Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэн юу хэлэв: АН-ын ҮЗХ-ны хаалттай хурлын нууц проткол

2014-11-11
0
ЖИРГЭХ
Ардчилсан намын ээлжит бус ҮЗХ өнгөрсөн баасан гарагаас эхлэн хоёр өдрийн турш хаалттай хуралдаж үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.
               Ардчилсан намын ээлжит бус ҮЗХ өнгөрсөн баасан гарагаас эхлэн хоёр өдрийн турш хаалттай хуралдаж үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм. Тэрхүү хурлын үйл явц хэвлэл мэдээллийнхэнээс хол хөндий байсан төдийгүй Төрийн ордон руу үдшийн 18 цагаас хойш ҮЗХ -ны гишүүдээс өөр нэг ч гадны хүнийг оруулахгүй байсан. Хаалга үүдээ цоожилж, сандал ширээгээр дарж аваад өндөржүүлсэн хамгаалт дор ҮЗХ -г хуралдуулсан юм. Хоёр өдрийн турш чуулсан Ардчилсан намын эрх барих дээд байгууллага ҮЗХ –ны хурал дээр АН -ын гишүүд, лидерүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлж хатуухан илэрхийлж байлаа. Хаалттай, нууц байдалд өрнөсөн ҮЗХ –ны хурлын нууц проткол буюу ҮЗХ –ны гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. Тэд үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар ингэж өгүүлжээ.

Хэн юу хэлэв

батчимэг эгчМ.БАТЧИМЭГ: Намын дүрмийн хүрээнд 15 хүнд хариуцлага тооцох асуудал ярих буруу. Намын эв нэгдлийн тухай, ёс зүйтэй байх тухай санал асуулга явуулбал хүлээн зөвшөөрнө. Угаасаа намын дарга, удирдлагаасаа эхлээд намын дүрмээ уландаа гишгэсээр ирсэн. Дүрмийн бус нам болоод хоёр жил болж байна. Бүгд болохоо байсан хойно нь бид ярилцаж байна. ХЕХ яаж дүрмийн бус шийдвэр гаргасныг ярьсан. Дүрмийг алагчилж хэрэглэж болохгүй. Хэрэгтэй үедээ намын дарга, намын удирдлага дүрмээ хэрэглээд хэрэггүй үед нь далд хийж болохгүй. Дүрмээ биелүүлж яваагүй учраас манай намд дотоод ардчилал үгүй болж, ийм олон асуудал бугшсан. 15 гишүүнээ урвагч, Түгжил гээд янз бүрээр хэлж байна. Би хувьдаа сарын өмнө бүлгийн хурал дээр намын даргын өөдөөс харж байгаад хамгаалах сэтгэл зүрх, итгэл үнэмшил алга гэдгээ хэлсэн. Өнгөрсөн хоёр жилийн турш асуудал яаж явж ирэв. "Давхар дээл" тайлах асуудпыг ямар муйхраар шийдэв. Засгийн газрын бүтцийн асуудлыг яаж шийдпээ. МАХН-тай гэрээ байгуулахдаа яав. Хэдийд нь нам байгаад, хэзээд нь нам байдаггүй юм. Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын өр тавиад түүнийгээ цемент, шавар болгоод булчихсан. Хоёр жилийн дараа яаж төлөх төлөвлөгөө байхгүй. Монгол Улс үүнээс цааш явж болохгүй юм байна. Монгол Улсын уналт, АН-ын уналтыг зогсоохын төлөө санал өгсөн гэж бодож байгаа. 15 хүнтэй хариуцлага яриад намайг хасна гэвэл болно Намьн дүрмээ эргэн харж, дүрмийн хороо байгуулах цаг болж. ХЕХ маргаан таслах байгууллага. Дотоод ардчилал бол эх захгүй хэрүүл хийж, дуртай үйлдлээ хийхийг хэлдэггүй. Дүрмээ дагаад явсан бол ийм байдалд хүрэхгүй байсан юм.

алтанхуягН.АЛТАНХУЯГ: Энэ зургаан жилийн хугацаанд нэг ч гэсэн гишүүн хасчихгүй явах юмсан гэж бодож байсан. 1996-2000 онд баахан хүн хасч хөөгөөд үр дүн муутай байсан. Тэгэхдээ хэмжээ хэтэрнэ гэж байдаг юм байна. Эмх замбараа, дүрэм, хууль гажууддаг юм байна. ХЕХ өмнө нь өөр бусад гишүүний асуудал оруулж ирэхэд хэрүүлээр яах вэ гээд хаяж байсан юм. Зөвхөн энэ асуудпаар ҮЗХ-г хуралдуулж өгөөч гэж надад асуудал тавьж байсан удаатай. ҮЗХ-г хуралдуулахаар энэ асуудлыг оруулчих гээд байсан учраас зарим нэг удаад нь түдгэлзсэн юм. Тэгэхдээ энэ асуудлыг ярьж шийдэх цаг нь болсон. Алтанхуягт дургүй байж болно. Эсвэл Алтанхуяг буруу үйлдэл хийсэн байж болно. Тэр шийтгэлийг МАН -тай хамтарч өгдөггүй юм. Манай намын дүрмэнд өөрийн намын болон хамтарч байгуулсан Засгийн газраа огцруулсан нь тоггоогдсон тохиолдолд намаас хасна гэж бий. 2004 онд Амаржаргал, Одхүү, Санжмятав гурав бие дааж нэр дэвшихээр нь намаас хөөсөн. Сонгуулийн дараа хөөсөн гурван хүнээ буцааж намдаа авч олонхи болсон. Найм дээр нэмээд долоо гээд 15-ууланг нь хөөнө гэж хэн ч яриагүй. Харгалзах шийтгэлээ хүлээх ёстой.

Тэгэхээр тэр хүмүүс энд гарч ирээд уучлал гуйх хэрэгтэй. Дараачийн удаа 20 хүн болоод явчихна. Тиймээс ярих ёстой асуудал. Сүүлдээ намайг ялласан хурал болох гээд байна. Хүн нэг удаа алдаж болно, ойлгоно. 100 удаа алдаа хийнэ гэж юу гэсэн үг юм. Долоон гишүүн ороогүй нь шалтгаантай байх. Гэхдээ эхлээд кноп дараад үлдчих. Алтанхуяг амцд үлдэх гээд байгаадаа биш. АН- ын Засаг бүрэн бүтэн үлдэг. Дараа нь надад дутагдал байгаа бол Их хурлыг чинь зарлаад, намын даргыг чинь өгөөд, Ерөнхий сайдыг чинь өгчихье. Бүтэн аваад яв л гэж олон удаа гуйсан. "Давхар дээл"-ийн асуудалд манайхан мундаг байж чадсан. Яахаараа АН "давхар дээл"-тэй байж болдоггүй юм. "Давхар дээл"- ээс болж маш их хямрал болсон. МАН-ын үндэслэлээр АН-ын Засгийн газраа өгчихөж болдоггүй юм. Бүтцийн өөрчлөлтөөр яагаад буруутгаад байгаа юм бэ. Хавар бол юун ҮЗХ манатай гурван сайдыг огцруулахаар оруулаад ирсэн байсан. Найман хүн хөөгөөд цөөнх болоод яах юм бэ. Аль аль талдаа гэм зэмээ ярилцъя.

бат-үүлЭ.БАТ-ҮҮЛ: Хийсэн хэргийн гараа нь Алтанхуягийнх. Хийсэн хэргийн үр дагавар нь найман хүн. Ийм байж болохгүй. Хот дээр ажил сайхан байх тусам Засгийн газар хот дээр мөн ч их зүйл хийлээ гээд байдаг. МАН, Аптанхуяг хоёр л ингэж яриад байдаг. Үе үеийн Засгийн газар ингэж явсан шүү дээ. Би Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. Би Ерөнхий сайдад өрсөлдөхгүй. Би метроныхоо түлхүүрийг гардуулж өгнө гэж Алтанхуягт хэлж байсан. Хамгийн сүүлд нийслэлийг цалин тавьдаг данс болгож байгаа юм. Яаж байгаа юм бэ. Хэзээ ч би Ардын намтай нийлж яваагүй шүү. Аптанхуяг, Ардын намын хоёрын над руу дайрч байгаа нь ижил байгаа шүү.

