Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурсан занг сураар боож болохгүй буюу Логийн Цогийн “хөгийн” зан

2014-11-08
0
ЖИРГЭХ

 olloo_mn_1412037480_tsog   УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх зохиолыг манай намын албан тушаалд очсон нөхдүүд захиалж хийлгэж байгаа юм” гэсэн цочир мэдэгдлийг өнгөрсөн сараас эхлэн хийгээд байгаа. Тэрбээр “Урвагчид үргэлж улс оронд гай тарьж байсан. Нам байртай байх ёстой. Бид Ардын нам шиг таван хүнийг буудаж алаад, төсвөөс мөнгө авах ёс зүйтэй нам бол биш. Гишүүдийнхээ хандиваар намын байраа босгох дүрэмтэй нам.

Гэтэл Н.Энхбаяр намын даргын хувьд намыг байртай болгох хэлэлцээр хийсэн үү гэвэл хийсэн. Урьдчилгааг олж хийлгүүлсэн үү гэвэл хийсэн. Харин үлдсэнийг нь намын гишүүд хийх ёстой” хэмээсэн нь өнөө маргаашгүй ирэх гэж байна хэмээн дуулиан дэгдээсэн ч ирээгүй экс Ерөнхийлөгч Н.Энх­баярт хамаатуулан үүс­гэсэн гэх хэрэгтэй холбоотой байсан юм.

Даргыгаа угтах ёслолын сценарийг бэлтгээд завгүй байсан гишүүдээ цочтол шуудхан хэлчихсэн эл мэдэгдэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг эх орондоо эргэн ирэхэд саад хийгээд буй хэргийн сэжүүрийг түүнтэй ойр дотно явсан хүмүүс хууль хяналтын байгууллагад атгуулсан гэх хардлагыг лавшруулж улмаар намынх нь дотоодод ч түвэгтэй байдал үүсгээд амжсан. Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг асуудалтай нэр холбогдоод байгаа нэг хүн нь УИХ-ын дэд дарга Логийн Цог гэх яриа ч дуулдах болсон. Тэрбээр намынхантайгаа үзэл бодол таарахгүй нэрээр зай барьж, журмын нөхөдтэйгөө таарамж муутай байх болсон нь хардлагыг улам бүр лавшруулж буй гэх.

Уг нь Л.Цог гэж эрхэм МАХН гэж намыг цагийг нь олж түшсэнийхээ хаялагад өдий насны улстөрчийн хүрч болох албан тушаалын хамгийн дээд өндөрлөгтөө хүрсэн. Гэвч хүний хүсэлд хязгаар үгүйн учир парламентад насаараа дээрээсээ хоёрт бичигдэж буй Л.Цог гишүүн дэд даргын суудлаа дээш нь ахиулчих боломж хайж буй юм биш байгаа гэж ойлгогдохоор үйлдлийг нэг бус удаа гаргах болжээ.

Олон нам дамжиж, тэр бүртээ өөрөөрөө овоглох ямар нэг таагүй түүх үлдээж явсан түүний намтарт “1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн хуулийн факультет, 1988 онд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгссөн, 1977-1986 онд Улсын Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн дарга, 1988-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны дэргэдэх Намын хянан шалгах хороонд байцаагч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 1996-1999 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, улмаар 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албыг хашиж байв.

Л.Цог Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байна” хэмээн бичсэн байдаг.

Энэ товчхон намтраас Л.Цог гэж улстөрчийг үзэл баримтлалаараа ялгаатай гурван ч нам дамжсан “туршлагатай” улстөрч гэж харагдахгүй байж магадгүй. Гэхдээ он цагийн дарааллыг хашиж байсан албан тушаалтай нь холбоод хөөвөл Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан гэдгээс бусад нь буюу одоогийн МАН-ын өмнөтгөл МАХН-д анх элсч дараа нь одоогийн Ардчилсан нам буюу тухайн үеийн “Ардчилсан холбоо” эвслийн нэрийн өмнөөс сайдын суудалд заларч байсныг мэдэхэд хэцүү биш.

Ардчилагчид төрийн эрх барьж байхад хуулийн салбарыг толгойлж байсан энэ эрхэм яагаад гэнэт гудамжинд гарч, иргэний хөдөлгөөнийхнийг дагаж давхих болов гэдэг нь эргээд мань хүний өөрийнх нь хувьчилсан тоглолт олиггүй арга барилтай холбоотой гэдгийг хэлэх хүн олон байх аж. Гол нь тэр үед харьцангуй ахмад, бас чиг хуучин төрд алба хашиж байсан туршлагатай хүний хувьд Л.Цог гуай тухайн үед эрх барьж байсан залуу ардчилагчдыг эвлүүлж, эвлэрүүлэх талд нь байгаагүй, харин ч эсрэгээрээ байсан нь аяндаа ардчилагчидтай цааш зам нийлж явахгүйд хүргэсэн гэх. Ийнхүү хамтрагчидтайгаа нийлдэггүй нь өдгөө ч үргэлжилж байгаа бололтой.

Мөн хэвлэлийн хуудаснаа үлдсэн зарим мэдээллээр баталж болно. Тухайлбал, Fact.mn сайтад “...Эдү­гээ­гийн УИХ-ын дэд дарга МАХН-ын төлөөлөл болон шударга үнэнийн дуу хоолой мэт яваа Л.Цог гишүүн нь Москвад очин тухайн үеийн ЦЕГ-ын хурандаа Дагвадоржийн хамт Ю.Цэдэнбал болон түүний гэргий Цэдэнбал Филатова нарыг байцаан “Улсын хөрөнгө мөнгө хэрхэн идэж ууж туйлж байсан тухай” байцаалт мэдүүлэг авч “сандаргаж” явсан билээ… Ю.Цэдэнбалыг эцсийн замд нь үдээд буцах гэсэн эхнэр хүүхдүүдийг нь тэр өдөр нь эдгээр нөхдүүд ахин дуудан байцааж “Хүүхдийн төлөө сан”-гийн мөнгө төгрөгийг хаана, хэнд, юунд зарцуулж байв. Ю.Цэдэнбалыг ор­шуулах зардалд гарсан 30.000-ыг төлж байж яв” гэх зэргээр ихээхэн зовоож байж нутаг буцаасан тухай учир мэдэх улс, үйл явдалд оролцож асан буурлууд дурсан ярьдаг юм.” гэсэн байсан нь цаг үедээ зохицон амьдрахын тулд хэнийг ч шүүж чадна гэдгийг нь харуулсан.

Харин Info.mn сайтад ““Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед Хууль зүйн сайдаар жил гаруйн хугацаанд ажил­ласан энэ эрхмийн улстөрийн сонголт дэндүү баян. Анхлан БНМАУ-ын Ардын их хурлын гишүүнээр сонгогдох үедээ тэрбээр МАХН-ын гишүүн байсан. Улмаар ардчилал эрчимжихтэй зэрэгцээд Монголын сэргэн мандлын намыг байгуулсан ч дараа нь Монголын үндэсний ардчилсан намд элссэн байдаг. Их удалгүй Хууль зүйн сайдаар ажиллах хугацаандаа УИХ-ын ги­шүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж чадаагүйн дээр намынхаа гурван андыг казиногийн хэргээр шорон руу илгээсэн.

Үүнээс нь үүдэн зөвхөн Монголын үндэсний ард­чилсан на­мынхан төдийгүй тухайн үеийн улстөрчид Логийн Цогоос жийрхэх болж, гишгэх газаргүй үлдсэн гэж болно.

Гэсэн ч тэрбээр хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Иргэний зориг нам, Бүгд найрамдах нам, Үндэсний шинэ намд ээлж дараалан элссэн бол энэ удаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг түших зорилгоор МАХН-ын бат­лах гардах нь тэр. Харин баривчлагдахтай нь зэрэг­цээд өөрийгөө жанж­ны эрэмбэтэй цоохор цэрэг хэмээн тодорхойлж, удир­дахуйн ухаанд суралцсан арга туршлагаа МАХН-ын нөхдөд гайхуулж эхэлсэн ажээ...” хэмээн даргын суудалд залуулахын тулд хаана ч, хэнтэй ч хүзүү, сээрээрээ холбогдож чад­дагийг нь илэрхийлсэн байв.

Тэр ч бүү хэл “Өдрийн сонин”-ы нэгэн нийтлэлд “...Чулуунбатын хувьд бусад дэд сайд нараасаа нэлээд олонд танигдсан. УИХ-ын гишүүн асан. МАН-аас урваж МАХН-д элсэгчдийн нэг. Уг нь тэрээр Сангийн сайдын түлхүүрийг атгах төлөвлөгөөтэй байсан ч МАХН доторх элдэв зөрч­лөөс үүдэн ийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад горилж буй азгүй нэгэн.

Уг нь Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан энэ гурав Сангийн сайдаар О.Чулуун­батыгаа ажиллуулахаар тохироод байсан юм шиг байна лээ. МАН-аас гурвуулаа гарсан юм чинь бүгдээрээ албан тушаалд очъё гэж. Гэтэл МАХН-аас УИХ-ын дэд даргаар ажиллах болсон Л.Цог хор хутгаж гүйсээр энэ төлөвлөгөөг нь нураасан гэдэг. Ингэхдээ Л.Цог сүүлд Сангийн сайдаар ажиллах , болсон Ч.Улааны “толгойг угаасан”сураг байдаг...” гэхчилэн бичжээ.

Түүний энэ зэргийн үйлдэл ямар улстөрч бо­лохыг нь таниулахын зэрэгцээ тойргийн сон­гогч­доо үл хүндэтгэж, тоохоо байсныг нь орон нутгийн хэвлэлийнхэн ч онцлоод байгаа.

Тодруулбал Erdenetnews.mn сайтад “Л.Цогийг Төрийн ордонд залсандаа Эрдэнэтийнхэн амаа барихад багадаж байгаа... ...Дэд дарга төвийн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эрдэнэтэд шан­таажны сэтгүүл зүй хөгж­сөн юм байна лээ. Нэг сэтгүүлч надаас арван сая төгрөг нэхсэн” гэж ярьсанд Эрдэнэтийн сэтгүүлчид түү­нийг их буугаар буудахаас наагуур бухимдаж, “тооцоо бодохоор хүлээж байгаа”.

Тиймээс хэвлэлийнхнээс айх нь аргагүй. Экс Ерөн­хийлөгч Н.Энхбаяраас өөр урдаа барих туг, гар­таа барьсан цаас ч үгүй ирэхэд нь Эрдэнэтийн сэт­гүүл­чид харин ч сэтгэл гарган, сон­гуулийнх нь сур­тал­чилгааг хоёргүй сэтгэлээр хийж өгснөөр өнөөдөр Л.Цог зөөлөн сэнтийд заларсан. “Мөнгө нэхсэн сэтгүүлчээ нэрээр нь хэл” гэж эрхэм дэд даргыг “шахаанд” оруу­­лах хэвлэлийнхэний болоод УИХ-д сонгосон сонгогч­дынхоо сэтгэлийн өрийг хэзээ цайруулах юм бол, Логийн Цог.” гэжээ. Энэ бүгд Логийн Цог гэж улстөрчийн “хогийн” бас “хөгийн” араншингийн тухай өгүүлсэн олон олон мэдээллийн ердөө зах зух нь.

Өөрөөр хэлбэл, энэ эрхмийн бууж морддог, дайрч өнгөрдөг улстөрийн олон буудлынх нь тухай, хамтарсандаа хаяа муутайг нь батлах сэжүүр төдийхөн гэдгийг МАХН-д түүнтэй мөр зэрэгцэн зүтгэж буй нөхөд нь ч өгүүлэх юм билээ.

Тэгэхээр Л.Цог гишүүн удахгүй улстөрийн өөр сонголт хийж магадгүй гэ­сэн хов хаднаас ойсон цуу­рай төдийхөн биш байх ч магадлалтай бололтой.



0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (61)

  • Зочин (203.169.54.106)
    Хогийн Цог, Логийн Цог, Ханилж яваад ханиа гэж араас нь хутга зоодог хүн ч дээ МАХН, Энхбаяр 2-ыг сайн ашиглаж дээ
    2014 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (112.72.13.56)
    Хн. Ийм хүнийг ямар улс төрч гэдиймбэ. Азтай одтой нэгэн гэвэл илүү зохино.
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    ENE BALAIG YAJ YAWAAD ERDENETIIHEN GARGASAN YUM BOLDOO GAIHAAD BAIH YUM
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    ene tsog odoo zailaachee Erdenetiihen bugd barij ideh baihdaa adgiin ***** tsog
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    НӨХРИЙНХӨӨ АРААС ХУТГА ШААЖ ЯВДАГ НЬ ЦОГИЙН УНАГАН АРАНШИН. МАХН-ЫХНААСАА НҮҮР БУРУУЛААД АРДЫН НАМД НААЛДСАН. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН БҮХ НАМЫГ ДАМЖСАН ДОЛДОЙ ЦОГИЙН ТҮҮХ... ДҮЛЗЭНГЭЭС ДОР АМЬТАН ЯМАР Ч БАРЬЦГҮЙ ХҮН ... ЛОГИЙН ХОГ ЦОГИЙН ТҮҮХ ҮРГЭЛЖИЛСЭЭР....
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    Цог бол энэ нийгмийн хамгийн айхтар сэрэмжлэх ёстой хүн. Хамгийн их намаасаа уравдаг хамгийн их нөхрөөсөө уравсан хүн. Одоо Цогд нөхөр гэж байхгүй. Үүнийг нь мэдээд МАН уруу татсан хэрэг.
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Bolortuya (202.126.89.199)
    Busad namiinhan ene Tsogt bas huurtagdah baih da ha ha ha
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Bat (202.126.89.199)
    Ene tsog guia unen nam nam tenesen medleg bolovsrolgui hugiin muu uvuu yum da
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.20.198)
    tsog yah argagui shudarga hun yum.iim l ehoronchid heregtei bn shuu dee
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (112.72.11.102)
    ЦОГООС ХАРИУГАА АВЧ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙХДАА.ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛ ИТГЭЛ ҮНЭМШИЛЭЭЭРЭЭ АЛТАНХУЯГИЙГ ОГЦРОХ КНОПЫГ ДАРЖ.МАХН ЫН ДАРГА ЭНХБАЯРЫНХАА ҮГЭНД ОРООГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ ХОГЫН.ХӨГИЙН ГЭЖ ДУУДУУЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮҮ.ХАРИН Ч БУСДЫН ҮГЭЭР ЯВАХГҮЙ УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙГ ДЭЭДЛЭЖ БАЙГАА ЯВДАЛД НЬ ТАЛАРХАХ ХЭРЭГТЭЙ.НАМ ГЭЖ ХЭДЭН ХУЛГАЙЧ ХУЙВАЛДАГЧ НАРЫН ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ.АРД ИРГЭД ЭХ ОРНЫ ЭРХ АШИГ ЧУХАЛ УУ ГЭДГЭЭ САЙН МЭДЭЖ БАЙЖ ДОНГОСОЖ БАЙ
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.140.62)
    tsag ueiig saib ashigladag uneg shig l hun bna,iim humuus aimaar hol yavdag jum shig ,Hogiin Tsog shig nohod uls ornoor duuren seremjiltugei
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • пурэвбаатар хуульч (5.228.72.215)
    Талийгаач Наранцацралтыг З.Энхболдын бичгээр Н.Энхбаяр буруутган унагаж дээр нь танхимынх нь гишуун сайдуудбугд Н.Энхбаярт далдуур бууж огч туунийг жинхэнэ Каддафиг алдаг шиг алж тамлаж байхад ганцхан Л.Цог гараас нь барьж хамт улдэж эцсээ хуртэл хамт байсныг нь мэдэх юм. Эр хуний жудаг нунжиг унэнч занг харуулсан даа.
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
    • юм мэдэж байж ярьж бай. Цог тухайн үед өөр намаас урваж орж ирээд сайд болсон, болонгуутаа намын 3 нөхрөө шоронлуу илгээсэн. Дараа нь засаг огцрох болсон нь Цогтой холбоотой болсон. Цог Эрдэнэтийн бичгийг хуурамчаар үйлдсэн байсан.
      2014 оны 11 сарын 09
  • mgl (150.129.142.76)
    baasankhyygees l xabgyi deer shudarga xyn um bish yy
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • хог (150.129.143.10)
    ХОГИИН ХОГ
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • suren (203.91.117.4)
    ene unen shuu
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • suren (203.91.117.4)
    unen zuil shuu
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • хогийн шог (202.72.245.194)
    бол хогийн л шог
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    цОГ БОЛ НӨХӨРЛӨЖ БАЙСАН НӨХӨРӨӨ АРААС НЬ ХУТГАЛДАГ УРАВДАГ ХАМГИЙН ХОГИЙН АМЬТАН, ЭНЭ БОЛ ЦОГИЙН ГЭМ БИШ ЗАН
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    МАХН АН-тай хамтарч засаг барьж байхад Логийн Цог засаг унагаахад МАН-тай хамтран оролцсон муу шаар даа. МАХН-д ороод овоо хүн болцийн гэж бодсон чинь новшийн ***** байж дээ. Муу урвагч хог
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • зочин (112.72.13.217)
    үхсэн ч хүний гарзгүй амьтан байна,
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.243)
    Түгжилийн төрсөн дүү шүү дээ.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (65.49.68.177)
    Muu ***** adgiin *****
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.143.121)
    7 нам дамжсан муу үхээр.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • e (203.194.118.103)
    Алуурчин чи Ю.Цэдэнбал дарг ийг яаж тамлаж байсныг бодооч чи муу
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.27.233)
    цог бол ***** үхэж далд ороосой
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • харум (103.229.122.52)
    ёстой үхэхдээ үхэр буугаар буудна гэж хүслэн болсондоо хүрсэн өшөө боломж ашиглахын тулд шунаж хэнийг ч юу ч хийж болдогыг ёстой улаан нүүрээрээ л яаж хүн алж ч чадахаа харууллаа ш дээ
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • ZOCHIN (103.229.122.247)
    ZONOG ODOO BOLLOO SHUUDEE
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    hamgiin lalaariin ***** shuudee dandaa nuhritgej baisan nuhriinhuu araas hugaldag ni tsogiin unagan zan
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • зочин (202.21.106.130)
    Ийм лаларыг -МАН,МАХН-ыг хог гэнэ,ийм хогнууд дандаа хүний ард нуугдаж,ар хударгаар нь хоол олж иддэг.Үүнд лааз өшгөлүүлэх хэрэгтэй?
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    ЦОГ БОЛ МОНГОЛЫН ХАМГИЙН АДГИЙН УЛС ТӨРЧ МӨНӨӨС МӨН
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Новшоо (122.201.21.124)
    Хэн бичээд байгаа юм бэ,Хэнд хэрэгтэй юм бэ.Заавал тэнэг дарга,тэнэг нам, тэнэг фракцыг дагах хэрэгтэй юу
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    Цогийг мэддэг хүн нь хамгийн хогийн урвагч л гэдэг юмдаа
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.199)
    Хамгийн үнэн мэдээлэл байна.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (103.10.22.167)
    Yamar saindaa Logiin Hog gehevdee
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • anguuch (180.149.111.74)
    im ymnuud zailuul taran
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.199)
    Ар нуруунаас хутга ***** хүн гэж ямар үнэн хэлэв ээ. Өөрийн эрх ашгийн төлөө бусдыг худалдах юу ч биш. Хорны эцэг ээ гэж.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • bor (182.160.1.168)
    setguulchid ikh hudal bichikh yum.Narantsatsraltiig ogtsoruulna gedegt gariin useg zuraagui gants er khun dee
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
    • Narantsatsraltiin Huil zuin said ni baisan yum ogtsorvol daraa ni ahin songogdoh dolomgui baisan gants hun ni baisan yum ch argagui shuudee, saindaach bishee Tsog uuruul saiddeeree uldeh gej l ter
      2014 оны 11 сарын 08
    • Narantsatsraltiin Huil zuin said ni baisan yum ogtsorvol daraa ni ahin songogdoh dolomgui baisan gants hun ni baisan yum ch argagui shuudee, saindaach bishee Tsog uuruul saiddeeree uldeh gej l ter
      2014 оны 11 сарын 08
    • Narantsatsraltiin Huil zuin said ni baisan yum ogtsorvol daraa ni ahin songogdoh dolomgui baisan gants hun ni baisan yum ch argagui shuudee, saindaach bishee Tsog uuruul saiddeeree uldeh gej l ter
      2014 оны 11 сарын 08
  • zochin (182.160.1.168)
    tsog bol jinkhene shudarga turiin tushee
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Mgl (194.154.203.2)
    Odoo Tsog guaig zoliosloh ni.Surtal uhuulga yavj ehellee.Harin ch olon jil turiin alband yavsan nuruutai medleg bolovsroltoi hun sanagddag.Nam tuvrei tur halaagaa uguud 25 jil bolj bgaa gej oilgoj bgaa sh dee.Arai 25 jil hoshgiruulsan um bish biz dee
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (66.87.76.42)
    Ul Buteh nuhur baina lee.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.10.74)
    ЦОГ БОЛ ОЛОН НАМААС УРВАСАН ОЛОН НӨХДӨӨСӨӨ УРВАСАН ЖИНХЭНЭ ХОГИЙН ХУЛГАЙЧ ШҮҮ. НӨХРИЙНХӨӨ АРААС ХУТГА ШААДАГ НЬ ЛОГИЙН ЦОГИЙН ГЭМ БИШ ЗАН.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (66.87.76.42)
    Jinhene kommunist hun shuu dee.buruutgamaargui yum.ehk oronch humuus chin harin kommunist nertei yum bishuu.jaahan daranguilaliin sistemtei gej oilgoj boloh ch duulgavargui duraaraa humuust taarna doo.
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.123.225)
    Хөөрхий зориуд ийм балай юм бичих юм.Цог бол харин ч нуруутай хүн дээ
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
    • ЛОГИЙН ЦОГ БОЛ ХОГИЙН ЦОГ УРВАГЧ ЦОГ СЭРЭМЖЛЖХ ХЭРЭГТЭЙ ЦОГООС.
      2014 оны 11 сарын 08
    • ЛОГИЙН ЦОГ БОЛ ХОГИЙН ЦОГ УРВАГЧ ЦОГ СЭРЭМЖЛЖХ ХЭРЭГТЭЙ ЦОГООС.
      2014 оны 11 сарын 08
    • ЛОГИЙН ЦОГ БОЛ ХОГИЙН ЦОГ УРВАГЧ ЦОГ СЭРЭМЖЛЖХ ХЭРЭГТЭЙ ЦОГООС.
      2014 оны 11 сарын 08
  • Зочин (202.179.20.222)
    Урвагчийн бүх шинж бүхнийг нь өөртөө шингээсэн хүн гэвэл. Цогиййгл хэлнэ дээ. Ийм хогийн этгээдийг төрөөс зайлуулах нь зөв
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.122.189)
    Их шударга хун гэдгийг монголчууд мэднэ. Улс оронд их хэрэгтэй хун дэ
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
    • ЦОГ БОЛ ХҮНИЙ ИТГЭЛИЙГ ОЛООД ДАРАА НЬ АРААС НЬ ХУТГА ШААДАГ ЗАНТАЙ ХҮН.
      2014 оны 11 сарын 08
  • zochin (103.229.120.15)
    ene ch ygaasaa hogin nobsh l doo uumerhuu yumnuud ih hurald bhr yaj ch uudtei bhvdee
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.121.219)
    Монголчууд л болсон хойно дээшээ гарах сураг гарангуут мууг нь санадаг. Бид чинь яасан улс вэ? Ингээд л бие биеэ муулаад байвал өөгүй өндөг шиг олохол хэцүү шүү дээ. Нийтийн жишгээр амьдрахаар угаасаа намагт унадаг шүү дээ. Өөрөөр сэтгэвэл алуулна. Гарц үгүй хорвоо
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.233.174)
    hog
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
    • ЛОГИЙН ЦОГ БИШ ХОГИЙН ЦОГ БАЙХГҮЙ ЮУ ДАА
      2014 оны 11 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    6 цаг 8 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    7 цаг 11 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 19 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    8 цаг 2 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК