Ардчилсан намын ҮЗХ-ны хурал үргэлжилж байгаа энэ үед шүүмжлэлд өртөөд байгаа найман гишүүнээс зөвхөн нэгийг нь буюу Р.Бурмааг хөөхөөр санал хураалт нууцаар явуулах гэж байгааг бид мэдээлсэн. Тэгвэл дахин нэг шинэ мэдээлэл ирлээ. Тодруулбал, ҮЗХ-ны гишүүд энэ удаагийн хуралдаанаар намын даргын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэг дээр санал нэгджээ.
Санал хураалт явуулахад ҮЗХ-ны хуралд сууж буй 174 гишүүний дийлэнх нь Намын даргын асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн гэнэ. Тиймээс Н.Алтанхуягийн асуудлыг УИХ-аараа хэлэлцэх аж.
Д.Дуулим




















































Сэтгэгдэл (2)