Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын зарим гишүүд хамтарч тунхаг гаргав

2014-11-11
0
ЖИРГЭХ
УИХ-д суудалтай намуудын төлөөлөл болсон зарим гишүүд хамтарч тунхаг гаргажээ.


3abf3a7923bd4cbcoriginalУИХ-д суудалтай намуудын төлөөлөл болсон зарим гишүүд хамтарч тунхаг гаргажээ.

Тунхагт:


УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-д суудалтай намуудын дарга нар танаа

ХАМТДАА СОНГОСОН БИДНИЙ ЗАМ

1990 оны цагаан морин жил монголчууд бид үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дарангуйлал хүчирхийллээр биш, эрх чөлөөт хүмүүсийн эв зохицолд суурилсан ардчилсан замаар хөгжил дэвшилд хүрэх шинэ замд зориглон мордсон билээ. Хэн нэгний зааварчилга, тулгалтаар бус эрх чөлөөт хүмүүс, нийгэм өөрөө өөрийгөө зохион байгуулах энэ зам ямар амаргүй, хэчнээн ээдрээтэй болохыг бидний туулсан, бас туулж яваа түүх харуулж байна. Амаргүй зам, гэхдээ энэ бол монголчууд бидний сонгосон зам. Хамтдаа, хамгийн зөв гэж үзсэн сонголт. Монголчууд зөрчил тэмцлээсээ сургамж аван хатуужиж, хамтарч нягтарсан үедээ хүчирхэгжин өндийж, хагарч эвдэрсэн үедээ харийн хараат болж, өвдөглөн сөхөрч явсныг буурал түүх маань бидэнд сануулсаар байна. Өнөөдөр ч түүхийн энэ ээдрээ нугачаанд тулж ирэх олон сорилтын өмнө бид хамтдаа зогсож байна.

ХАМТДАА БИДНИЙ ХАРИУЛАХ ЁСТОЙ АСУУЛТ

Өнөөдөр Монголын улс төрд мухардал, хямрал бий болсон уу? Мухардал, хямрал тулгарсан бол энэ нь хувь улс төрчдийн алдаа онооноос гадна Үндсэн хууль дахь зарим зохицуулалттай холбоотой биш гэж үү? “Тийм. Үнэхээр тийм байна” гэдэг хариулт улс төрийн хатуу тэмцэл дунд эх орныхоо эрх ашгийн төлөө санаа зовниж яваа олон хүнд илэрхий болж байна. Үндсэн хууль дахь зарим зохицуулалтыг өөрчлөхөөс гадна Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад зохих шинэчлэл хийж, хуулийн байгууллагын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, улс орны эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал байна. Хууль, бодлогыг батлаад тайвшрахгүйгээр тэдгээрийг хатуу итгэл үнэмшил, нэгдмэл хүсэл зоригтойгоор дагаж мөрдөхгүйгээр байдал сайжрахгүй нь харагдаж байна.

ХАМТДАА БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Дээр дурдсан хуулиудын хүрээнд дараах өөрчлөлтийг нэн түрүүнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байна.

Үүнд:

1.    Сайд нарын томилгооны эрх мэдлийг дэлхийн бусад парламентын засаглалтай орны жишгээр УИХ-аас Ерөнхий сайдад шилжүүлснээр УИХ сайд нарын томилгоогоор барьцаалан Засгийн газрын ажилд хутгалдах бус, гүйцэтгэх засаглалдаа хөндлөнгийн хяналт тавих эрх мэдлийн зөв хуваарилалттай болох. Ингэснээр УИХ-д бүлэглэл, фракц төрж Засгийн газрыг хүчгүйдүүлэх, төр улсыг тогтворгүйжүүлэх үндсэн шалтгааныг таслан зогсоож, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх.

2.    Улс төрийн намууд, улс төрчдийн шууд нөлөөлөл, дарамт шахалтаас хамгаалагдсан, улс үндэстний хөгжил дэвшил, эрх ашигт үйлчилдэг, мэргэжлийн, эдийн засаг, хууль зүй, нийгмийн баталгаагаар хангагдсан тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх.

3.    Бүх шатны сонгууль, улмаар улс төр бүхэлдээ мөнгөнөөс хэт хамааралтай болох буруу тогтолцооноос зайлсхийж, сонгуулийн зардлыг бууруулах бодитой арга замуудыг хуульчлах.

4.    Улс төрийн намуудыг иргэд, олон түмэнд нээлттэй, тэдний санаа бодлыг илэрхийлдэг бодлогын байгууллага болгон төлөвшүүлэх. Үүний тулд нэн түрүүнд улс төрийн намуудад төрөөс олгодог санхүүжилт, зарцуулалтыг хуулиар хатуу зааж, олон түмэнд нээлттэй тайлагнадаг тогтолцоонд шилжих.

5.    Шүүх, хуулийн байгууллагад улс төрөөс хараат бус, авлигаас ангид, хууль дээдэлж ажиллах хатуу шаардлага тавьж, хүний эрх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх.

Засаглалд нүүрлээд байгаа олон хямрал УИХ-ын үйл ажиллагаатай шууд холбоотой болохыг хүлээн зөвшөөрч, тулгамдсан эдгээр өөрчлөлтийг нэн даруй хийж, улс орны ирээдүйн тогтвортой хөгжлийн үндсийг өнөөдрөөс эхлэн бүрдүүлэх нь энэ удаагийн УИХ-ын түүхэн үүрэг гэж үзэж байна. УИХ-д суудалтай намууд, УИХ-ын нийт гишүүд улс үндэсний эрх ашгийн төлөөх энэ түүхэн харицлагаа бүрэн ухамсарласан нөхцөлд Засгийн газар хэрхэн бүрдэхээс үл хамааран хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Иймээс нэгэнт буй болсон улс төрийн намуудын үл итгэлцэл, фракцийн хуваагдлыг даван туулж, төр улсаа төвшитгөх зөвшилцлийн ширээнд суухыг УИХ-д суудалтай бүх намд уриалж байна. 2014 оны намрын чуулганыг засаглалын хямралыг даван туулах, улс төрийн тогтолцоогоо эрүүлжүүлэх их ажлын чуулган болгоцгооё!

Зэмлэл буруутгал, хагарал гомдол биш эвлэрэл уучлал, эв нэгдэл бол бидний зорилго. Бид юугаараа өөр юм гэдгээс илүүтэй, бид юугаараа нийтлэг юм гэдгээ эргэцүүлж нэг бодоцгооё! Эвдэх биш эвлүүлье. Нураах биш бүтээе. Ухрах биш урагшилъя.

УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Л.Гантөмөр, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, Г.Уянга, Ц.Цолмон, Ж.Энхбаяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ЛҮНДЭН (27.123.213.4)
    ЗА АШГҮЙ ДЭЭ ЭНЭ ХЭД МААНЬ ОДОО Л ЗӨМ ЗАМ ДЭЭР ГАРАХ БОЛОЛТОЙ.уЛАМ ОЛОН ГИШҮҮН ТА НАРТАЙ НЭГДЭЭСЭЙ.уЛС ТӨРИЙН НАМЫН ЭРХ АШИГ ГЭХЭЭСЭЭ ӨМНӨ УЛС ГЭРИЙНХЭЭ ТОМ ЭРХ АШИГИЙГ ӨМНӨӨ ТАВИЖ БАЙГАА ЧИНЬ САЙН БАЙНА.өНӨӨГИЙН НАМУУД МӨНГӨТӨЙ БОЛСОН ХЭДХЭН ХҮНИЙ ӨВӨР ТҮХҮЙД ХАВЧУУЛАГДАН АМЬ ЗОГООЖ БАЙНАМ БИШҮҮ.уЛС ГЭРЭЭРЭЭ БИТГИЙ ТОГЛОО ОДОО БОЛЛОО ДҮҮ НАР МИНЬ.оДОО ШИНЭ ЗАСАГТАЙ БОЛООД БАС ЭЛЭГЭЭРЭЭ ХЭВТЭВ,ӨРӨНД БАРИГДАВ,ДАМПУУРАВ,СҮЙРЭВ,ЯДУУРАВ ГЭЖ БҮҮ ЯРЬ.МУУ ҮГ БОЛГОН МУУ ҮР ДАГВАР ДАГУУЛДАГЫГ Л САНАЖ ЯВ.
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин (103.229.122.142)
    заа даа тэмбүүжин мэтийн ёс зүйгүй улс төрчидийн хийдэг ажил биш байхөө, өөрсөдийнхөө нэр хүндийг л өсгөх санаатай биз
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Батаа (124.158.111.6)
    Цагийн гарз шууд Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Арга сам хийсэн амьдрах хугацаагаа хэдэн жилээр авч үлдэх гэсэн арчаагүй арга. Монголд өөр сонголт байхгүй.
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • boldoo (202.72.245.122)
    zuv zuitei sanal baina aa
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • bi (103.23.51.2)
    Худлаа хуурамч ТЭМБҮҮЖИН яахнав дээ. Зайлсан байвал зүгээрсэн.
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • chiko (202.21.118.98)
    анхнаасаа засгаа та бүхэн гар бие оролцон унагааж ард түмэнд гай тарьчихаад одоо юун борооны хойноос цув нөмрөөд жүжиглээд байгаан
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Энэ маш зөв санаа байна үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна даа...
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.4.248)
    уих тарах нь...
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    9 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    15 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    30 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    39 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    46 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    57 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    13 цаг 44 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    14 цаг 6 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    18 цаг 1 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    19 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    19 цаг 26 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    19 цаг 30 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    20 цаг 10 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    21 цаг 45 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    23 цаг 58 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК