Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Авилга үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурал болж байна

2014-11-06
0
ЖИРГЭХ

    BSN_8754Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, АНУ-ын Азийн сан, Авилгатай тэмцэх газар, Эмэгтэй удирдагч сан, Монгол Улсын Их сургуулийн удирдлагуудтай хамтран “Авилга үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр /2014.11.06/ Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хуралд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони Линдберг, Авилгатай тэмцэх газрын хэлтсийн дарга Э.Амарбат нар болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож авилгаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад тулгарч буй саад бэрхшээлийг хөндөн хэлэлцэж байна.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог онол практикийн бага хурлыг нээж үг хэлэв. Тэрээр энэхүү хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч, хатагтай  Мелони Линдберг болон бусад байгууллагын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд авилгатай тэмцэх шинэ алхам хийхэд энэхүү хурал үр дүнгээ өгнө гэдэгт найдаж буйгаа онцлов.  

Мөн тэрээр “Монгол Улс  нэг үеэ бодоход авилгатай тэмцэх бүтэцтэй болсон. Түүгээр ч зогсохгүй эрх зүйн орчин бүрдсэнийг хэлэхэд таатай байна. Авилгын асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц төвшинд хүрнэ гэдэг  аюултай. Энэ авилгатай тэмцэх асуудал өөрөө олон нийтийг хамарч чадахгүй байна.Тиймээс авилгатай тэмцэх шинэ алхам хийхэд энэхүү онол практикийн бага хурал ихээхэн үр дүн өгнө гэдэгт олзуурхаж байна” гэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар “ Авилгатай тэмцэх замаар үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт илтгэл тавилаа.Тэрээр илтгэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль авилгатай тэмцэхэд ихээхэн үр дүн өгнө гэсэн хүлээлт бий болгоод байгаа талаар онцлоод энэхүү хууль нь авилга бий болгоход нөлөө үзүүлдэг төрийн үйлчилгээг сайжруулахад онцгой ач холбогдолтой хэмээв. Мөн тэрээр улс төрийн намуудын сонгуульд зарцуулж буй хөрөнгийн  зардалд хийсэн судалгааны дүнг танилцуулсан бөгөөд 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд зарцуулсан хөрөнгийн хэмжээ өмнөх 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ.

Мөн энэ үеэр АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони Линдберг үг хэллээ. Тэрбээр онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллаж буйдаа баяртай байна хэмээгээд АНУ-ын Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа ардчиллыг дэмжин, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа талаар онцлон хэлэв.

Мөн тэрээр “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд өндөр түвшний авилга Монгол Улсад хэрхэн тодорхойлогдож байгаа талаар нэгдсэн ойлголтод хүрч, энэ асуудлыг шийдвэрлэх бодлогын зөв арга замыг олох ач холбогдолтой юм. Азийн сан Монгол Улсад засаглал ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд тус хөтөлбөр нь өнөөдрийн хурлыг зохион байгуулах үндэс суурь болсон. Бид төсөл хэрэгжих хугацаанд ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Эмэгтэй удирдагч сантай нягт хамтран ажиллалаа” хэмээв.

Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгоны хийсэн мэдээллээр Авилгатай тэмцэх газар өнгөрсөн 2012,2013 онд эрүүгийн 351 хэрэг шалгасан бөгөөд давхардсан тоогоор 693 хүн хэрэгт холбогджээ.Эдгээрээс 372 нь төрийн захиргааны, төрийн үйлчилгээний, төрийн тусгай албан тушаалтан байсан аж. Мөн Авилгатай тэмцэх газар сүүлийн хоёр жилд 123 тэрбум төгрөгийн хохирол илрүүлсэн бөгөөд 9,4 тэрбум төгрөгийн нөхөн төлүүлжээ.Энэ нь 2010, 2011 онуудтай харьцуулахад 9 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хуралд оролцож буй төлөөллүүд авилгаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцдэг хуулийн төслүүдэд авилгатай холбоотой эрсдэлд үнэлгээ хийх, авилгатай aтэмцэх чиглэлээр стратегийн хөтөлбөр боловсруулах зэрэг олон чухал санал дэвшүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    7 цаг 9 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    8 цаг 13 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    8 цаг 20 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    9 цаг 3 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК