
Өнөөдөр 12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон мэдээлэл хийнэ. Уг хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болсон талаараа мэдэгдсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах асуудал болон өнгөрөгч амралтын өдрөөр хуралдсан Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр яригдсан намын гишүүдийн байр суурьтай холбоотойгоор тайлбар өгөх юм байна.
Т.Энхэлээ