Энэ бол ҮЗХ-ны хурал дээр АН-ынхны хэлсэн үг. Бямба гарагийг дуусгаж, ням гарагийн 02:00 цаг хүртэл тэд маргалдсаны эцэст ХЕХ- ны гаргасан найман гишүүнээ намаас хөөх шийдвэрийг хэлэлцэх үү гэхэд хэн нь ч ямар ч санал өгөөгуй байна. Харин МАХН-тай хийсэн гэрээг ҮЗХ хүчингүй хэмээн үзэж АН- ын Их хуралд намын дарга, Ерөнхий сайдын асуудал үлдлээ. Дараагийн ҮЗХ-ны хурлыг арванхоёрдугаар сарын 8-нд болох Их хурлын өмнө хуралдуулахаар болов. Ерөнхий сайдыг огцруулах энэ сарын 5-ны өдрийн орой гэнэт хуралдаж, дээрх найман гишуүнд мэдэгдэлгүй хэлэлцсэн талаар нь ч багагүй маргалдсан байна.

Ямартай ч, хэрүүл, маргаан, мэтгэлцээн дунд ҮЗХ-ны 170 гаруй гишүүн хоёр өдрийг өнгөрүүлсний эцэст асуудлаа ярилцаж байх ёстой гэдэгт санал нэгдэн, намын Их хурлаа товлож, Үндсэн дүрэмдээ гар хүрэхээс өөр аргагүй болж хуучирсан гээд цаашдаа ямархуу байдлаар ажиллах зэрэг олон асуудалд ойлголцсон байна. Ихэнх гишүүд нь саналаа илэрхийлж, дотоод ардчилал нь бөхөөгүй гэдгээ баталгаажуулав.

АН-ын дүрмийг өөрчлөх хэрэгтэй гэж ээ.

Х.Баттулга сайд гурил үйлдвэрлэгчидтэй уулзана_500x500Х.БАТТУЛГА: Яагаад энэ хүмүүс УИХ-ын чуулгандаа ирээгүйг нь бодоод үзээч. Тэр хүмүүст мөнге өгөөд Алтанхуягийг огцруулъя гэсэн юм байхгүй. Үзэл бодлын, маш олон зөрчилдөөний дараагаас бид эцсийн шийдвэр гаргаж байгаа нь энэ. Өнеөдөр хэн энэ намыг ийм болгосоныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Намын дарга Сангийн сайд, Шадар сайд, Ерөнхий сайд байсан хүн. Тэгэхээр эхлээд яагаад ийм нөхцөл байдал үүсэв гэдгээ ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол буруу зөрүү ойлголцсон зүйл болно. Яагаад засгаас гарсан бэ гэвэл сонгуулиар ярьсан бүхэн бүтдэггүй. Ажилгүйдэл буураагүй, иргэдийн амьдрал ахуй хүнд байна. МоАХ -ныхон яагаад ийм болов гээд дандаа асуудаг. Монгол Улс хөгжихгүй байх зүйлийг Алтангадасынхан хийдэг. Энэ бүтцээс гарахгүй бол цаашаа явахгүй. Намын дарга чинь зургаан жил болсон байхад юун Хяналтын ерөнхий хорооны хурал вэ.



бат-үүлЭ.БАТ-ҮҮЛ: Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэдэг заалт орсон. МАХН хууль эрхзүйн хүрээнд асуудал тавих юм бол манай намын асуудал биш болчих гээд байгаа юм. Цуцалсан гэж ҮЗХ нотлоод хуулийн барыдаанаас гарах хэрэгтэй. Энэ намыг өдий зэрэгтэй явуулах миний зүтгэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй шүү. Нөхдөө шоронд ороход, нөхдөө хэцүү байдалд ороход хамгаалж байсан. Аравуулхнаа зогсож байсан явдал ч бий шүү. Энэ улс орны өнцөг булан бүрт очиж байсан юм. Та нар битгий зодолдооч ээ гэж би л хэлдэг байсан юм шүү. Би Ерөнхийлөгч болно гэж ердөө ч боддоггүй. Би Ерөнхий сайд болно гэж ердөө ч боддоггүй. Би намын дарга болно гэж ерөөсөө ч бодоогуй. Бат- Үүл л хорон үйл ажиллагаа явуулж байна гэх юм. Та нар бүгдээрээ нүдээрээ харсан шүү дээ. Энхбаяр Алтанхуяг хоёр гарын үог зураад хүчин төгөлдөр гэрээ байгуулсан тухайгаа зарласан. Эсвэл би өөр зүйл харсан юм уу.

Маргааш нь л хэвлэлийн бага хурал хийгээд хэлсэн. Тэгэхэд олон хүн ямар зүйл заалттай гэрээ байгуулсныг нь ч мэдээгүй байсан юм. Бид энэ асуудлыг хагалж гарах ёстой. Нөгөө нам гэрээг шүүхэд өгөхөд Баярцогт ҮЗХ батлаагүй юм аа гэдэг тайлбараа хэлээд зогсох юм уу. Тэгэхээр шүүх намын дарга нь намаа төлөөлнө гэж дураараа мушгина шүү дээ.

З.ЭнхболдЗ.ЭНХБОЛД: Бид хамгийн олон суудал авсан учраас бусадтайгаа зөвшилцөөд нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг таван хоногийн дотор УИХ-д оруулна. Огцорсон өдрөөс хойш 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг баталсан байх ёстой. Энэ хурлаас Ерөнхий сайдын нэрийг гаргасан байх ёстой юм. Манайхаас дэвшүүлсэн хүн бидэнтэй эвсэл болсон намд таалагдахгүй бол дараагийн варент руу орж дундаасаа нэр дэвшүүлэх болно. Тэгэхээр бидэнд одоогоор боломж байгаа учир ҮЗХ -гоор нэр дэвшүүлэх хүнээ гаргах хэрэггэй. Төсөв ирэх баасан гарагт батлагдах ёстой. Тэрнээс өмнө Ерөнхий сайдаа батлуулж чадахгүй бол төсөв батлагдсаны дараанаас тодотгол хийх гэж дахиад 15 хоног болно. Тэгэхээр аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөв батлагдахгүй. Ингэснээр нэгдүгээр сард цалин тавих тухай асуудал хөндөгдөнө. Ийм цаг хугацааны зүйлүүд бий учраас ҮЗХ одоо л бүгдийг шийдэх ёстой. Би албан ёсоор АН-ын бүлгийн 35 гишүүнээс 33-ынх нь нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлье. Би болон сая огцорсон Ерөнхий сайд нэрээ дэвшүүлэхгүй байх гэж найдаж байна. Тэгээд хамгийн олон санал авсан хүнийг АН-ын бүлэг цааш нь дэмжээд явчихъя.

 
алтанхуягН.АЛТАНХУЯГ: Энэ гэрээ эцэслэж батлагдаагүй. Гүйцэтгэх зөвлөл шийдвэрээ гаргасан. Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр чинь хэрэгжээгүй. Ажлын хэсэг гаргаад гэрээгээ шинэчлээд ҮЗХ-гоор эцэслэн батлуулах ёстой. Тэгэхээр знэ асуудлыг хэлэлцэхгүй гээд санал хураах хэрэгтэй.

