АН-ын гүйцэтгэх зөвлөл яаралтай хурал зарлажээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дэмжсэн. Уг асуудалтай холбогдуулан АН түргэн авсан нь энэ юм байна. Улс төрийн намуудын тухай хуулинд парламентад олонхийн суудалтай намын дарга нь Ерөнхий сайд байх заалт бий. Үндэсний зөвлөлдөх хороог зөвхөн намын дарга хуралдуулах үүрэгтэй бөгөөд намын даргыг ҮЗХ-оор томилдог. Одоо АН-ын даргаар Н.Алтанхуяг хэвээрээ байгаа. Тиймээс АН-ын гүйцэтгэх зөвлөл ҮЗХ хуралдуулах товыг гаргах асуудлаар хуралдаж байгаа бололтой. Үндэсний зөвлөлдөх хороо ирэх амралтын өдрүүдэд хуралдаж намын даргаа сонгож магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. Ингэснээр шинээр томилогдсон намын дарга Ерөнхий сайд болно гэсэн үг юм.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (7)