Төрийн ордонд өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдахаар төлөвлөөд байна. Эдгээрээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэх Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал юм. Уг тогтоолын төслийг УИХ –ын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн УИХ –д өргөн бариад 20 хонож байна. Энэ хугацаанд байнгын хорооны хурлаас “Шударга ёс” эвсэлийн бүлэг болон АН –ын бүлэг завсарлага аваад байсан юм. АН –ын авсан завсарлага өнөөдөр дуусгавар болох учиртай. Мөн эдгээрээс гадна Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой өргөн баригдсан шинэ сайд нарын томилгоог өнөөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хороодын хуралдах хуваарь
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал.
• /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүн 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:
Хэлэлцэх асуудал:
• Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.




















