Харин энэ гэрээний талаар ҮЗХ-ны цөөнгүй гишүүн хүлээн зевшөөрөхгүй гэдгээ болгоод өерчилчихөв. ХЕХ тогтоол биш дүгнэлт гаргадаг дүрэмтэй. Энэ найман хүнийг хассанаар улс төрийн уршгийг нь тооцож үзсэн үү. 35 гишүүнээс наймыг нь хасах гэж байгааг тооцож шийдвэрээ гаргасан уу. ХЕХ Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай адил зарчмаар маргаан үүсгэж хэлэлцүүлэх байдлаар явдаг. Нэр бүхий найман гишүүнийг дуудаж уулзсан уу. Тайлбар авсан уу. Дүрмээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрчих юм бол ҮЗХ энэ дүгнэлтийг хэлэлцэх шаардлагагуй болно.

бат-үүл хөөрхөнөөөЭ.БАТ-ҮҮЛ: Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэдэг заалт орсон. МАХН хууль эрхзүйн хүрээнд асуудал тавих юм бол манай намын асуудал биш болчих гээд байгаа юм. Цуцалсан гэж ҮЗХ нотлоод хуулийн барьцаанаас гарах хэрэгтэй. Энэ намыг өдий зэрэгтэй явуулах миний зүтгэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй шүү. Нөхдөө шоронд ороход, нөхдөө хэцүү байдалд ороход хамгаалж байсан. Аравуулхнаа зогсож байсан явдал ч бий шүү. Энэ улс орны өнцөг булан бүрт очиж байсан юм. Та нар битгий зодолдооч ээ гэж би л хэлдэг байсан юм шүү. Би Ерөнхийлөгч болно гэж ердөө ч боддоггүй. Би Ерөнхий сайд болно гэж ердөө ч боддоггүй. Би намын дарга болно гэж ерөөсөө ч бодоогуй. Э.Бат- Үүл л хорон үйл ажиллагаа явуулж байна гэх юм. Та нар бүгдээрээ нүдээрээ харсан шүү дээ. Энхбаяр Алтанхуяг хоёр гарын үог зураад хүчин төгөлдер гэрээ байгуулсан тухайгаа зарласан. Эсвэл би өөр зүйл харсан юм уу.

Маргааш нь л хэвлэли Тэгэхэд олон хүн ямар зүйл заалттай гэрээ байгуулсныг нь ч мэдээгүй байсан юм. Бид энэ асуудлыг хагалж гарах ёстой. Нөгөө нам гэрээг шүүхэд өгөхөд Баярцогт ҮЗХ батлаагүй юм аа гэдэг тайлбараа хэлээд зогсох юм уу. Тэгэхээр шүүх намын дарга нь намаа төлөөлнө гэж дураараа мушгина шүү дээ. Хяналтын ерөнхий    хороо    гурав хоногийн өмнөөс мэдэгдээд хурлаа хийдэг. Энэ хүмүүстээ хэзээ хэлсэн бэ. ХЕХ-ны тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болно гэж байна. ХЁХ-ны    дүгнэлт дүрмээ зөрчсөн. Тэгвэл энэ асуудлыг хэлэлцэхгүй.

910a63a839937b71originalС.ЭРДЭНЭ: ХЕХ эрхзүйн чадамжтай юу. Дүрмийн зерчлөө хэзээ арилгаад эрх зүйн чадамжтай болсон юм бэ. Есөн хүнээс 2/3-оор хүчин төгөлдөр болох ёстой байтал таван хүний нэр дурдлаа. Тэгэхээр есөн гишүүний зургэа нь хуралд оролцсоноор дүгнэлт хүчин төгөлдөр болох ёстой. ХЕХ миний санахад тогтоол гаргасан байсан. Тэрийгээ хэзээ дүгнэлт болгоод өөрчилчихөв. ХЕХ тогтоол биш дүгнэлт гаргадаг дүрэмтэй. Энэ найман хүнийг хассанаар улс төрийн уршгийг нь тооцож үзсэн үү. 35 гишүүнээс наймыг нь хасах гэж байгааг тооцож шийдвэрээ гаргасан уу. ХЕХ Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай адил зарчмаар маргаан үүсгэж хэлэлцүүлэх байдлаар явдаг. Нэр бүхий найман гишүүнийг дуудаж уулзсан уу. Тайлбар авсан уу. Дүрмээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрчих юм бол ҮЗХ энэ дүгнэлтийг хэлэлцэх шаардлагагүй болно.
баттулга
Х.БАТТУЛГА:    Хэлэлцээд хөөгдчихье. Тэгээд дараа нь энэ бүхнийг ярих эрхтэй болно. Тэгэхгүй бол намаа муулсан болох гээд байна. Дэнзэн нь энд сууж байна. Энэ ёс зүй юм уу. Энэ Байгаль чинь даалгавар авчихсан хүн. Яагаад ийм байдалд хүрснээ ярьж, ойлгуулах хэрэгтэй. Албан тушаал дээр тогтдог Засгийн газар байгуулмааргүй байна. Үнэхээр явахаа байгаад л ийм байдал үүссэн гэдгийг хэн хэн нь ойлгох хэрэгтэй.

эрдэнэээС.ЭРДЭНЭ: Байгаль дарга аа, та дүрмээ биелүүлдэг шударга хүн юм байна. Нэгэнт хөөх шийдвэр гарчихсан юм бол энэ 15 хүнийг бүгдийг нь намаас хөөгөөд арга хэмжээгээ ав. Бид тэнэг хүмүүс биш. Би Бат-Үүлтэй хамт тракторын тэмцэл хийгээд явж байсан юм. 1989 онд Сүхбаатарын талбай дээр өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлаад явж байлаа. Өнөөдрийн энэ цагаан гартнууд шиг гоё сайхан юм ярьж яваагүй шүү. Ямар ч хариуцлага хүлээхэд би бэлэн байна. Угаасаа ухамсартай үйлдэл хийсэн юм. Тийм учраас хуралд ирээгүй юм. Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд, Монгол Улсын иргэний хувьд юунд оролцох, оролцохгүй нь миний эрхийн асуудал. Энэ надад Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хэрвээ эрхээ эдэлсний төлөө ял хүлээх шаардлагатай юм бол би бэлэн байна.
бурмаа
Р.БУРМАА: Гурав дахь удаа Байгаль дарга тэргүүтэй ХЕХ надад шийтгэл ногдуулж байна. Эхлээд Дорнодын намын дарга болоход баахан хүмүүс өргөдөл өгөөд шийтгэл нодуулсан. Тэгээд өргөдөл гомдлыг үзье гэтэл үгүй гээд шүүхээр дамжуулаад харсан. Гэтэл дандаа хуурамч баримтууд бүрдүүлсэн байсан. Тэгээд Байгаль би намыг телөелех хүн биш гэхээр нь" намын даргатайгаа шүүхдэх болоод больсон. Дараа нь "дан, давхар дээл"-ийн асуудлаар. Одоо гурав дахиа хөөгдөж байна. ХЕХ гурав хоногийн өмнө хэлэлцэх асуудлын мэдээлэл өгөх ёстой гэсэн заалт бий. Аливаа шүүх дээр очиход нэг хувийг өгдөг. Гэтэл 5-ны өдрийн 20 цагт таны асуудпыг ХЕХ хэлэлцэж байна хүрэлцэн ирнэ үү гэсэн мессэж ирсэн. Тэгээд эргээд залгахаар утсаа аваагүй. МАХН-тай гэрээ хийсэн намын даргын үйлдэл буруутай гэлээ. Тэгэхээр гишүүнийхээ дүрмийг зөрчсөн Алтанхуяг даргад ямар шийтгэл ногдуулах юм.

Уучлалт гуйх уу гэж Алтанхуяг дарга асууж байна. Уучлалт гуйхгүй. МАХН-ын даргатай 2024 оныг дуустал гэрээ байгуулсан нь АН-ыг Н.Энхбаярын өмнө үүрэг хүлээлгэсэн. Гэрээг цуцаллаа гэхэд нөгөө тал нөхөн олговор нэхнэ. Ийм үйлдэл гарчихаад байхад таслан зогсоохгүй байж болоогүй. Энэ үйлдлээ ухамсарлаад бүлэг дээрээ өөрөө уучлалт гуйх болов уу гэтэл үгүй гэсэн. Ямар ч хүн дараагийн дарга болоод хууль зөрчсөн үйлдэл гаргаад байвал би бас л зөрнө. Би хөөгдөхөд бэлэн байна. Дархлагдсан эрхийн ард нуугдлаа гэж байгаа бол үгүй. Би төрийн сүлдэнд тангараг өргөхдөө хуулийг дээдэлж ажиллахаар тангараг өргөсөндөө үнэнч байна. Намын эрх ашгийг дээрээ тавиад намын дарга юу дуртайгаа хийнэ гэж үзэж байгаа бол намайг хөө. Бусад гишүүнтэй хамт хөөхөөр тоонд нөлөөлөх гээд байвал бэлгэ тэмдэг болгоод намайг хөөчих. Битгий хэлэлцээч гэж гуйгаагүй. Тэрийг битгий гуйвуул.

амаржаргалР.АМАРЖАРГАЛ: Үнэхээр амьдрал сайхан болоод ийм шийдвэр гаргасан юм биш. Болохгүй болоод л, ярихгүй, хэлэхгүй, үйлдэл хийхгүй яах ч аргагүй болоод л хийсэн. Хэрвээ би андуураагүй бол элдэв янзын дутагдалтай эвлэрээд яв гэсэн үг намын дүрмэнд байдаггүй байх. Намын эрх ашигт үл нийцэх аливаа үйл ажиллагааг дэмжихгүй байх ёстой гэж дүрмийн заалт бий. Энийгээ баримтлаад явсан. Намаас том эрх ашиг байдаг. Сайн яривал АН бол миний өөрийн байгуулсан нам. Таван нам нэгдэж байгуулсан. Энэ намыг байгуулж байхад зарим нэг том удирдлага юу хийгээд сууж байсан бэ гэвэл наймаа хийгээд, албан тушаал өг гээд л сууж байсан. Яагаад иймэрхүү байдалд орчихов гэхээр үнэхээр дуу хоолой хүрэхгүй байна. Сонсохгүй байна. Ямар хүрээлэлд мэдээлэл явдаг юм мэдэхгүй. Сонсохгүй байгаа учраас үйлдэл хийж өөрийнхөө санаа бодлыг илэрхийлсэн юм. Намын ажлыг арай ч ингэж явуулдаггүй юм. Засгийн ажил өдөр хоног өнгөрөөсөн байдлаар яваад байсан. Сайханбилэгт хэвлэлээр дамжуулаад ингэж ажиллаж болохгүйг нь хэлж ч байсан. Өдөр хоног аргацаагаад яваад байхаар хүн итгэхээ байчихдаг юм байна. ҮЗХ-ны хурал дээр Улс төрийн илтгэл байх ёстой байсан юм. Бид мэргэжлийн, ур чадвартай, хариуцлага хүлээх чадвартай, хүчтэй засаг байгуулж чадаагүй. Гүйцэтгэх засаглалын хэмжээнд байж чадаагүй. Сахилга бат, хатуу хариуцлага, зохион байгуулалт байж УИХ-ын шийдвэрийг гүйцэтгэх засаг хариуцаж, хийх ёстой. Төрийн алба нь ч маш сул. Ийм л байдалтай яваад байна.

А.ГАНСҮХ:    Эс үйлдэл хийсэн долоон гишүүний нээлттэй асуудал үүсэх гээд байна. Энэ нь хожим улс төрийн шантааж болжгансүх үлдэх гээд байгаа. Тиймээс одоо нэг мөр бүгдийг нь шийдээд хаах хэрэгтэй. ХЕХ маргаан шийдвэрлэх дэгийн заалтаа бүхэлд нь зөрчсөн байна. Дэмжихгүй гээд шийдчихвэл маргаан эцэслэгдээд явна.









0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн ADITY баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.74)
    Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
    2026 оны 02 сарын 07 | Хариулах
  • Тэнэг (103.229.122.24)
    газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ байдаг энэ намын тэнэгүүд бөөн бөөнөөрөө байх юм
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.138)
    Burmaa er n honshoortoi yum aa tus tas uhaalag shudragaduu
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • ан-ын урваачдад хэлэх үггүй болтой шүү (103.229.123.213)
    "Давхар дээл" тайлах асуулдпыг ямар муйхраар шийдлээ гэж Батчимэг Алтанхуягтай тооцоо хийх гээд далимд нь намтайгаа цаашилвал улс орноо уруудах ажил амжуулчихаад түүндээ их сэтгэл хангалуун байгаа болтой АН-ынхан яасан улайрсан муухай нэгнээ буруутгахаараа гэр орноо хүртэл тас мартдаг муухай хүмүүс юм байна Нээх сүртэй ухаантай сайхан яриа хөөрөөтэй хүмүүс үнэнэдээ алга Жалга довын хэрүүл хийснэ арчаагүй хүмүүс вэ Явж явж Алтанхуяг нь арай нуруутай хараатай зүйл хэлдэг юм байна
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.42.102)
    Хахаха Дандаа ЖЕНКОГИЙН ахүмүүсийг үг эргүү женко нас бараасай
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочинФ (182.160.37.146)
    МАНАН-гаа байгуулаад 2016 хүргээд бушуухан зайлцагаа МАН,АН
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.229.123.132)
    АН-ыг хохь чинь гэж хэлье Алтанхуягаар яах гэж намаа удирдуулсан АН сүйрэлийг энэ тэнэг мулгуу нөхөр тавилаа нэр хүндийг унагаалаа одоо энэ хүнээс хор шар хууль бус зүйл л гарна АН улам ихээр хагардуулна одоо больё,,,
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.176.166)
    ОДОО Л АРДЧИЛАЛ ҮНЭРТЭЖ БАЙНА, УГ НЬ АРДЧИЛСАН НАМ НЭГ ИЙМЭРХҮҮ Л МЭТГЭЛЦЭХ ЁСТОЙ, ДААН Ч АЛТАНГАДАС ҮНЭХЭЭР ОЛОН ЖИЛ МӨНГӨНИЙ НАМ БОЛГОСОН ДОО, СҮҮЛДЭЭ БҮР ЭХ ОРНОО ЗАРАХААР ШИЙДСЭН
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.140.235)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (49.0.129.168)
    Эргүү дагзнууд худлаа бүлт бүлт авсан бна. Миеэ, Бадамжунайгийн гадна оочирлоод зогсож байсан гээ биз дээ
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
    48 мин
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    58 мин
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
    1 цаг 20 мин
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
    1 цаг 32 мин
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 32 мин
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
    16 цаг 23 мин
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
    16 цаг 51 мин
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
    19 цаг 48 мин
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
    19 цаг 52 мин
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
    21 цаг 39 мин
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
    21 цаг 54 мин
  • Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
    22 цаг 5 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ
    22 цаг 11 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
    22 цаг 14 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
    22 цаг 22 мин
  • “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
    22 цаг 27 мин
  • БГД-ийн ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч Зэвсэгт хүчний 311-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа
    22 цаг 36 мин
  • Танилц: 105 м² талбайд цөлжилтөөс сэргийлж буй төсөл
    22 цаг 41 мин
  • Баянгол дүүргийн шилдэг татвар төлөгч ААНБ, иргэнийг шалгарууллаа
    22 цаг 45 мин
  • Их Британид Хятадын талд Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүдийг тагнаж байсан хоёр этгээдэд ял онооно
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Душанбе их дуулга: Өнөөдөр зодоглох Монгол 5 жүдоч
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
24 баримт
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК