Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчид Намиби, Колумби, Катар, Бахрейн, Венесуэл улсын Элчин сайд нар итгэмжлэх жуух бичиг барилаа

2014-11-06
0
ЖИРГЭХ

2014-11-06elchin_big             Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд найрамдах Намиби, Бүгд найрамдах Колумби,  Катар, Бахрейны Вант улс, Боливарын Бүгд найрамдах Венесуэл улсын Элчин сайд нар тус тус Итгэмжлэх жуух бичиг барив.
           Жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзсан юм. Бүгд найрамдах Намиби улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ринго Абед Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох гэж буйг тэмдэглээд харилцааг идэвхжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Өмнөд Африкийн орнууд, түүний дотор эдийн засаг нь хурдан өсч байгаа Намиби улстай хамтран ажиллахдаа таатай байдгийг илэрхийлэв. Мөн 1990-ээд оны сүүлээр Намиби улсад Олон улсын Парламентын холбооны хуралд оролцож байсан тухайгаа ярьж, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар Элчин сайдын ажилд тусалж дэмжиж байх болно гээд ажилд нь амжилт хүсэн ерөөв. Бүгд найрамдах Колумби улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тито Саул Пинилья уулзалтын үеэр МУИС, Колумбийн үндэсний их сургуулийн хооронд харилцаа, оюутан солилцооны ажлыг хөгжүүлэх талаар дурдан ярилаа. Мөн бизнесийн салбарын харилцааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны Гадаад харилцааны дэд сайд нар харилцан айлчилж ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт хийсэн нь хоёр талын харилцаанд чухал алхам болсныг дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Колумбын Ерөнхийлөгчид чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулж, боловсрол, бизнесийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг хэллээ. Мөн Монгол Улсын ЭСЯ-ыг Бразиль улсад байгуулсныг дурдаад түүгээр дамжуулан хоёр орны харилцааг идэвхжүүлэх боломжтойг хэлэв. Катар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан бин Салмин Сайд аль Мансуритай хийсэн уулзалтын үеэр хоёр орны харилцаа батлан хамгаалах, дэд бүтцийн салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах боломж байгааг дурдлаа. Хоёр талын хооронд дээд түвшний харилцан айлчлал хийж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд түлхэц болно гэдгийг мөн хэлж байлаа.
               Бахрейны Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Анвар Юсуф Абдулла аль-Абдуллатай уулзах үеэр тус улстай 1998 онд дипломат харилцаа тогтсноос хойш талуудын харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж буйг тэмдэглэлээ. Хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалт, газрын тосны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг мөн тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бахрейны Хаан Шейх Хамад бин Иса аль Халифад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ. Боливарын Бүгд найрамдах Венесуэл улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иван Антонио Зерпа Гэрреро уулзалтын эхэнд тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэв. Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро Монгол Улстай ирэх 25 жилд харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Элчин сайдад чухалчлан захисныг мөн дамжууллаа. Монгол Улс олон улсын түвшинд Венесуэл улсыг дэмжиж ажилладагт талархал илэрхийлэв. Тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд баярлаж буйгаа мөн илэрхийлэв. Венесуэлийн Парламентад Венесуэл-Монголын бүлэг байгуулах санал дэвшүүлэх бодолтой байгаагаа Элчин сайд бас дуулгалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод халуун мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны харилцаанд биечлэн анхаарал тавьж буйд нь баяртай байгаагаа илэрхийлээд Элчин сайдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    7 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 55 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    8 цаг 14 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    8 цаг 21 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    9 цаг 4 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК