АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан. Хуралдааныг Э.Бат-Үүл, Д.Бадарсан, Д.Баттулга нар удирдсан юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хуралдааны удирдагч нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Э.Бат-Үүл ярихдаа "Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар нийт гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал хоёрдугаарт хяналтын хорооны тогтоолын талаар, гуравдугаарт Ерөнхий сайдыг сонгох асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцаж санаа бодлоо хуваалцаж зохих шийдвэрүүдийг гаргасан" гэв.
Мөн яг нэг сарын дараа буюу 12 дугаар сарын 10-ны өдөр намын их хурлыг хуралдуулж намын даргыг өөрчлөх эсэх болон дүрмийн бусад асуудлыг хэлэлцэхээр болсон гэв.




















































