Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол: Эмэгтэй гишүүд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө санал нэгтэй ажилладаг

2014-11-07
0
ЖИРГЭХ

    оюунхоролУИХ дахь эмэгтэй гишүүдийн санаачилгаар 2014-2015 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Оюунхорол нар болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар болон ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд оролцлоо.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлэхдээ "Гурван  ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэх асуудлыг  төсөвт суулгах нь хэлэлцүүлгийн зорилго юм. Гуравдугаар ээлж орой тарж байгаатай холбоотойгоор хүүхдүүд гэртээ харих замдаа зам тээврийн осолд орох, гэмт халдлагад өртөх явдал ихэсч байна. Хотын захын гэр хороололд амьдарч буй хүүхдүүд гэр хүртлээ 2-6 км газар алхах үе ч бий. Ийм учраас гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “УИХ-ын эмэгтэй гишүүд бид цэцэрлэг, дунд сургууль, төрөх эмнэлгийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхийн төлөө санал нэгтэй ажилладаг. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ бага байгаагаас гурван ээлжээр хичээллэж, хичээлээс гадуур зохион байгуулах хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх, хүн болгож төлөвшүүлэх бүхий л ажил зогсонги байдалд орсон. Ийм нөхцөлд бид сургалтын чанар муу байна, эсвэл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд анхаарч ажиллаач ээ гэж шаардаж, чанартай боловсролын тухай ярих боломжгүй. Энэ нь төр засгаас нийгмийн салбарын асуудлаа нэн тэргүүнд цогцоор нь шийдвэрлэж, хүүхэд сурч, хүмүүжих стандартын шаардлага хангасан сургалтын орчин, материаллаг бааз, нөхцөл, боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Мөн нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн удирдлагууд сургууль барих газрыг иж бүрэн шийдвэрлэж өгөх шаардлагатай. Улаанбаатар хотод баригдахаар улсын төсөвт суусан зарим сургуулийн газар чөлөөлөгдөөгүй эсхүл газаргүй гэсэн шалтгаанаар санхүүжилт хийгдэхгүй буцах тохиолдол гарсаар байна. Тиймээс тал талдаа ажлын хариуцлагаа сайжруулж, төсөвт суучихсан хөрөнгөөр сургуулиа цаг хугацаанд нь чанартай бариад ашиглалтад хүлээлгэж өгчихдөг болмоор байна” гээд багшийн ажлын ачаалал их, цалин хөлсний хангамж муу байгаад анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.

Дараа нь Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын таниилцуулснаар нийслэлд өнөөдрийн байдлаар 213 ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй мянган сурагч суралцаж байгаагаас 21 сургуулийн 5200 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Тэрээр “Сургуулиудын ачаалал нэмэгдэж буй олон шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй зургаан настнуудын тоо эрс нэмэгдэж байна. 2011-2012 оны хичээлийн жилд нийслэлд 26870 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд 1,5 дахин нэмэгдсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан  дүүргийн сургуулиуд хамгийн их ачаалалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Гурван ээлжээр хичээллэж буй ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад давхрын өргөтгөл хийх шаардлагатай. Бид  энэ талаар судалж  17 сургуульд давхрын өргөтгөл хийх боломжтойг тогтоосон. Сургуулиудын барилгын хийц, даацын дүгнэлт хийх, зураг төсөв боловсруулах болоод барилга угсралтын ажилд 17.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан” гэв.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал нэмэгдэж байгаа нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хэмээв. Тус яамны судалгаагаар орон нутгаас Улаанбаатар хотыг зорин ирж буй их нүүдлийг дагаад жилдээ 5000 орчим хүүхэд шилжин ирж суралцдаг байна. Сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаагаас шалтгаалж хичээлийн дараах нэмэлт сургалт, дугуйлан хичээллүүлэх боломж бүрдэхгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр багш нар онцлон сануулж байлаа. Ингэснээр хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх үндсэн бодлого хэрэгжиж чадахгүйд хүрээд байгааг тэд төрийн түшээдэд дуулгасан юм.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    6 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    7 цаг 12 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 19 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    8 цаг 2 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК