
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Бүлгүүдийн хурал 10.00 цагт эхлэх юм. Үүнээс АН-ын бүлгийн хурал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь тус бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар хоёр долоо хоног дамжин хуралдаж байгаа юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг намын даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгч байгаагаа бүлгийн хурал дээрээ мэдэгдсэн гэж буй.
Дашрамд дурдахад, АН-ын нэр бүхий 14 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бичигт гарын үсгээ зурсан гэж байгаа билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)