Чуулганы өнөөдрийн хуралдаан Төсвийн байнгын хороог ирэх оны төсвийн тухай хуулидын гурав дахь хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа эхлэнэ. УИХ –ын нэгдсэн чуулганаар дараах зүйлүүдийг хэлэлцэнэ.1. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
-Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАВААСҮРЭН танилцуулна.
2. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БОЛОР танилцуулна.






















































