Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулиа нулимдаг ч үндсэн дүрмээ ягштал дагадаг намын дарга

2014-11-07
0
ЖИРГЭХ

    1497638_328290850646394_398518765_nЕрөнхий сайд Н.Алтанхуяг огцорлоо. Үндсэн хууль ёсоор Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Яагаад огцорсон, үндэслэл, шалтгааны талаар би энд нуршихгүй. Угаасаа илүүц. Хангалттай яригдсан. Харин үүний дараа буюу өчигдөр эрх баригч, УИХ-д хамгийн олон суудалтай нам буюу Ардчилсан намын Хяналтын хороо нэр бүхий найман УИХ-ын гишүүнээ намынхаа эгнээнээс хасчлаа. Их л хурдан хуралдсан, түргэн шийдвэр. Мэдээж аль ч нам дүрэмтэй. Тэр дүрэм намынхаа дотоодод “Үндсэн хууль”. Өнгөц харахад тэр л ёсоор болж. Гэвч асуудал үүгээр шийдэгдэх бүү хэл энэ нь асуудлыг улам хурцатгах, даамжруулах, хаос байдалд оруулах дефакто хүчин зүйл нь өнөөдрийн бодит байдал болоод байна.

    Үндсэн хуульд зааснаар аль ч нам УИХ-д олонхи болоогүй бол “хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэйгээ зөвшилцөн” Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Нэг зүйлийг тодотгон анзаарна уу! Үндсэн хуульд хэдийгээр “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хамгийн олон суудал авсан нам, эвсэл” гэх нэр томъёог хатуу тодотгон хэлээгүй ч түүний агуулга, үзэл баримтлал нь бүхэлдээ яг эл үзэл санааг хоёрдмол утгагүй илэрхийлж буйг. Хамгийн олон суудал АВСАН нам бол “хамгийн олон суудалтай БОЛСОН”, “хамгийн олон гишүүнтэй болсон намын бүлэг” биш юм.

    Тэр утгаараа Ерөнхий сайдыг бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэрийг нь дэвшүүлэх санаачилга, хариуцлага АН-д хэвээр байгаа гэдгийг ойлговол зохино. Тэр нь ч зүйн хэрэг. Гэсэн хэдий ч дефакто өөрийн УИХ дахь бүлгийн 8 УИХ-ын гишүүнийг/цаашид дахин 8-аар нэмэгдэх ч нигуур бий/ намаасаа хөөсөн үйлдэл нь хэдийгээр уг намын дүрмийн дагуу үйлдэл мэт боловч эрх барьж буй, хариуцлага үүрч буй намын/намын гэхээсээ илүү өс санасан Намын даргын/ үйлдэл нь туйлын хариуцлагагүй, алсын хорлонтой, “би л биш бол өөр хэн ч биш” гэж буйтай адил маш мугуйд үйлдэл боллоо гэж хөндлөнгөөс дүгнэж байна.

    Найман УИХ-ын гишүүнээ намаасаа, цаашилбал бүлгээсээ хасах үйлдэл батлагдвал энэ нь хамгийн олон суудал авсан намыг дефакто олонхи биш болгож хувиргах ч үр дагавартай. Улмаар шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлаар дуусалгүй цаашид улс төр, эдийн засгийн бүхий л гацаа, хямралыг улс оронд нүүрлүүлэх бодит заналхийлэл рүү түлхэх аюул байна. Яаж ийм хариуцлагагүй байж болдог байнаа!

    Н.Алтанхуяг тийм их дүрэм журам барьдаг хүн ч уг нь биш л дээ. Тэр маш олон удаа хуулиас гадуур дүрэмгvй тоглож ирсэн. “Яасан их хууль мөрддөгийн” гэж тэр л хэлж чадсан. Үндсэн хуулиа 15 сарын хугацаанд 5 удаа зөрчсөнийг Цэцээр тогтоолгож байсан Ерөнхий сайдыг Монголоос бүү хэл олон улсаас хайгаад ч олохгүй. Хэзээ тэр нэг их Үндсэн дүрмээ гэнэт санаад мөрддөг болцийн. Тэр өөрөө ч Намын Их хурлаараа сонгогдоогүй болоод л байсан. Намын ҮЗХ-оо хуралдуулахгүй дүрмээ зөрчөөд л байсан. Намын ҮЗХ-ны гишүүдийнх нь тал нь төрийн жинхэнэ албан хаагч болоод, намаасаа түтгэлзчихсэн, ҮЗХ нь хэрэг дээрээ эрх зүйн чадамжгүй болцон байхад тэр яваад л байсан. Яваад л байсан... Явсаар нэг л өдөр дүрмээ гэнэт санан ягштал биелүүллээ. Тэхдээ өөртөө биш, өөрийг нь огцруулах кноп дарсан 8 журмын нөхөртөө. Яг “баригдашгүй өшөө авагч” шиг.

    МАН ямар Засаг барина гэж чичирч дайрсан байсан биш, АН гишүүдээ хоож туулгvйгээр Засгаа эмхлээд явах боломж алдуурчаагvй л байсан, одоо ч тийм л байгаа. Улс төрд ХАРИУЦЛАГА хамгийн үнэт зүйлийн нэг байдаг. Тэр дундаа УИХ-д хамгийн олон суудалтай АН МАН аль аль нь хvчтэй байхын эцсийн ялагч нь улс орон, ард иргэд л байх болно. Нэг баганагүй гэр гэж vгvй. Саяны тохиолдолд гэрийн эзэн нь болохгvй байснаас биш гэр нь биш шүү дээ.

Н.Алтанхуяг өөрийг нь огцруулсан 8 гишүүнээ хөөснөөрөө нэгд, хувийн эрх ашиг, хоёрт, намын эрх ашиг, гуравт, улсын эрх ашигаа боддог нэгэн гэдгээ баталлаа. БИ л биш бол ХЭН ч биш гэх зарчим байдаг л юм байна. Улс торд хариуцлагаа ухамсарлах гэж зvйл бий. Яахаараа намаа эвлvvлж чадаагvйн гэмийг ард тvмэн, улс орон, нам нь үүрэх ёстой гэж!
Хамгийн зөв шийдэл сэтгэл хөдлөл арилсны дараа хийгддэг...

Баттөмөрийн ЭНХБАЯР
2014-11-07
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.9.91.146)
    manai namiig Altanhuyag alaad hayachlaa. mal yumaa ter. odd bid ajilgui boloh ni baina sh dee
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.21.70)
    sain zaluu
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    good gargalgaa
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.193)
    ЭНХБАЯРАА САЙН БИЧЖЭЭ. ЭНД АЛТАНХУЯГИЙН ӨШӨӨ АВАЛТ НЬ ЯВАГДАЖ БАЙГААТАЙ САНАЛ НЭГ БАЙНА.АЛТАНХУЯГ ОДОО ЗОГСООЧЭЭ. ЭСВЭЛ ТЭРНИЙГ ШАРХАДНЫ ЭМНЭЛЭГТ ШУУД ХЭВТҮҮЛ,ЭНЭ ХҮНИЙ СЭТГЭЦ НЬ ГАЖИГТААД ДАНДАА БУРУУ, ИЛҮҮ ХОРЛОНТОЙ ЮМ ХИЙХ БОЛЛОО.АЙМШИГТАЙ ХОРЧИН ЮМ ДАА.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    чадамжгүй болцон байхад...
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • ххх (183.177.97.14)
    Сү.Батболдын цүнх баригч юу бичээд байгаа юм бэ,
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • DGMGG (103.254.120.242)
    АН-ЫН АЙЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ НЬ УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ, УЛМААР АН-ЫГ ФАШИСТ НАМ БОЛГОСНЫГ ГЭРЧИЛЛЭЭ.ЭНЭ УТГААРАА АН ТАТАН БУУГДАХ БОЛЗЛОО ХАНГАЛАА. АН-ЫН ХЕХ-НЫ ТОГТООЛООР НАЙМАН ГИШҮҮНИЙН НАМААС ХАССАН. ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ҮЗХ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ТУХАЙ ЗААЛТ ДҮРЭМД БАЙХГҮЙ. ИЙМД УИХ-ДАХЬ АН-ЫН ГИШҮҮН 26 БОЛСОН НЬ БОДИТ ҮНЭН. ШИЙДВЭРИЙГ ЗАНАЛТАЙГААР ГАРГУУЛСАН АЛТАНХУЯГ, ОЮУНДАРЬ, ЭРДЭНЭБАТ, ХЕХ-НЫ ГИШҮҮД ӨӨРСДӨӨ АН-ЫН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ХИЙСНЭЭРЭЭ ХАРИУЦЛАГЫН ТАВЦАНД ЗОГСЛОО.ТЭНЭГ ОЮУНДАРЬ АВГАЙ ҮЗХ-ООР ШИЙДНЭ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЮМ МЭДДЭГГҮЙГЭЭР ГАЙХУУЛЛАА.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • уу (150.129.143.249)
    энхбаяр гэдэг нэр харахаар л ой гутаад байх юм. юмыг дандаа хагалан бутаргаж бусниулж явдаг хүмүүүс байх юмаа. энэ одоо бас хаанаас гараад ирсэн гайны хүүдий вэ, хуцалгүй гэртээ харьж гэрээ цэвэрлэ дээ эгчийн дүү
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • irgen (122.201.21.76)
    ENE ENHBAYAR GEGCH `ODOO YU VE. AN-N DOTOOD ASUUDALD HOSHUU DURDEG HEN GEECH VE. ODOO BUUR AMAR YUM BOLOH NEE. DEFACTO MINI.
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Үнэнийг бичсэн байна
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    6 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    7 цаг 11 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 19 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    8 цаг 2 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК