Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэрэг, цээжнээс шахагч, цэцгэнд төөрсөн эрвээхэй гурвыг сонирхолтой шинжихүй

2014-11-12
0
ЖИРГЭХ
Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ ҮЗХ-нд өргөн барих гэж байна. Гэхдээ чадах, чадахгүй нь өөрийгөө өнөөг хүртэл улстөрийн тайзнаас буулгах дургүй яваа Н.Алтанхуягаас хамаарна.
    Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ ҮЗХ-нд өргөн барих гэж байна. Гэхдээ чадах, чадахгүй нь өөрийгөө өнөөг хүртэл улстөрийн тайзнаас буулгах дургүй яваа Н.Алтанхуягаас хамаарна. За энэ ч яахав. Ингэхэд бид хэн гэгч аавын хүүг дараагийн Ерөнхий сайдад дэвшүүлээд байна вэ? тэдний амьдралын сонирхолтой намтарыг эргэн нэг харцгаая.

Цэрэг

амаржаргалДаваа гарагийн өглөө төрийн ордны А танхимд тавь эргэм насны нэлээд төв царайтай огт танихгүй хүн орж ирээд суучихжээ. Хурал зохион байгуулагч АН-ын бүлгийн ажилтнууд “Энэ одоо хэн бэ?” гээд танихгүй эрхмээ эргэж тойрч баахан шинжсэн гэнэ. Гэтэл өнөөх бүлгийн ажилтнуудынх нь таньж мэдэхгүй хүн Р.Амаржаргал байлаа. 2012 оны сонгуулиас хойш намынхаа бүлгийн хуралд тэрээр анх удаа ирж суув. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр МҮДН, МоАХ, Шонхор фракцийнхан тохиролцсон гэх. Өөрийнх нь нэрлэснээр авралын Засгийн газрынхаа тэргүүнээр очих магадлал хамгийн өндөр.

Зөвлөлтөд Плехановын нэрэмжит улс ардын аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, Их Британы Бредфордын  их сургуулийн хүндэт профессор  түүний амьдралын 14 жилийг УИХ-д өнгөрүүлсэн он жилүүд эзэлнэ. Армид алба хаасан офицер. Цэргийн сургуулийн багш, СЭЗДС-ийн захирал, хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч хийж явсан эрхэм. Мэдлэг бол хүч гэж хэлэх дуртай. Хэдэр зантай, биеэ тоосон түүнийг АН-д өдий хүртэл авч яваа цорын ганц зүйл нь мэдлэг. Тойрон хүрээлэгчид бүрдүүлдэггүй. Мэдлэгтэй ч мэдрэмжийн хувьд тааруу болохоор намынхаа элдэв тохиролцоо, бялуунаас ямагт жийгддэг. Төрсөн дүү нь өнөөдрийг хүртэл лангуу түрээслэж наймаа хийдэг гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа татгалзах хүсэлт гаргасан ч намынхан нь явуулалгүй авч үлдэж албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа. Тухайн үед л үдээд мордуулсан бол өнөөдөр “Алтангадас”-ынхан өнөөдөр ингэж бажигдахгүй байж дээ.   Хоёр удаа АН-аас хөөгдөх асуудал нь яригдсан. Мөн хоёр дахь удаагаа Ерөнхий сайдад нэр дэвших тухай нь ярьж байна. Тэрээр ардчилсан холбоо эвсэл тартагтаа тулж, тамираа барсан  1996-2000 оны бүрэн эрхийн сүүлийг шувтарч Ерөнхий сайдын албыг хашиж байлаа. Эдийн засагт бага зэрэг сэргэлт авчирсан, валютын нөөцийг өсгөснийг Монголчууд тэр бүр мэддэггүй.

Цээжнээс шахагч

сайханбилэгМосква хотын хүмүүнлэгийн сургууль, МУИС, Жорж вашигтоны их сургуулийг дүүргэсэн түүхч, хуульч мэргэжилтэй мэдлэг боловсролоор гологдохгүй нэгэн. Гэхдээ талх, гурилын үнийг барина, өсвөл  зөрүү мөнгийг чинь буцааж өгнө гэж сийхгүй амалж явсан ширүүн эр. Тухайн үедээ супер амлалт . Харин өнөөдөр бол захын дунд сургуулийн сурагч хараад шоолох тэнэглэл бизээ.

Монголын Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хар багаасаа оролцож явсан тэрээр МЗХ-ний дарга, телевизийн хөтлөгч явсан сайхан залуу. Гэргий нь мөн л Монголын сайхан бүсгүй О.Байгаль. Тэд Монголдоо л Бекхемийн гэр бүл.  Царай зүс бие хаагаар хаана ч гологдохгүй Ч.Сайханбилэг цээжиндээ ч нэлээд бяртай нэгэн ажээ. Өнгөрөгч хавар болсон олны танилуудын паурлифтингийн тэмцээнд 180 кг-ийг шахаж дэд байр эзэлсэн хүдэр эр маань сагсан бөмбөг, гар бөмбөг гээд оролдохгүй спорт байдаггүй гэсэн.

Насны хувьд залуу ч хоёр ч удаа төрийн сайдыг албыг хашиж явсан УИХ-д 14 жил сууж байгаа туршлагатай билээ. Мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд хамгийн их зүтгэсэн агентлагийн даргаар салбарынхан нь мөн л түүнийг нэрлэдэг. Гэвч сайхан залууг тойрсон шүүмжлэл мундахгүй сайтуудын сэтгэгдлийг хаах самуун хууль батлах гэж оролдоод салба балбуулаад зогсож байсан удаатай. “Алтангадас”-ын ханхүүг Н.Алтанхуягийн үгнээс гараад байдаггүй гэлцэнэ. Тиймээс л Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох нь Н.Алтанхуягийг дахин томилж байгаагаас ялгаагүй гэх шүүмжлэл намд нь хүчээ аваад байгаа.

Цэцгэнд төөрсөн эрвээхэй

ганбатЮуны өмнө Д.Ганбат гэдэг хүн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа нь үнэн болохыг мэдэгдье. Хэрвээ энэ удаад л нэр дэвшиж ард олонд харагдахгүй бол Д.Ганбат гэдэг улстөрчийг Монголчууд танихгүй хэвээрээ л үлдэнэ. Тийм л учраас энд ийм намтараа бичүүлж авах зорилгоор л дэвшиж байгаа эрхэм. УИХ-д сонгогдохдоо Х.Баттулгын дэмжлэгээр МоАХ-ны квотоор сонгогдсон тэрээр яваандаа “Алтангадас”-ыг налж жамухын дүрийг бүтээсэн.  Гэвч ширтэж горьдож явсан “Алтангадас” нь үрийн цолмонд бүдгэрч хаяагаа хадарсан хуучин эзний бяр тэнхээ нэмэгдээд иржээ.  Живж яваа “Алтангадас”-ынхан өөр гаригаас ирээд удаагүй “цэцгэнд төөрсөн эрвээхэй”-г аврах завиндаа суулгах нь юу л бол. 2016 оны УИХ-ын сонгуульд “Алтангадас” “МоАХ”-ны аль алинаас нь мандат ирэхгүй болохоор гэрийнхээ хойморт гишүүн явсан зургаа өлгөөд зурагтын сувгаа эргүүлээд сууж байх  л хүн. УИХ-д анх удаа сонгогдоод хууль зүйн байнгын хорооны дарга болсон азтай эрхэм. Хандарч наалдсан “Алтангадас”нь түүнийг Р.Амаржаргалын саналыг хуваалцах зорилгоор дэвшүүлж байгаа гэх. Хувааж чадвал сайдын суудал ч амалсан гэх. Гэвч өөрийг нь дэвшүүлсэн “экомэн” –ээс өөр хэн санал өгөх нь тодорхойгүй. Нэгэнт нь  зураг төөрөг нь бүдгэрээд байгаа мань хүнд алдах юм байхгүй. Маанаг, пайнаг гэж дуудуулах нь төдийлөн хамаагүй асуудал.

Гэхдээ Д.Ганбат улстөрд үзэгдэж байгаа шигээ ухвар мөчит, төөрсөн эрвээхэй юу гэвэл бас бишээ. Украйны Киев хотод хоёр ч дээд сургуулийг дүүргэсэн, инженер орчуулагч, МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн боловсролтой нэгэн. Ардын армийн салаан захирагч явсан тэрээр түүх соёлын дурсгалыг сэргээх газрыг дарга, Техник импорт компаний захирал зэрэг албыг хашиж явжээ.



0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (112.72.13.89)
    Altanhuyag-tai holbootoi bolgon budliantai. TIIMEES Saikhanbileg-t chance baihgui! kkk
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.64.197.200)
    Ter 3 dahi bol shal iluuts ogt tanihgyu bn.iluunts hun end heregyu ,ediin zasagch medkegtei hun heregtei bn
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • z (103.229.123.129)
    amraa gishuund amjilt
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    цэцгэнд төөрсөн эрвээхэй яг оножээ
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Zochin (27.123.214.115)
    Amarjargal ES boloxyg AN buleg 100 xuvi demjsen bn. Mash zov songolt
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зашрашглгүй Koмсоmолч л ийм амгалт өгнө (122.201.21.95)
    "Tалх, гурилын үнийг барина, өсвөл зөрүү мөнгийг чинь буцааж өгнө " гэж сийхгүй амалж явсан ширүүн эр. Эдийн засагч хүн ингэж балаарахгүйдэг
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.140.235)
    жүжигчин ЭНХБАЯР хаана явна тэнд хэрүүл өдөж хамт олон хагална Зөрчилтэй айлууд хаана байна тэнд айлын цонх руу МАН чулуу шидэж хэрүүл дэгдээд НИНЖА шиг харанхуйд уусч алга болно...
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    УЛС ОРНОО БОДВОЛ АМАРЖАРГАЛЫГ, УЛС ТӨРЖИХӨӨ БОДВОЛ САЙХАНБИЛЭГИЙГ, УХААНГҮЙ ТЭНЭГЛЭЕ ГЭВЭЛ ГАНБАТЫГ ДЭВШҮҮЛЬЕ ЭЭ!!!!!!!
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    Komsomoliin surguuli shuu dee
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.180.220.35)
    Саарал шинелээ тайлаагүй буурал найз минь ... Та намаа бүү солиорой .... Төөрсөөр төрөлдөө очно доо.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Боргил (202.180.220.35)
    Яаж ч бодсон, хэн ч гараад үлдсэн жилүүдэд өнгөрсөн 2 жилийнх шиг юм хийж чадахгүй ээ, огцруулдаг туршлагаа дагаж бялуу хуваадаг ганц арга нь явцгүй гэдгийг энэ хэд ухаараач, алдаа дээрээ суралцдаггүй ээ?? Алтанауяагаа дуустал байлгасан ч хамгийн оноч.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (150.129.143.227)
    erveehei geed uhuurdsun bnm, gunj dagasan buhan byaruu l bn daa
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Ард (202.180.220.35)
    Монголд мэдлэгтэй боловсролтой хүмүүс ЗӨНДӨӨ болсон. энэ 3-ын аль ч биш.Боловсролтой нь БИЕ ТООСОН бол хэрэггүй, хэн нэгний ҮГНЭЭС гардаггүй бол бас хэрэггүй. Өө товчхондоо тулхтай, шударга, эх орон, ард олноо гэсэн хүн хэрэгтэй дээ.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    heheh
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    Мэдлэг боловсрол, ажлын туршлагаараа Амаржаргал нь боломжийн харагдаж байна даа. Ямар ч байсан зээлийн хөрөнгөөр зам тавихгүй байх. Одоо ч 2 жилийн л хугацаа байна даа.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • irgen (150.129.143.227)
    goy l bichjee, neg tanihgui hun bsan n tsetsgend tuursun erveehei bjee
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    ЕРӨНХИЙ САЙД БОЛ ХҮН БОЛГОН РУУ НАЛИГАНААД Л, ТАЛ ЗАСААД Л, ХУЙВАЛДАЖ ХОР НАЙРУУЛААД Л БАЙХ БИШ, ХАРИН Ч ХЭГЖҮҮН, ГӨЖҮҮД, ХАТУУ, ЗОРИМОГ ХҮН БАЙХ НЬ ЗӨВ.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    Москва хотын хүмүүнлэгийн сургууль бишээ, Комсомолын дээд сургууль шүү дээ. Коммунист намын залгамж халааг бэлтгэдэг хамгийн том сургууль байсан.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • DGMGG (103.254.120.242)
    АН-ЫН ХОРТ ХАВДРЫН ЭМЧ, ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГТЭЙ, ТӨРИЙН АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ, ЧАДВАРТАЙ АМАРЖАРГАЛ, АЛТАНХУЯГИЙГ ХОРТ ХАВДРААР ӨВДЧИХӨӨД БАЙХАД НЬ ТА ӨВДӨӨГҮЙ ГЭЖ ДАГАН ДАЛДАГАНАЖ БАЙГААД ҮХҮҮЛЭХ ШОУЧИН САЙХАНБИЛЭГ, ҮГ ХЭЛ НЬ ОЙЛГОГДОХГҮЙ, УТААНД ХОРДОЖ ТӨӨРСӨН ГАНБАТ НАРААС ХЭНИЙГ СОНГОХ НЬ ЭРҮҮЛ ХҮНИЙ ШИНЖ. ХАРИН АМАРЖАРГАЛЫГ СОНГОВОЛ ЭРҮҮЛ, ЗӨВ ХҮНИЙ ШИНЖ, САЙХАНБИЛЭГИЙГ СОНГОВОЛ ХОРТ ХАВДАРТ ӨРТСӨН, НАМ ТОЛГОЙТОЙ, ДАЛДАГАНУУР ХҮН, ГАНБАТЫГ СОНГОВОЛ ШАР ХАДНЫ ХҮН ГЭДГЭЭ МЭДЭЖ АВНА. АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ӨӨРСДИЙГӨӨ СОРИХ Л ХЭРЭГТЭЙ.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.20.193)
    амаржаргал хмагийн боломжийн хувилбар байна.
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Soongo (150.129.143.68)
    За даа бараг Амаржаргал нь дээрдээ яаж ч бодсон хоёр жилийн л асуудал байна тэртээ тэргүй гялтааж гялаатал ард түмний амьдрал дээшлэхгүй нь тодорхой, Амаржаргал тэртээ тэргүй карьер нь нэг их сайн биш болохоор хуучин туршлагаа ашиглаад хоёр жил гэлдрүүлж л байна биз, харин Сайханбилэгийн хувьд арай л эрт байна, залуу хүн ирээдүй урд чинь байна хоёрын хооронд хоёрхон жилийн баахан будлиантай засаг авч байхаар дараагийн сонгуулийг өнгөрөөгөөд гараад ирвэл үр дүн гарна гэж бодож байна, одоо бол хоёрхон жил энэ их балиар юмтай зууралдаад олигтой үр дүн ч гарахгүй бас ирээдүйн карьераа хамт үгүй хийнэ, энэ удаа нэрээ татчих гэж л хэлмээр санагдаад байна даа дэргэд нь байгаа бол, Ганбат гэдэг baby face-тэй хүнийг бол ёстой мэдэхгүй юм байна ёстой л нөгөө улс төрийн тоглоомонд хүүхэлдэй маягаар хэрэглэж цаагуураа өөр хүмүүс гаргаж ирж байгаа байх одоо яая гэхэв ийм юм улс төрд байдаг л юм чинь өөрийн гэсэн толгойгүй юу хийх гэж байгаагаа ч мэдэхгүй зөвшөөрч байгаагаас нь харахад нэг их мундаг хүн гэж хэлж чадахгүй байна даа харж л байя, би хувьдаа Сайханбилэгийг одоо ерөнхий сайд болоход их л харамсаж байна даа
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.142.55)
    Энэ урвагч нар ичиж амьдраасай. Тэд нарыг ХойдСолонгос ру явуулбал таарна. Шууд цаазын ял авна даа
    2014 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    12 цаг 37 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    12 цаг 59 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    16 цаг 54 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    18 цаг 5 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    18 цаг 19 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    18 цаг 23 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    19 цаг 3 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    20 цаг 38 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    22 цаг 51 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    22 цаг 59 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    23 цаг 17 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    23 цаг 27 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • 86 настай Австри эр мөсөн голын ангалд 63 жилийн өмнө хаясан үүргэвчээ эргүүлэн олжээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
    Уржигдар 21 цаг 54 мин
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    Уржигдар 17 цаг 53 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    Уржигдар 14 цаг 57 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
24 баримт
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК