
Өдгөө “Түгжил”-үүд хэмээн цоллуулсан АН-ын найман гишүүн Засгийн газрыг унагаасныхаа дараа намынхаа генсек Ц.Оюундарь руу дайрч эхэллээ. УИХ-ын гишүүн М.Зоригт “Генсек ажлаа өгөх хэрэгтэй” хэмээн жиргэж олон хүний дургүйг хүргээд амжсан. Гэвч ард түмэн хэн яаж ажиллаж байгааг харж, өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг өгөөд байгаа. Ц.Оюундарь генсекийн хувьд Ардчилсан намд тогтоод байсан сөрөг жишгийг эвдэж ажилласнаараа өдгөө буртуутгагдаж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын дарга, генсек хоёр нь нуруу нуруугаа харуулж ажлаа хийдэг жишиг тогточихсон байсныг Н.Алтанхуяг , Д.Эрдэнэбат хоёр харуулсан. Өдгөө Ц.Оюундарь генсек ч маш сайн хамран ажиллаж буй. Үндсэндээ генсек хүн яаж ажиллах ёстойг харуулсныхаа төлөө ийнхүү “ял” сонсоод байна. Ц.Оюундарь генсекийг аль нэг фракцид харъялагддаггүй гэдгийг иргэд мэднэ. Гэтэл түүнийг аль нэг фракцид харъяалагдаагүйнх нь төлөө бүх фракциуд нь түүн рүү дайрч байгаагаас харвал Засгийн газраа унагаасан “түгжил”-үүд АН-ыг 2016 олны сонгуульд ялагдуулахын төлөө ажиллаж байна гэлтэй.
Сэтгэгдэл (1)