Парламентад суудалгүй намууд УИХ-ын намрын чуулганаар гурван хуулийг зэрэг батлах гэж байгааг эсэргүүцэж мэдэгдэл гаргахаар болжээ. Энэ нь улс төрийн намын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Газрын тухай хууль юм. Эрх баригчид үндэсний их эвсэлийн нэр дор ашиг сонирхлоо нэгтгэж хуульчлан батлуулах гэж байна тэд үзэж байгаа юм байна. Улс төрийн намын тухай хуулиар жижиг намуудыг татан буулгах, Эдийн засгийн өршөөлийн хуулиар өөрсдийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж улмаар эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх, Газрын тухай хуулиар Монгол улсын газрыг гадаадын иргэдэд урт хугацаагаар эзэмшүүлэх гэж байгаа нь тусгаар тогтнол, аюулгүй байдалд халтай болохыг мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдлийн томъёоллыг Ногоон нам боловсруулсан бөгөөд УИХ-ын даргад өнөөдөр хүргүүлэхээр болжээ.



















































