Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хуралд битгий ирээрэй гэсэн мессеж иржээ”

2014-11-05
0
ЖИРГЭХ

алтанхуяг            Чуулганаар яг одоо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж байна. Гишүүдийн санал асуулга дууссаны дараа гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн болон засгийн газрын талаарх өөр өөрийн дүгнэлтүүдээ хэлж байна.

Тодруулбал УИХ –ын гишүүн З.Баянсэлэнгэ “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэлээд удаан ярилцлаа.  Өнөөдөр байнгын хорооны хурал дээр Ардчилсан намынхан маань шийдвэрээ гаргалаа гэж бодож байлаа. Харамсалтай нь зарим гишүүдийн утсанд “Хуралд битгий ирээрэй” гэсэн мессеж иржээ. Энэ мессежийг МАН –аас явуулсан гэж сонсогдож байна. Энэ хуралд ирээгүй хүмүүсээ харвал эргэлзээд ямар нэгэн бүлэг, фракцын ятгалагд ороод төрийн ажлыг цалгардуулж байна. Өнөөдөр УИХ – д өнөөдөр эрх мэдлийн тэмцэл, хувь улс төрчийн хийрхэл, амин хувийн ашиг сонирхолын төлөө мөн албан тушаалын төлөө ажиллаж байна.  Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөөр, намынхаа үзэл баримтлалаар өрсөлддөг.  Тэр үед хуваагдал, талцал маш их явагддаг. Сонгуулийн дараа тэр талцалаа ард түмний төлөө гэж хэт их улс төржүүлж тайлбарладаг. Сонгогдоод ажиллаж байхдаа хоорондоо нэгдэж чаддаггүй.  Зөвхөн засагт орсон нөхцөлд л нэгдэнэ гэдэг байр сууриас ханддаг болжээ.  Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үеэр гэмт хэрэг үйлдсэн гэж ярьлаа. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол хууль шүүхээр тогтоосон байх ёстой.  Бусдын хийсэн хэргийг өөр хүнд эрх мэдэл, албан тушаалаас нь хамаарч нялзаамааргүй байна. Ард түмнийхээ төлөө энэ 76 гишүүд маань нэгдээд нэг санаа бодолтой ажиллаж болдоггүй юм уу” гэж хэллээ.

Мөн УИХ –ын гишүүн, ССАЖ яамын сайд Д.Оюунгэрэл “Хууль дагаж хүзүү гэдэг шиг зүйл Ерөнхий сайдыг огцруулах асуудалд үүслээ. Яагаад гэвэл МАН –ын өргөн мэдүүлсэн бичигт яг Лхүмбийн хэрэг шиг заалт явж байгаа. Өнөөдрийн энэ Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх гэдэг хүний хэрэг бол орчин цагийн Лхүмбийн хэрэг болчихлоо. Өчигдөр АТГ –ын мэдэгдлийг сонссон 118 хуудас шинжээчдын дүгнэлтийг үндэслэж хэрэг яриг гээд байгаа. Тэр шинжээчийн дүгнэлт гэдэг 118 хуудас бичгийг нь өөрт нь ч уншуулдаггүй, өмгөөлөгчид нь ч үзүүлдэггүй хариу няцаалт хийлгэдэггүй.  Өнөөдөр бид 30 –аад оны хэрэг шиг улс төрийн шийдвэрийг гаргах гээд  сууж байна. Тиймээс би энэ шийдвэрийг маш их эсэргүүцэж байна. Бид улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа бол цэвэр улс төрийн шийдвэр гарах нь зүйтэй. Эдийн засгийн шийдвэр гаргах гэж байгаа бол цэвэр эдийн засгийн шийдвэр гаргах хэрэгтэй. Яагаад бид далимдуулж Монгол хүний эрхийг зөрчих асуудлыг давхар оруулж ирдэг юм бэ. Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг далимдуулаад баахан хүний эрхийг зөрчих асуудлыг гаргаж тавьсан. Одоо Н.Алтанхуяг сайдын асуудал дээр дахиад ийм байдал гаргалаа. Яагаад МАН –ынхан өргөн мэдүүлсэн бичиг болгон дээрээ хүний эрхийг зөрчиж байдаг юм бэ. Яагаад 1937 оныхоо муу, муухайг хаяж чадахгүй, XXI зуундаа цэвэрхэн явж чаддаггүй юм бол гэдэг дээр би маш их бухидаж байна. УИХ дарга ч гэсэн үндсэн хуулиа яриад тогтоолын төслийн буцааж өгөх боломж байсан. Гэрээний эрхийн харилцаа гэдгийг хуульчид маань ойлгоосой. Төрөөгүй хүүхэд алаагүй баавгайн төлөө хэрэгт буруутгаж байна. Мөн дэлхийн ямар ч ардчилсан улсад байхгүй сэжигтэнийг өмгөөлсөн өмгөөлчийг цагдан хорьж байцаадаг боллоо. Өмгөөлөгчөө байцаахаар л шууд 100 хувийн дарангуйлалын систем руу яваад орчихдог юм. Өнөөдрийн энэ огцруулах кноп бол өнгөрсөн хорин хэдэн жилийн ололт амжилтыг үгүй хийсэн бохир санал хураалт болно” гэсэн юм.

Харин УИХ –ын гишүүн Г.Уянга “Сая байнгын хорооны хурлын дараа олон хүн баярлалаа, гомдлоо гэж утасдаж байна. Энэ бол хэн нэгнийг баярлуулах эсвэл гомдоох гэсэн шийдэл биш. Надад ямар нэг бүлэг эсвэл намаа дагах гэсэн сонирхол байсангүй. Эцсийн мөчид огцруулах эсэхийг АН  өөрсдөө шийднэ. Унагах эсэхээ өөрсдөө л мэднэ. Өнөөдөр АН муухай МАН муухай гээд бие биенээ хэлж байна. Өнөөдрийн энэ байдал бол танай хоёр намын л буруу. Малын бэлчээргүй, утаа хэмжээгээ давлаа, иргэд итгэл үнэмшилгүй болчихлоо гэвэл энэ та хоёрын л бүтээл. Бид өнгөрсөн жилүүдэд гаднаас биш өөрсдөөсөө хамаардаг улс орны байгуулах хэрэгтэй байсан. Анх эвсэл байгуулахыг би ганцаараа эсэргүүцсэн. “Шударга ёс” эвсэл өнгөрсөн сонгуулиар 23 хувийн санал авсан. Гэтэл өнөөдөр амлаж байсан амлалтаасаа биелүүлж чадсангүй. Өнөөдрийн эрх баригчдын хийдэг ажил бол албан тушаал юм бол би өөрийгөө эрх баригч гэж хэлэхгүй. Хэн хэнийгээ муучлах хэрэг байхгүй. Үндсэн хуулийн хүрээн байгуулагдсан сүүлийн засгийн газар бол  Н.Алтанхуягийн засаг байлаа. Бид шинэ үндсэн хууль ярих цаг болжээ. Ерөнхий сайд үлдсэн ч эс үлдсэн ч энэ ажилд гар бие оролцоосой гэж хүсч байна. Та бүхэн Монголоо зовлонгоос гаргах гэж олон жил зүтгэсэн. Одоо түүнийгээ үргэлжлүүлэх цаг болсон. Зарим гишүүд МАН гаргасан учраас энэ байдлыг дэмжихгүй гэж байна. Харин надад тийм зүйл байхгүй олон хоног бодож байж энэ шийдвэрийг гаргасан” гэв.

МАН –ын бүлгээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан АН –ын гишүүн Ж.Батзандан “Ард түмэн энэ асуудлыг анхаарлтай ажиглаж байна. Энэ бол АН –ын асуудал биш ээ. Монгол Улсын засгийн газрын бүтэц, төрийн хариуцлагын талаар ярьж байгаа юм аа. Зарим хүмүүс нэг намын намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах гэж байна гээд буруу ойлгож сууна. Үндсэн хуулийн зүйл заалтын дагуу эрхээ л эдэлсэн. Нам болон намын бүлэгт Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эрх байхгүй. Сүүлийн үед УИХ –ын гишүүдэд сумын засаг дарга нар янз бүрийн дарамт үзүүлдэг болжээ. Монгол Улсын үндсэн хуулиар төрийн төв байгууллага орон нутгийн асуудал руу орохыг, орон нутаг төрийн төв байгууллагын асуудал руу орохыг хориглосон байдаг. Тиймээс араамандаа яажигнах хэрэгтэй, ажлаа шат шатандаа хийх хэрэгтэй гэж хэлмээр байгаа юм. Дээрээс нь зарим хүмүүс засаглал тогтворгүй байна гэж ярих болж. Энэ бол засаглал тогтворгүй биш харин засаглалыг хариуцлагатай, ёс зүйтэй болгох шийдвэр юм. Хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрсэн, гаргасан шийдвэр бүр нь  хууль бус байгаа энэ засагт хариуцлага тооцох хэрэгтэй. Эдийн засгийн алдаатай бодлого явууллаа. Иргэд худалдан авах чадвараа алдлаа. Монгол Улс нэг хүнд ноогдох өрөөрөө дэлхийд тэргүүлэхэд бэлэн боллоо. Энэ бол Н.Алтанхуягийг огцруулах хангалттай үндэслэл.  АН –ын Монгол, МАН –ын Монгол гэж байхгүй нэгдсэн Монгол Улс гэж л бий. Хариуцлагатай төрийн төлөө хамтдаа шийдвэр гаргах ёстой” гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (119.40.97.124)
    Бичиг үсэгт сайн тайлагдаагүй сэтгүүлч ухаантай юмнууд мөн хачин юм бичих юм аа. Хууль дагаж хүзүү гэдэг шиг зүйл гэж юу гэсэн үг вэ!!!!!!!!!!!!!!!!!!!
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • saraa usa (49.142.48.71)
    Bygd hudlaa ard tymen hohirch bna ene muusain malnuud hen ni chig ylgaagyi erh medel alban tushaaliin telee yahaas butsahgyi bolson bygd hubildaan ene archaaguiyumnuudiig byren tseberlej zailuulj baij mongol teiig abaad ybchih aabiin hyy baij baigaa huuchin olon jil songogdson ulsiin ikh huraliin gishyyn nertei yumnuudiig odoo zailuulah bolj dee ard tymen mini yum bodoj temtseh tsag ni bolson yum bna daa..hend yund itgeed yu hyleegeed suugaad bna be ..dsraagiin hyn varaad yu eerchileh be ediin zasgiin hynd baidal ene zasgiin yed muudaagui olon jil yrgeljilsen ...ulsiin ikh hural ye yeiin teriin erhend garch baigaa byh hymyys buruutai muusain malnuud
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • saraa usa (49.142.48.71)
    Batzandan gishyyn ta eeree mongoliin ard tymnii telee yu hiisen be gej asuumaar bna mongol shig togtborgyi tertei uls oron haanch baihgyi oiriin 5 jild mongold gadnii herenge oruulalt orj irehgyi bolloo ene tom asuudal daraagiin garsan erenhii said ylgaagyi ta byhend ard tymen itgeh itgel baihgyi bolloo
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Zochin (223.27.235.20)
    batzandang dahin demjihgui,uneheer uzuurgui zuu .ard tumnii itgeleer togloson buzar hun
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Oron nutgiin irgen (103.229.121.163)
    Ene nud n gylalzsan galzuu hunii shinjtei batzandan genuu teneg gartai yuch yriad nemergui ene galzuu nuhuriig elbegdorj l AN-d avch irsen iim gariig turiin erh barih baiguullagataa gargaj baidag bidnii l hohi baihdaa... Za mun z. Enhbold chi AN-d bagtah oron zai baihgui bolson gedgee erthen medeerei naad urvagchidtaigaa niileed uur nam baiguulaad goridlogoo barna biz .. Mongolchuud ta nar shig teneg bish gedgiig ***** mart... Buu mart..
    2014 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (220.104.125.201)
    ichihgui hudlaa ***** boljee humuusiig ingej sanaatai tuurulduulj bgaa turiin undur sentiid zalarsan ene met dampuu manuuhainuudad eruu uusgej yal uguh heregtei
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.121.217)
    худлаа сандал суудал ярисан бааснууд бүгд огцор АН ын үед өрөнд орж засаг төргүй байлаа цадах шинжгүй махан малнууд зайлбал таарна
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • зочин (103.229.123.213)
    Оюунгэрэлийг бүрэн дэмжиж байна Нэг хүнийг худал шадлтгаар буруутгаад дагуулаад өчнөөн хүнийг хорьж дарамталдаг энэ хэдий үеийн ямар арга гээч вэ Монголд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна Үнэхээр хэлмэгдүүлж хээлмэгдүүлэлтийг найз нөхөд хамаатан садан гэр бүлээр нь явуулж байна Энэ бол маш аюултай үзэгдэл Яагаад ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад суугаад байгаан яагаад ИХ-ын гишүүн хүн иргэдээ хятадын ***** мөн бишээр нь ялгаварлан гадуурхаад ил цагаан зарлаад явж байдаг болсон юм вэ Энэ ямар он вэ Ямар систем дэглэм вэ АН хариуцлагатай байх ёстой Энэ хүний эрхийн эсрэг үйл ажиллагааны эсрэг АН-ын гишүүд хатуу зогсох ёстой АН үүгээрээ л ялгагдах ёстой Батзандан арай ч дээ Баттулаг бол монгол хүн биш юм байна
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • з (202.179.11.202)
    База н даны зов дэмжиж байна Уянга ч зов ин гэж ас уу дал д ш удар га хандахыг дэмжье
    2014 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    7 цаг 9 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    8 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    8 цаг 20 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    9 цаг 3 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК