Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүрэн эрхээ дуустал нь ажиллаж чадаагүй Ерөнхий сайдууд

2014-11-09
0
ЖИРГЭХ
    Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн өдрөөс хойш 24 жилийг ардаа үджээ.
             Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэн өдрөөс хойш 24 жилийг ардаа үджээ. Товчоор хэлбэл ардчилал хүний эрхийг баталгаажуулаад чамгүй он жилүүдийг илээсэн байна. Бид 20 гаруй жилийн хугацаанд нийтдээ парламентийн зургаан удаагийн сонгуульд оролцсон байна. Сүүлийн 24 жилийн дотор ОХУ засгаа нийтдээ дөрвөн удаа сольсон байдаг бол БНХАУ ердөө гуравхан удаа тарааж байжээ. Харин манайх 24 жилд 12 удаа засгаа сольж чадлаа. Энэ байдал цаашдаа ч үргэлжлэхгүй гэх газаргүй. Тэгвэл энэ хугацаанд 12 хүн засгийн жолоог атгаж байжээ. Хамгийн сүүлийн эрхэм нь АН –ын дарга Н.Алтанхуяг бөгөөд түүнийг ангийн нөхөд нь үүрэгт ажлаа тааруу гүйцэтгэлээ хэмээн Ерөнхий сайдын ажлаас нь чөлөөллөө. Гэхдээ тэр бол хамгийн удаан ажилласан нь. Н.Алтанхуягийн хувьд огцруулах асуудлыг нь өнгөрсөн хаврын чуулганаас эхлээд сөрөг хүчин цухалжуулж байж сая нэг биелэлээ олсон юм. Ингээд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас гадна хэн хэний тэргүүлсэн Засгийн газар цагаас эрт тарж байсныг сонирхуулъя. Засгаа унагуулах гашуун түүхийг хамгийн их амссан нь Ардчилсан нам гэлтэй.

Наранцацралт1.Мэндсайханы Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар 1996 - 1998 он

                 Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс нэг хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд тухайн үеийн МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй боллоо. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авав. Үлдсэн нэг суудлыг МУНН–ын төлөөлөл болох Очирбатын Дашбалбар агсан эзэлжээ. Ингээд засаг байгуулах эрх нь бүрдсэн “Ардчилсан Холбоо” эвсэл тухай үедээ шаггүй улстөрч гэж нэрлэгдээд байсан М.Энхсайханаа Монголын 19 дэх Ерөнхий сайдын сэнтийд залсан юм. М.Энхсайханы Засгийн газрыг хоёр жилийн дараа буюу 1998 оны дөрөвдүгээр сарын 23 –ны өдөр огцрууллаа. Огцруулах болсон хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт олонх болсон намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой. Хоёрдугаарт эвсэл доторх таагүй уур амьсгал байсан гэдэг.

2. Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар 1998 – 1999 он1810607dab46874boriginal

             М.Энхсайханаар тэргүүлүүлсэн засгаа тараасны дараагаар “Ардчилсан холбоо” эвсэл ардчилалын анхдагчуудын нэг Ц.Элбэгдоржийг шинэ сайдаараа томиллоо. Дөнгөж 35 насандаа гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон Ц.Элбэгдоржийг хамгийн залуу Ерөнхий сайд гэдэг нэр дагаж байв. Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Ц.Элбэгдорж эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх амин чухал алхмууд хийсэн бөгөөд Монгол улсын нээлттэй гадаад бодлогыг тууштай үргэлжлүүлсэн. Үүнээс гадна хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг санаачлан УИХ –иар батлуулсан. Тус хууль дээр тулгуурлан батлагдсан дараагийн хуулиар улсын мэдлийн өдөр тутмын сонингууд болох "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинуудад тавьдаг төрийн шууд хяналтыг эцэс болгосон түүхтэй. Харамсалтай нь түүнийг 1999 оны 12 дугаар сарын 9 –ний өдөр бас л огцруулжээ. Ингээд найман сарын дараа гүйцэтгэх засгийн тэргүүн дахин солигдох боллоо.

Наранцацралт3. Жанлавын Наранцацралтын тэргүүлсэн Засгийн газар1998 – 1999 он

           Дөрвөн жил хугацаанд болсон гурав дахь халаа солио. “Ардчилсан холбоо” эвсэл гүйцэтгэх засгийн тэргүүнээ гурван ч удаа солилоо. Ж.Наранцацралт нь Ц.Элбэгдоржоос ажлаа хүлээж аваад ердөө долоохон сарын дараа тамга тэмдэгээ хүлээлгэж өгөв. Огцрууулах болсон шалтгаан нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой захидлын асуудал юм. Түүнийг ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид Эрдэнэт үйлдвэрийг худалдаж авах саналыг тавьсан нууц захилдал явуулсан хэргээр цагаас нь эрт огцруулсан.

4. Ринчиннямын Амаржаргалын тэргүүлсэн Засгийн газар 1999 – 2000 онбөыйө

          Эрх баригчид дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүнээ дөрөв дэх удаагаа солилоо. Энэ удаад Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайд болжээ. Өмнөх жил нь сайд болох гэж оролдоод УИХ –иас дэмжлэх аваагүй Р.Амаржаргал гишүүн тухайн үеийн “Хөл хөдөлгөөнтэй” гүйцэтгэх засаглалын хаалтыг арай гэж тавьлаа. Энэ удаад түүнийг огцруулах гэж хэн нэгэн оролдсонгүй. Жам ёсоороо сонгуульд ялагдсан билээ.


Наранцацралт5. Ц.Элбэгдоржийн /хоёр дахь удаагаа/тэргүүлсэн засгийн газар 2004 – 2006 он

             Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаан жилийн дараа дахин Засгийн газрыг тэргүүллээ. Түүхэнд гүйцэтгэх засгийн тэргүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан хоёр дахь тохиолдол болов. Урдын тохиолдол нь Анандын Амар юм. Тухайн үеийн сонгуульд нэр бүхий намууд хамтарч оролцоод ялалт байгуулсан. Энэ нь улс төрийн хоёр том өрсөлдөгчид  болох МАХН, Ардчилсан намуудын эвсэл сонгуульд тэнцүү суудал авсаны дараа байгуулагдсан засаг байлаа. Энэ засаг мөн л хуучны адилаар хугацаанаасаа өмнө 2006 оны нэгдүгээр сарын 13 –нд тарсан юм. Түүнийг огцруулах тухай тогтоолын төслийг М.Энхболд Ерөнхий сайдын албан өрөөнд орж танилцуулахад Ц.Элбэгдорж “Бид олуулаа болоод эргэж ирэх болно” гэсэн алдарт үгээ хэлж байсан санагдаж байна. 

6. М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар 2006 – 2007 он5531fec22d8e4ffeoriginal

               Засаг огцруулах санаачлага нь амжилттай болсон М.Энхболд төд удалгүй “Эв нэгдэл” –ийн Засгийн газрын тэргүүнээр ажиллалаа. Ингэхдээ их хуралд тэнцүү суудал авсан “Эх Орон Ардчилал” эвсэлээс АН –ыг сугалж үлдээгээд бусад намуудын төлөөлийг ашиглан засгаа тохинуулсан юм. Ардчилсан нам сонгуульд хамтарч оролцсон бусад намууддаа “далаараа тавиуллаа”. Төд удалгүй тухайн үеийн МАХН дотор эрх мэдлийн халаа сэлгээ явагдаж 2007 оны 11 дүгээр сарын 22 –нд С.Баярыг намын дарга болгосон юм. Мэдээж эрх баригч намын дарга Ерөнхий сайд байдаг ёсоор М.Энхболд нь С.Баярт суудлаа тавьж өглөө.

Наранцацралт7. С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 2007 – 2009 он

              С.Баяр засгийн тэргүүлэх хоёр жилийн хугацаандаа “Оюутолгойн” гэрээнээс авахуулад “Атарын III” гээд олон хэрэгтэй зүйлсийг хийж амжуулсан нэгэн. Үүнийг хүмүүс сайн муугаар янз бүрээр ярьж, тайлбарладаг. 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ түүнийг 2008 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа оролцсон гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын ерөнхий сайдаар дахин томилсон. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр Ардчилсан Намтай хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргасан нь нийгэмд сөрөг хүчний дуу хоолой байхгүй болох нь гэсэн яриаг дэгдээж байлаа. Түүний ажлаа хүлээлгэн өгөх болсон шалтгаан нь урд өмнөх тохиолдлуудаас өөр байдаг. С.Баяр нь элэгний өвчтэй учраас үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг 2009 оны 10 дугаар сарын 28-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ба үүрэг гүйцэтгэгчээр үлдэлгүй, тэргүүн шадар сайд Норовын Алтанхуягийг үүрэг гүйцэтгэгчээр үлдээсэн. Харин маргааш нь буюу 2009 оны 10 дугаар сарын 29 –ний өдөр Сү.Батболд Ерөнхий сайдын албанд томилогдлоо. Сү.Батболд тухайн үеийн засгийн бүтэц бүрэлдэхүүнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр ажлаа үргэлжлүүлсэн боловч төд удалгүй АН гүйцэтгэх засгаас гарсан учраас эзгүйдсэн сайдын суудалд өөрийн намын гишүүдээс томилож ажилсан байдаг.

8. Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэлчлэлийн Засгийн газар” 2012 – 2014 онНаранцацралт

             Ерөнхий сайдын суудлаасаа цагаасаа эрт “мултарсан” хамгийн сүүлийн буюу долоо дахь тохиолдол бол АН –ын дарга Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” гэх тодотголтой засгийн газар байлаа. Түүнийг огцруулах саналыгМАН хоёр жилийн дотор хоёр дахь удаагаа тавьсаны эцэстбайнгын хороод болон УИХ –иас огцруулах шийдвэр гаргуулж чадлаа.  Түүнийг огцруулах болсон гол шалтгаанаа сөрөг хүчнийхэн “Эдийн засгийг хямралд оруулсан, гадаадаас олон саяын зээл тусламж авсан, бонд гаргаж Монгол Улсыг өрөнд оруулсан, Гадны хөрөнгө оруулагчдыг их хэмжээгээр алдсан, Төрийн албыг төрлийн алба болгосон, хамаатан садан болон тойрон хүрээлэгчид Монгол Улсад онц их хэмжээний хохирол авч ирлээ” гэх олон шалтгаанаар Шинэчлэлийн засгийн газрыг тараалаа. Мөн АН –ынхан үеийн үед гаргадаг зангаа гаргаж “Мөр зэрэгцсэн” андууд нь Н.Алтанхуягийг огцруулах кнопыг дарсан юм. Зарим нь ч бүр чуулгандаа суухгүйгээр “бултав”. Ингээд сөрөг хүчний болон эсэргүүцэгчдийнхээ эсрэг хамгийн их мятрашгүй тэмцэж ирсэн Н.Алтанхуяг суудлаасаа бууж тамга тэмдэгээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Шадар сайд Д.Тэрбишдагвад хүлээлгэн өгсөнөөр сүүлийн хэдэн сарын турш өрнөсөн улс төрийн томоохон үйл явц дуусгавар боллоо.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin zailaach (103.229.123.191)
    zailaachee chi8 ichihgvi bnu
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • hamgiin hamgiin aim (188.64.247.13)
    hamgiin aimaar ni . tonuul deeerem hulgai ardiig namnaj hvn alsan bayr . hariutsalga ylaas multrahiin tuld tonsonoo bvgdiij amerikruu shiljvvlj dvrven zailahiin tuld uvchin yrij semhen zugtaj unuudur ner tsever yum shig maadain ulin dongdoj bgaaa ni aimshigtai . anhaar . ard tvmeen
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.101)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална МАН зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    9 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    14 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    29 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    38 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    46 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    56 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    13 цаг 43 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    14 цаг 5 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    18 цаг 0 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    19 цаг 11 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    19 цаг 26 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    19 цаг 29 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    20 цаг 9 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    21 цаг 44 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    23 цаг 58 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК