэхгүй бололтой. Учир нь бүлэг фракциуд ч дотроо хуваагдаж, хайрцаглагдаж өгөхгүй байгаа нь байдлыг улам ээдрээтэй болгоод байгаа гэнэ. “Бид нар ямар МАН юм уу?” гэж ирээд л намын даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа цөөнгүй гишүүн ил далдаар илэрхийлжээ. Бүлгийн хуралдаа суугаагүй Р.Амаржаргал, Ж.Батзандан нарын гишүүдээс бусад нь бүгд л ямар нэгэн байдлаар сандал суудлын марафонд шулуудсан гэнэ.
З.Энхболдыг тууштай дэмжинэ гэж тооцоолж байсан С.Эрдэнэ намын даргад өрсөлдөж Ерөнхий сайдаар ажиллах хүсэлтэй байгаа бол эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “УИХ-ын даргын ажлыг хийгээд явж чадна” гэдгээ мэдэгджээ. С.Эрдэнэ З.Энхболдын замд хөндөлсөж хүчийг нь хувааж байгаад олон хүн гайхаж байгаа бол Н.Батбаярын УИХ-ын дарга болох мөрөөдөлд гайхах хэрэггүй гэнэ. Учир нь тэр өнгөрсөн хугацаанд хамгийн баян сайд байсан. Түүнийгээ ашиглаж нам дотроо нэлээд нөлөөгөө бэхжүүлээд авсан, мөнгөний хүчийг үзүүлж чадах ид тамир тэнхээтэй яваа нэгэн гэдгийг эх сурвалж онцолж байна. Мөн М.Зоригт гишүүн намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн бол Д.Зоригт гишүүн ч мөн “далд аазгай” байна гэдгээ сануулаад авчээ.
Үүнээс гадна “МоАХ”-ны тэргүүлэгч Х.Баттулга ч мөн намын даргад өрсөлдөх санаатай байгаа гэнэ. Түүнээс гадна гортигны цаанаас баатар Э.Бат-Үүл “намаа авах цаг болсон” гэдгээ нөхөддөө сануулсан гэдгийг эх сурвалж онцолж байна. Фракцууд дотроо хагарсан, нэгдэж тохирч чадахгүй байгаа байдал нь харин намын дарга Н.Алтанхуягт туйлын ашигтай тусч байгаа юм. Учир нь нам дотроо хамгийн нэгдмэл, зохион байгуулалттай фракц бол түүний тэргүүлж байгаа “Алтангадас” юм. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө ч, дараа нь ч “МоАХ” “ МҮДН” “ Шонхор” фракцууд дотроо хэл амаа ололцож, нэгдсэн тохироонд хүрч чадаагүй. Харин энэ байдлыг Н.Алтанхуяг чадварлаг ашиглаж фракц тус бүрээс өөртэйгээ ханьсах хүмүүстэй тохироо хийж чадсанаар өнөөдрийг хүртэл АН-д хамгийн хүчтэй нь хэвээрээ байна. Хэрвээ “Алтангадас”-аас бусад фракцууд тохироонд хүрч чадвал Н.Алтанхуягийг унагах хормын төдий л ажил ажээ. Гэвч фракцууд хоорондоо тохироонд хүрэх нь битгий хэл дотроо хэл амаа ололцож чадахгүй байна.
АН-ын бүлгээс ҮЗХ хуралдуулах шийдвэр гарна гэж намын гишүүд нь хүлээж байсан. Гэвч фракцуудын энэхүү хагаралтай байдал Н.Алтанхуягт ашигтай тусч ҮЗХ хуралдахгүй болжээ. Тиймээс Н.Алтанхуягт намын даргынх нь хувиар хариуцлага тооцох асуудлыг нэг хэсэг хэлэлцэх боломжгүй болж байгаа юм. Харин түүнийг огцруулахаар нэр бүхий 28 гишүүн тэр дундаа МАН-ынхан голдуу гарын үсэг зурсан тогтоолын төсөл хүлээж байгаа. Ерөнхий сайдыг огцруулахаар мөн АН-ын зарим гишүүд гарын үсэг зурж эхлээд байгаа ч энэ нь 19 хүрэхгүй байгаа учраас өргөн барьж чадаагүй. Тэд МАН-ын бүлгийн санаачлагаар биш өөрсдийн санаачлагаар Ерөнхий сайд, намын даргадаа хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс тэд МАН-ынханы өргөн барьсан үндэсллээр Н.Алтанхуягт хариуцлага тооцвол эргээд нам дотроо муухай харагдана гэдгээс эмээх болсон гэнэ. Гэвч Н.Алтанхуягийг ямар ч аргаар хамаагүй унагах ёстой гэж шийдсэн гишүүд олон байна. Нөгөө талдаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн саналтай гишүүд ч цөөнгүй бий. Намынхаа нэр хүндийг бодвол Н.Алтанхуягт одоо л хариуцлага тооцох ёстой гэдэг дээр ихэнхи гишүүд нь санал нэгдэж байгаа ч яаж хийх вэ? Гэдэг аргаа олохгүй байгаа гэж эх сурвалж мэдээллэж байна.
Ямартай ч АН-ын бүлгийнхэн асуудлаа дотроо ярилцаж шийдэхээр хичээж байгаа ч цаг хугацаа явах тусам байдал улам ээдрээтэй болж хүмүүсийн амбиц дарагдаж өгөхгүй байгаа ажээ. Хэрвээ бүлгийн хурал дээрээ нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй бол асуудлыг УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн кнопоор шийдэхээс өөр зам үлдээгүй болохыг эх сурвалж онцолж байна. Гишүүдийн кнопоор шийдэх магадлал ч өдрөөс өдөрт өсч байна. Гэхдээ хэн, ямар тохироог хийж чадах вэ? Гэдгээс их зүйл шалтгаалах бололтой. Хэрвээ бүлэг фракцууд өнөөдрийнх шигээ “зуун задгай, жаран хагархай” байвал байдал Н.Алтанхуягт ашигтайгаар эргэнэ. Түүнээс урьтаж тохироонд хүрч чадвал улстөр тэс өөрөөр эргэнэ. Ийм салаа замын, ээдрээтэй нугалаан дунд тэд гацаж, шийдлээ гаргаж чадахгүй суугаа гэнэ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд өөрийн байр сууриа хамгаалж гишүүдтэйгээ зад авалцаж байгаа гэнэ. Харин УИХ-ын дарга З.Энхболд ганц үг ган хийхгүй “хөмхийгээ зуусаар” суугаа гэх.
Та гурав ер нь хэн юм бэ?

АН-ын дарга Н.Алтанхуягийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай хийсэн гэрээг АН-ын гишүүд тэр чигтээ эсэргүүцэж, намын даргаа огцрохыг шаардаж байгаа. Гэвч АН-ын гишүүд МАН-ын өргөн барьсан үндэсллээр Ерөнхий сайдаа огцруулж болохгүй, харин АН-ын гишүүд өөрсдөө санаачлага гаргаж намын даргадаа хариуцлага тооцох ёстой гэсэн санааг тэд хүндэтгэж үзэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлсэн бололтой. Энэ уулзалтаас УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар сонгож, Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа үргэлжлүүлэн хийхээр тохироо хийсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллэх болсон. Ингээд төрийн гурван өндөрлөг тохирсон ёсоороо бүлгийн гишүүдээрээ шийдвэр гаргуулах гэтэл харин ч санаанд оромгүй явдал болжээ. Учир нь АН-ын бүлгийн гишүүд өөрсдийнх нь хувьзаяаг гуравхан хүн нийлж суугаад шийдэх гэсэнд маш их дургүйцэж ил, хатуугаар төрийн гурван өндөрлөгрүү дайрсан байна. “Та гурав ер нь хэн юм бэ? АН-ын асуудлыг та гурав ярьж суугаад л шийдчихдэг юм уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид одоо АН хамаагүй, хуулиараа ч намын харьяалалгүй хүн, гэтэл АН-ын асуудалд ингэж хутгалдаж байгаа нь буруу” гэж шүүмжлэх гишүүд ам уралдан тэднийг зэмлэжээ. Энэ нь АН-ын хувьд төрийн гурван өндөрлөгийн байр суурийг сөрж байгаа анхны тохиолдол юм. Ер нь төрийн гурван өндөрлөгийн нэгдсэн шийдвэрийг сөрж зогсож байсан түүх үгүй. Гэтэл АН-ын гишүүд тэр гурвынхаа заавар дохиог дагахгүй гэдгээ мэдэгдэж, асуудлаа өөрсдөө шийднэ гэж байгаа нь тус намд байдал ямар хурц түвшинд хүрснийг нотолсон явдал болж байна. “Бид хэсэг цөөн дарга нарын гаргасан шийдвэрийг намын бодлого гэж сохороор дагадаг МАН биш, хэрвээ ийм замаар асуудлаа шийдэж байгаа бол АН-д ардчилал үгүй болно” гэсэн шүүмжлэл олонхийн дэмжлэгийг авч асуудлыг төрийн гурван өндөрлөгийн зурсан зургаар биш бүлэг дотроо шийддэг зарчмаараа шийдэхээр тохирсон байна.
С.Эрдэнэ намын даргад Н.Батбаяр УИХ-ын даргад хүч үзэх гэнэ

З.Энхболдыг тууштай дэмжинэ гэж тооцоолж байсан С.Эрдэнэ намын даргад өрсөлдөж Ерөнхий сайдаар ажиллах хүсэлтэй байгаа бол эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “УИХ-ын даргын ажлыг хийгээд явж чадна” гэдгээ мэдэгджээ. С.Эрдэнэ З.Энхболдын замд хөндөлсөж хүчийг нь хувааж байгаад олон хүн гайхаж байгаа бол Н.Батбаярын УИХ-ын дарга болох мөрөөдөлд гайхах хэрэггүй гэнэ. Учир нь тэр өнгөрсөн хугацаанд хамгийн баян сайд байсан. Түүнийгээ ашиглаж нам дотроо нэлээд нөлөөгөө бэхжүүлээд авсан, мөнгөний хүчийг үзүүлж чадах ид тамир тэнхээтэй яваа нэгэн гэдгийг эх сурвалж онцолж байна. Мөн М.Зоригт гишүүн намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн бол Д.Зоригт гишүүн ч мөн “далд аазгай” байна гэдгээ сануулаад авчээ.
Үүнээс гадна “МоАХ”-ны тэргүүлэгч Х.Баттулга ч мөн намын даргад өрсөлдөх санаатай байгаа гэнэ. Түүнээс гадна гортигны цаанаас баатар Э.Бат-Үүл “намаа авах цаг болсон” гэдгээ нөхөддөө сануулсан гэдгийг эх сурвалж онцолж байна. Фракцууд дотроо хагарсан, нэгдэж тохирч чадахгүй байгаа байдал нь харин намын дарга Н.Алтанхуягт туйлын ашигтай тусч байгаа юм. Учир нь нам дотроо хамгийн нэгдмэл, зохион байгуулалттай фракц бол түүний тэргүүлж байгаа “Алтангадас” юм. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө ч, дараа нь ч “МоАХ” “ МҮДН” “ Шонхор” фракцууд дотроо хэл амаа ололцож, нэгдсэн тохироонд хүрч чадаагүй. Харин энэ байдлыг Н.Алтанхуяг чадварлаг ашиглаж фракц тус бүрээс өөртэйгээ ханьсах хүмүүстэй тохироо хийж чадсанаар өнөөдрийг хүртэл АН-д хамгийн хүчтэй нь хэвээрээ байна. Хэрвээ “Алтангадас”-аас бусад фракцууд тохироонд хүрч чадвал Н.Алтанхуягийг унагах хормын төдий л ажил ажээ. Гэвч фракцууд хоорондоо тохироонд хүрэх нь битгий хэл дотроо хэл амаа ололцож чадахгүй байна.
ҮЗХ хуралдуулахгүй, УИХ-ын гишүүдийн кнопоор асуудал шийдэгдэнэ

Сэтгэгдэл (88)