УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар нэгэн сонирхолтой мэдэгдлийг хийв. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй. УИХ-д АН-ын 35 гишүүн бий. З.Энхболдыг хасаад 34 гишүүнд Ерөнхий сайд болох зам нь нээлттэй гэсэн үг. Би Ерөнхий сайд болохгүй учраас энэ жагсаалтаас намайг хасч болно” гэж дурджээ. Түүний хэлсэн дээрх мэдэгдлээс харвал Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар болсон гэдгээ битүүхэндээ зарлаад орхичихлоо. Гэхдээ дараагийн Ерөнхий сайд би биш. Харин АН-ын 34 гишүүний нэг нь Ерөнхий сайд болно гэсэн утга агуулгатай зүйлийг хэлжээ.
Тэгэхээр ямартай ч АН дотроо Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал нэгдээд байгаа нь түүний хэлсэн үгнээс ажиглагдаж байна.
Тэгэхээр ямартай ч АН дотроо Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал нэгдээд байгаа нь түүний хэлсэн үгнээс ажиглагдаж байна.
Т.Сар





















































Сэтгэгдэл (15)